fbpx Их Британи улс анх удаагаа өнгөт арьстан ерөнхий сайдтай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 39 секунд

Их Британи улс анх удаагаа өнгөт арьстан ерөнхий сайдтай боллоо

Даваа гарагт сангийн сайд асан Риши Сунак эрх баригч намын дотоод сунгаанд өрсөлдөгчгүй түрүүлснээр Их Британи улсын шинэ ерөнхий сайд болох болзлоо хангалаа.

Эдийн засгийн гүнзгий хямралд ороод байгаа тус улс хоёрхон сарын дотор гурван ерөнхий сайд сольж байна.

Консерватив намын сунгаанаас ерөнхий сайд асан Борис Жонсон, парламентын нийтийн танхимын тэргүүн Пэнни Мордонт нар нэрээ татсанаар Сунакт засгийн газрыг тэргүүлэх боломж гарсан юм.

“Хайртай намдаа үйлчилж, эх орныхоо өмнө маш том үүрэг хүлээсэн нь миний амьдралын хамгийн том аз завшаан юм. Нэгдсэн Хаант улс бол аугаа орон хэдий ч бид эдийн засгийн гүнзгий сорилттой тулгарсан нь эргэлзээгүй. Одоо бидэнд тогтвортой байдал, эв нэгдэл хэрэгтэй” гэж Сунак мэдэгджээ,

Өнөөдөр тэр хаан Чарльзтай уулзаж, засгийн газраа байгуулах зөвшөөрөл авсны дараа албан ёсоор ерөнхий сайд болно.

Ердөө дөрвөн сарын өмнө Сунак ерөнхий сайд Борис Жонсоны бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэн сангийн сайдын суудлаасаа огцорч байв.

Сунак тэргүүтэй хэд хэдэн сайд ийм алхам хийсний үр дүнд Борис Жонсон огцорч байжээ. Дараа нь тэр шинэ ерөнхий сайдын сунгаанд Лиз Трасстай өрсөлдөөд ялагдсан юм.

Гэвч Трасс ердөө зургаан долоо хоног ерөнхий сайдаар ажиллаад өнгөрсөн Пүрэв гарагт огцрох болсноо зарлаж байв.

Өндөр инфляц, эрчим хүчний үнийн өсөлтөөс ард иргэдийн амьжиргааг хамгаалахын тулд Трасс 60 тэрбум фунт стерлингийн зардал гаргахын хажуугаар 45 тэрбумын татварыг хөнгөлөх төлөвлөгөө танилцуулсан нь Их Британийн санхүүгийн салбарыг цочролд оруулсан юм.

Эдийн засгаа хямраахгүйгээр хэрхэн инфляц, үнэ тарифын өсөлтийг хязгаарлах нь ойлгомжгүй байлаа.

Эцэст нь тэр өнгөрсөн долоо хоногийн эхээр татвар хөнгөлөх ихэнх төлөвлөгөөгөө цуцалсан ч Консерватив намынхан түүний төлөвлөгөөнд нэгэнт итгэхээ больсон байв.

Баасан гарагт Moody’s Investors Service агентлаг Их Британийн дотоод болон гадаад валютын урт хугацааны зээлийн зэрэглэлийг тогтвортойгоос сөрөг болгон өөрчилсөн юм.

42 настай Риши Сунак нь Их Британийн ерөнхий сайд болсон анхны өнгөт арьстан болж байна. Бас анхны хиндү шашинтан ерөнхий сайд юм. Олон нийтийн өмнө өөрийн шүтлэгийн талаар яриад байдаггүй ч түүнийг хиндү шашинтан гэдэг.

Тэрбээр 1980 онд Соутхэмптон хотод энэтхэг цагаачийн гэр бүлд төрж байжээ. Түүний аав эмчээр ажиллаж, ээж эмийн сан ажиллуулдаг байсан юм.

Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистраар суралцаж байхдаа тэр ирээдүйн эхнэр Энэтхэгийн тэрбумтан Нараяна Муртигийн охинтой танилцаж байжээ.

Сунак 2015 онд парламентын гишүүн болохоосоо өмнө Голдмэн Сакс банк болон хоёр хувийн хөрөнгө оруулалтын санд ажиллаж байв.

Дараа нь тэр 2020 оноос эхлэн энэ оны долдугаар сарыг хүртэл Их Британийн сангийн сайдаар ажиллажээ.

Эх сурвалж: Reuters

Цахилгааны үнийг өөрчлөхгүй бол өвлийг харанхуй угтах нь...

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​