fbpx ОХУ-ын шийдвэрийг шалгаж, дүгнэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 57 секунд

ОХУ-ын шийдвэрийг шалгаж, дүгнэнэ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, ОХУ дахь хүний эрхийн бүх зөрчлийг нэг жилийн хугацаанд хянан, нэгтгэндүгнэж илтгэл тавих тусгай шинжээчтэй болов. Ийм арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсын эсрэг авч буй түүхэнд гарсан анхны арга хэмжээ болж байгаа юм.

Шинжээчийн илтгэлийгбүрэн эхээр нь албан ёсны бүх сувгаар хүний эрхийг хамгаалагчид, өмгөөлөгчид, сэтгүүлчдэд саадгүйхүргэхээр тохиров. Хүний эрхийн зөвлөл нь 47 улсаас бүрддэг бөгөөд тусгай илтгэгч томилохыг 17 улс дэмжиж, Хятад, Куба, Венесуэл зэрэг хүний эрхийн асуудалтай зургаан улс эсэргүүцэж,бусад 24 гишүүн түдгэлзсэнээр уг илтгэгч томилох тогтоол батлагдсан байна. Уг зөвлөл энэхүү шийдвэрээ сүүлийн үед Орос улс хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан, ялангуяа Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг гутаасан, армийн талаар "худал мэдээлэл" тараасан хэмээн хатуу шийтгэл онооххууль батлан мөрдсөн гэдгээр тайлбарлаж байгаа юм. Үнэхээр ч Оросын эрх баригчид өнгөрсөн баасан гарагт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн “Мемориал” гэх мэт хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааг хүртэл хаагаад байгаа билээ.

НҮБ-д суугаа ХБНГУ-ын Байнгын төлөөлөгч Катарина Шташ “Орос улс Европын зөвлөлөөс гарч, иргэдийнхээ Европын Хүний эрхийн шүүхэд хандах боломжийг хаасан” гэж мэдэгдээд “Энэ нь Оросыг хүний эрхийн асуудлыг орхисон Европ дахь цорын ганц улс болгосон” гэж мэдэгдэв. Тэрээр “Европын хүний эрхийн шүүхэд ОХУ-ын эсрэг 7450 гомдол ирсэн байгаа бөгөөд НҮБ-ын Тусгай шинжээчийн илтгэлийн ачаар эдгээр асуудлуудын зарим нь шийдэгдэх болно" гэсэн байна.

Европын Хүний эрхийн зөвлөл есөн жилийн дараа ОХУ-ын “гадаадын агентуудын” тухай хуулийг хүний эрхийг зөрчсөн гэж хүлээн зөвшөөрч, мөн Оросын эрүүдэн шүүлт, шорон дахь хүчирхийллийн тухай “ВВС”-ийн баримтат кинонд үндэслэн ОХУ-ыг хариуцсан байнгынорон тоо бий болгох тухай тогтоолын төслийг Европын холбооны Унгараас бусад бүх улс оролцон бэлтгэсэн аж.

НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Геннадий Гатилов “Энэ нь ОХУ-ын дотоод, гадаад бодлогод хөндлөнгөөс оролцож, Оросын эсрэг АНУ болон түүний дуулгавартай “дагуулууд”-ын аль хэдийнээс бүхэнд ил болсон худал гүтгэлгийг дэлхий нийтэд тарааж, бидэнд ял тулгах гэсэн ээлжит явуулга" гэж мэдэгдэв. Тогтоолоор томилогдсон шинжээч нь холбогдох бүх эх сурвалж, тэр дундаа ОХУ-ын дотоод болон гадаад дахь Оросын иргэний нийгмийн байгууллагуудаас ирж буй мэдээллийг цуглуулж, судалж нэгтгэн, үнэлж дүгнэх бөгөөд жилийн дараа Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд уг асуудлаар илтгэл тавих юм байна. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн түүхэн дэх ОХУ-ын дотоод нөхцөл, байдлын талаар гаргаж буй анхны шийдвэр юм. Орос Украинддовтолсонтой холбогдуулан уг Зөвлөл саяхан “Оросын армийн Украины нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийг иж бүрэн мөрдөн шалгах тухай” гэх мэт хэд хэдэн тогтоолыг нэгэн зэрэг батлан гаргасан.билээ. Ингэснээр ОХУ-ын одоогийн төр, засаг төдийгүй Украид дайн хийхийг дэмжсэн хүн болгонд олон улсын шүүхийн хаалга нээгдэж байгаа юм.Харин улс төр судлаачид дээрх тогтоолыг В. Путины дарангуйллын дэглэмийн дараа байгуулагдахОросын шинэ төр, засагтзөв чиглэл болох чухал ач холбогдолтойгоос гаднабатлагдсан өдөр нь Чеченийн одоогийн засгийн газрыг хатуу шүүмжилж байсан, "Новая газета" сонины сэтгүүлч Анна Политковская алагдсаны 16 жилийн ойтой давхцаж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Энэхүү тогтоол батлагдсаны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украины асуудлаарх тусгай, ээлжит бус чуулган Нью-Йорк хотноо хуралдав. Украины эзлэгдсэн дөрвөн мужидОросоос явуулсан “бүх нийтийн санал асуулга”-ыг буруутгасан тогтоолын төсөлднээлттэй санал хураалт явуулахад 107 улс дэмжиж, 13 улс эсэргүүцэж, 39 улс түдгэлзэн уг тогтоол батлагдав.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин

МИАТ компани В737 МАХ агаарын хөлгөө нислэг үйлдвэрлэлд ашиглаж эхэллээ
МИАТ компани В737 МАХ агаарын хөлгөө нислэг үйлдвэрлэлд ашиглаж эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​