fbpx МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 55 секунд

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

Энэ 4-р сарын 28-нд МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР тохионо.

Цэргийн дээд офицерын ГЕНЕРАЛ хэмээх цолыг анх Франц Улсад XVI зуунаас хэрэглэж ирсэн бол ОХУ-д 1657 онд I Петр хаан армидаа хэрэглэж эхэлжээ.

Манай улсын хувьд, аугаа их Чингис хааны үеэс дайчин эрсээ илбэн тохинуулж, дэлхийн талыг дайлан туулахад их цэргийн манлайд нь явж байсан мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид бол тухайн үеийн ГЕНЕРАЛУУД байсан нь эргэлзээгүй билээ.  

Харин бүр сүүлд, ХХ зууны дунд үед буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн  52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг манай улсад бий болгож: “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж анх 11 хүнд олгосон байдаг юм.

Хожим нь үүнтэй холбогдуулан, 2004 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР хэмээн нэрийдэж, генерал цолтон бүхий байгууллагууд жил бүр ээлжээр генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, ёслон хүндэтгэж тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон билээ. Энэ жилийн энэхүү тэмдэглэлт өдрийг ШШГЕГ хариуцан, энэ сарын 27-нд зохион байгуулах ажээ.

Цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалын зэрэг дэв зэрэг тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн ГЕНЕРАЛ цолыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар олгодог онцлогтой. 

Тоо баримтаас товч сонирхуулахад:1944 оноос өнөөг хүртэлх 74 жилд төрөн гарсан ГЕНЕРАЛ цолтой 181 хүнээс 96 нь өнөөдөр энх тунх амьдарч байгаагийн 34 нь одоо төрийн тусгай албан тушаал хашиж, бусад нь цэргийн тэтгэвэртээ сууж байгаа ажээ. Хамгийн өндөр настай нь хошууч генерал Т.Алтангэрэл гуай өдгөө 99 насны сүүдэр зоогложээ.  

Генерал цолтой дээрхи хүмүүсийн дотор 1921 оны Ардын хувьсгалын партизан агсан 3, 1939 оны Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 31, Монгол Улсын баатар 6, ЗХУ-ын баатар 1, Хөдөлмөрийн баатар 3, Монгол Улсын Гавъяат цолтон 10, сансрын нисгэгч 1, БНМАУ-ын төрийн тэргүүн агсан 1, УИХ (АИХ)-ын гишүүн (депутат) асан 69, доктор профессор 37, төрийн сайд асан 20, цэргийн дипломат 30, ОУ-ын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч асан 1, дэлхийн “халуун  цэгүүд”-эд үүрэг гүйцэтгэж НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА)-ны олон улсын секторын командлагчаар ажилласан 1, ЭСА-ны монгол цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн 6, Иракт олон үндэстний цэргийн штабт ажилласан 1 генерал тус тус байгаа ажээ. 

“Мянган цэргийг олоху дор хялбар, Нэгэн жанжинг олоху дор бэрх” хэмээн их Чингис хаан нэгэнтээ өгүүлсэн байдаг нь учиртай.

АЛТАН МӨРДЭСТ ГЕНЕРАЛУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол
Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​