fbpx Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон Улсын Прокуроруудын холбооны чуулга уулзалтад оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 33 секунд

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон Улсын Прокуроруудын холбооны чуулга уулзалтад оролцлоо

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 27 дугаар чуулга уулзалтад оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалт “Олон улсын эрүүгийн эрх зүйн өөрчлөлт, цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Америк, Англи, Швейцар, Сингапур, Швед, Нидерланд, Франц, Канад зэрэг дэлхийн 68 улс, олон улсын 9 байгууллага, 33 улсын Ерөнхий прокурор, нийт 308 төлөөлөгч оролцсон байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Эрүүгийн эрх зүйн тогтолцоон дахь цахим өөрчлөлтүүд, Кибер гэмт хэргийн зүйлчлэл, хувьсал, Цахим нотлох баримт, Сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, Гадаад улсаас цахим нотлох баримт цуглуулахад тулгарч буй бэрхшээл, Виртуал хөрөнгийг мөрдөх, илрүүлэх, царцаах” зэрэг асуудлаар прокурор, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Австри Улсын ерөнхий прокурор Франз Плохл, Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг Юен Кай, Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхий прокурор Бекир Сахин, Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиев болон бусад төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийж прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаар болсон байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Австри Улсын ерөнхий прокурор Франз Плохлтой Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхий прокурорын газар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улс дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийг хянан шийдвэрлэх сэдвээр сургалт зохион байгуулж, прокуроруудыг мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой санал солилцож, хоёр улсын хооронд эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Arslan.mn

Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг Юен Кайтай уулзаж, Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур улсын хооронд эрх зүйн туслалцааны гэрээ байхгүй, эрх зүйн туслалцааны хүсэлт илгээхэд удааширдаг тул Сингапур Улсын Ерөнхий прокурорын газар нь тус улсын эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах төв байгууллага болохын хувьд эрх зүйн харилцан гэрээгүй ч хоёр улсын эрүүгийн хэрэгт харилцан илгээж буй эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болж, манай улсын прокурорын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, ойрын үед манай 2 прокурорыг Сингапур Улсад тус улсын эрх зүйн орчныг судлуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон.

Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевтай тус улсын прокурорын газрын Шинжлэх ухаан, боловсролын төвтэй хамтран прокурор солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн тогтолцоо, прокурорын хяналтын ажлын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох боломжтой эсэх талаар ярилцлаа. Тэрбээр дээрх чиглэлүүдээр хамтран ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг таатай үедээ тус улсад айлчлан ирэхийг урилаа.

Чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурор Бэкир Сахинтай уулзсан бөгөөд тэрээр манай улсад 2023 онд айлчлан ирэхийг урьсан урилгыг талархан хүлээн авсан байна.

Мөн Олон Улсын Прокуроруудын Холбооны ерөнхийлөгч, ноён Чёл Кюү Хванг, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хан Мораал, холбооны гүйцэтгэх захирал Йаннэ Холст Хюбнэр нартай уулзаж, тус холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй прокурор солилцооны хөтөлбөрт жил бүр 3 прокурорыг 3 сарын хугацаагаар авлига, албан тушаал, мөнгө угаах, терроризмын эсрэг гэмт хэргийг мөрдөх чиглэлээр сургахаар шийдвэрлэлээ.

Олон Улсын Прокуроруудын Холбоонд манай улс 1996 онд “Монголын Прокуроруудын Холбоо” төрийн бус байгууллагаар элсэн орж байсан бол Монгол Улсын Прокурорын байгууллагыг энэ онд тус холбоонд “Гишүүн-байгууллага”-аар элсүүлэх талаар Олон Улсын Прокуроруудын Холбооны гаргасан саналыг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан судлан үзэхээ илэрхийлэв.

Монгол Улсын прокурорын байгууллага Олон Улсын Прокуроруудын Холбоонд элссэнээр тус холбооны бүхий л үйл ажиллагаанд оролцох, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, олон улсын прокуроруудын нэгдсэн сүлжээнд орох, мөн тус холбооны бүх шатны сонгуульд оролцож, санал өгөх боломжтой болох юм.

Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана
Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​