fbpx Хятад сансар, технологийн салбарын үсрэнгүй хөгжлөөрөө манлайлна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 12 секунд

Хятад сансар, технологийн салбарын үсрэнгүй хөгжлөөрөө манлайлна

БНХАУ-ын Коммунист намын XX их хурал энэ сарын 16-наас хойш үргэлжилж байна. Эрх баригч намын Ардын их энэ хурлаар дэлхийн хүчирхэг гүрний нэг болох Хятад улс цаашдын хөгжлийн төлвөө тодорхойлж, гадаад харилцааны бодлого болон бусад чухал асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг онцлогтой. Тиймээс олон улсын хэвлэлүүд Коммунист намын хурлын эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг цаг алдалгүй мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан бид энэ удаагийн тоймоо Коммунист намын XX их хурлаар бэлтгэлээ.

Ши Жиньпин 10 жилийн хугацаанд Хятадыг хэрхэн өөрчлөв?

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин 2012 онд Засгийн эрхийг авсныхаа дараа Хятад улсыг хөгжлийн дээд түвшинд хүргэж, хүн амаа залуужуулж, дэлхийн хүчирхэг гүрэн болгоно гэсэн алсын хараатай ажиллахаа олон нийтэд мэдэгдэж байв. Тэгвэл үүнээс хойш 10 жилийн хугацаанд Хятад улс хэрхэн өөрчлөгдөв гэдэг нь Коммунист намын XX их хурлын хамгийн их анхаарал татсан сэдэв байв.

Яг өнөөдрийн Хятад улс дэлхийн зах зээл дэх эдийн засгийн нөлөөлөл, чадамжаа өргөжүүлж, цэрэг армиа шинэчилж, технологийн салбараа үсрэнгүй хөгжүүлснээрээ дэлхийн тавцанд эзлэх байр сууриа батжуулсан, олон улсын хэмжээнд хөгжлөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн улс болжээ. Ингэснээрээ Америк ноёрхож байгаа дэлхийн чиг хандлагыг өөрчилсөн хэмээн шинжээчид тайлбарлав.

Гэхдээ иргэдийг хянах төрийн хатуу удирдлага зөөлөрсөнгүй. Харин эсрэгээрээ COVID-19 цар тахлын тархалтыг зогсоох “zero-Covid” бодлогын хүрээнд иргэдэд тавих хяналт улам чангарч, хатуу хөл хорио тогтоож, эрхийг нь хязгаарласан хэмээн “CNN” агентлаг мэдээлэв. Дэлхийн ихэнх орон хөл хориогоо цуцалсан ч Хятадын 70 гаруй хот өдгөө хүртэл бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосон хэвээр байна. Үүний улмаас 10 гаруй сая хүн хөл хорионд орж, олон тооны бизнес их хэмжээний хохирол амсаад байна.

Ши Жиньпин ерөнхийлөгч болсноосоо хойш авлигын эсрэг тэмцлийг эрчимтэй хэрэгжүүлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн хугацаанд өндөр албан тушаалтай улстөрчид болох “барууд” / tigers/, доод түвшний албан хаагчид болох “ялаанууд” / flies/ гэсэн эрх мэдлийн хоёр өөр түвшний хүрээнд авлига авсан нь илчлэгдсэн тохиолдолд хатуу шийтгэх бодлогыг өргөн хүрээнд хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг нь бусад улс орон “төрийн их цэвэрлэгээ” хэмээн нэрийдэж байлаа.

Үүнээс гадна Ши Жиньпин алслагдсан хот, суурин бидний нэрлэж заншсанаар хөдөө орон нутагт ядуурлыг бүрэн устгаж, хэт чинээлэг биш нийгмийг бүтээх санаачлагыг эхлүүлсэн билээ. Үүний үр дүнд дундаж давхаргын тоо өсөн нэмэгдэж, тэдний амьдралын чанар сайжирч, өндөр технологийн төвүүдийг байгуулж, техникийн дэвшлээр дамжуулан эдийн засгийн чадамжаа сайжруулсан юм.

Хүүхдийн тоог хязгаарласны сөрөг үр дүн....

Хятад улсын тухайд ганц хүүхэд бодлогыг хэдийнэ 2015 онд цуцалсан ч төрөлтийн тоо тогтмол буурснаар ахмад настны тоо залуу үеэсээ ихэссэн юм. Энэ нь ажиллах хүчний хомсдолд орох суурь шалтгаан болжээ. Тиймээс Хятад улс гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөх шийдвэрийг 2021 онд гаргасан билээ. Гэсэн ч орон сууцны хүртээмж, хэт өндөр үнэ, олон цагийн ажлын дарамт, гэр бүл, хүүхдэдээ тавих цаг хомс зэрэг олон асуудал нь Хятадын хөдөлмөрийн зах зээлийн хүндхэн сорилтуудын нэг болоод байна.

Сүүлийн жилүүдээс өр, санхүүгийн эрсдэлийг бууруулахын тулд Коммунист нам хатуу зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, хөрөнгийн заагийг арилгаж бүх хүнийг ижил түвшинд амьдруулах алсын харааны хүрээнд монополь, томоохон компаниудын үйл ажиллагааг хязгаарласан юм. Энэ нь zero-“Covid” бодлоготой давхацсанаар ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхэд хүргэсэн байна.

“2049 он гэхэд Тайвань Хятадад нэгдсэн байх болно”

Ши Жиньпин барууны орнууд төдийгүй Тайваньтай харилцахдаа хатуу бодлого баримталж байгааг ажиглагчид шүүмжилж байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсан нь Хятадын талаас Тайванийн арлын ойролцоо хэд хэдэн удаа пуужингийн туршилт хийх, цэргийн сургуулилт явуулахад хүргэсэн юм.

Хятад Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг ч өөрийн орны хяналтад байлгахыг хүсдэг. Харин 24 сая хүн амтай, өөрсдийн гэсэн засаглалтай арлын Тайвань улс эх газрын Хятадаас тусгаар улс хэмээн үздэг билээ. Энэ эсрэг тэсрэг байр суурь сүүлийн жилүүдэд тус хоёр орны зөрчилдөх үндсэн шалтгаан болоод байгаа юм. Ши Жиньпин БНХАУ-ын 100 жилийн ой буюу 2049 он гэхэд Тайвань Хятадад нэгдсэн байх болно хэмээн мэдэгдээд байна. Ажиглагчдын үзэж байгаагаар хэрэв Тайвань Хятадын мэдэлд очвол Номхон далайн баруун хэсэг болон АНУ-ын хүч чадал олон хэсэг болон задрах урьдчилсан тооцоолол гарчээ. Америкийн олон жилийн найдвартай хамтрагч Тайвань бол тус улсын баруун бүсийн тухайд стратегийн маш чухал түнш юм.

Тайванийн асуудлаар их хурлын илтгэлээ тавихдаа Ши Жиньпин “Тайвантай холбоотой үүссэн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж хөндлөнгийн шинжээчид зөвлөсөн. Түүхийн хүрд Хятад улсыг нэгтгэх, илүү залуу шинэ гүрэн болох зааг дээр иржээ. Тиймээс БНХАУ бүрэн нэгдэх нь зүй ёсны хэрэг” хэмээн хэлсэнд танхимд цугларсан зочид удаан хугацааны турш чанга дуугаар алга ташсан тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Цэргийн хүчээ илүү зузаатгана

Ирэх таван жилд Хятад тэнгис, агаар, Зэвсэгт хүчний цэргийн хүчээ илүү зузаатгахаар төлөвлөжээ. Үүнээс гадна хамтарсан командлалын системийг сайжруулах, Зэвсэгт хүчний чадамжийг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангах зэрэгт анхааран ажиллахаар болжээ. Энэ тухай “Эдгээр үйл ажиллагаа, шинэ удирдамж нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аюул учирсан үед өмч хөрөнгө, хүн амыг хамгаалах, үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилготой” гэж Синьхуа агентлаг мэдээлэв.

Мөн Ши Жиньпин Хятадыг өндөр технологийн шийдлүүдээрээ тэргүүлэгч гүрэн болгох зорилт тавьж, технологийн салбарынхаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлээд байна. Тэрбээр цаашид сансар огторгуй, хиймэл оюун ухааныг оргил хэмжээнд хүргэн хөгжүүлэхээр зорьж байна. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтөө оргил хэмжээнд нь хүргэн, үндэсний бие даасан байдлаа бэхжүүлнэ гэдгээ Жиньпин илтгэлдээ дурдав. Тодруулбал, дэвшилтэт үйлдвэрлэл, өндөр чанартай үйлчилгээ, өндөр технологи, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчноо хамгаалах гэсэн салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөжээ.

Ши Жиньпин гурав дахь удаагаа сонгогдох уу?

Хуралд 2300 орчим төлөөлөгч оролцож байгаагаас 200 нь намын төв хорооны гишүүнээр, 170 нь орлогч гишүүнээр сонгогдоно. Төв хорооноос 25 хүнийг Улс төрийн товчоонд томилно. Улс төрийн товчоо нь Байнгын хорооны гишүүдээ сонгох юм. Ийм олон шат дарааллын дагуу намын дээд удирдлагыг сонгоно. Байнгын хороо одоогоор Ши Жиньпин тэргүүтэй долоон гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Долоон гишүүн бүгд эрэгтэй.

Хэрэв энэ хурлаар Ши Жиньпин дахин намын дарга бол Мао Зэдунаас хойшхи Хятадын түүхэн дэх хамгийн хүчирхэг удирдагчдын нэг болох юм. Гэхдээ Ши гурав дахь удаагаа сонгогдсон эс сонгогдсон ч Коммунист намын “цөм” хэмээх тодорхойлолтод нийцэх хэмжээний эрх мэдлийг хэдийнэ өөртөө төвлөрүүлж чадсан гэж судлаачид ярьж байна. Хятадын төрийн мэдлийн хамгийн том “People's Daily” сонинд бичсэнээр Ши Жиньпин өөрийн эрх барих хугацаандаа “аугаа тэмцэл” гэсэн нэр томьёог хамгийн олон удаа ашиглажээ. “Энэ нь Хятадын гадаад болон дотоодод үүссэн зөрчил, цар тахал зэрэг сорилтын үед ашигладаг үг бөгөөд Ши Жиньпинийн удирдлагад байгаа Хятад улс эдгээр сорилтыг ялж чадна гэсэн итгэл, урам зоригийн илэрхийлэл” гэж Ланкастер их сургуулийн олон улс судлалын тэнхимийн профессор Томас ярив.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль шүүмжлэл дагуулав
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль шүүмжлэл дагуулав
 
Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна
Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Эмнэлгийн тендерээр мэргэшсэн эгч, дүүсийнхээ булхайг хаашаа нуух вэ, О.Цогтгэрэл дарга аа

Эмнэлгийн тендерээр мэргэшсэн эгч, дүүсийнхээ булхайг хаашаа нуух вэ, О.Цогтгэрэл дарга аа

“...“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ“ гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“...“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ“ гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​