fbpx Оросууд Украинд өргөн хэмжээний пуужингийн цохилт өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 40 секунд

Оросууд Украинд өргөн хэмжээний пуужингийн цохилт өглөө

Украины эрчим хүчний дэд бүтцэд халдсан эхний давалгаанаас хойш гурван долоо хоногийн дараа Орос улс шинэ цуврал цохилтууд өгч эхлэв. Киевт энд тэндгүй дэлбэрэлт сонсогдож, Харьковт метро зогссон бол өөр хэд хэдэн бүс нутгийн дэд бүтцийн чухал объектуудад ОХУ халдсан тухай мэдээлж байна.

Даваа гарагийн өглөө Киев, Харьков болон бусад хотын дэд бүтцийн чухал байгууламжуудад Оросууд их хэмжээний цохилт өгсөн тухай мэдээлэв. Хоёр хоногийн өмнө ОХУ Украиныг Крымын хойгийн эргээс Оросын Хар тэнгисийн флот руу дроноор дайрсан гэж буруутгасан юм.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украинд хийж буй шинэ цохилтын талаар одоогоор тайлбар хийгээгүй байна.

Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчний командлал Оросын 44 далавчит пуужинг сөнөөсөн гэж мэдэгдэв. Украины армийн мэдээлснээр Орос нийтдээ 50 гаруй пуужин харвасан байна.

Пуужингийн шинэ довтолгооны дараа Украинд нөхцөл байдал ямар байгаа талаар тодотговол:

Киев
Өглөөний 8:00 цагийн орчимд Киевийн оршин суугчдад дараалсан хүчтэй дэлбэрэлт сонсогдсоноос хойш удалгүй цахилгаан, холбоо тасарчээ.

Хотын дарга Виталий Кличко "Чухал дэд бүтцийн байгууламжид халдсаны улмаас нийслэлийн нэг хэсэг эрчим хүчгүй боллоо. Зарим бүс нутагт усан хангамж ч алга" гэжээ. Тэрээр Киевт 350 мянга орчим орон сууц цахилгаангүй болсныг хэлэв.

ОХУ эрчим хүчний байгууламжуудад цохилт өгч эхэлснээс хойш Украинд цахилгаан тасрах явдал гурван долоо хоног үргэлжилж байна. Москва энэ халдлагыг Крымийн гүүрэн дээр гарсан дэлбэрэлттэй холбон тайлбарлаж байгаа ч Киев хариуцлагыг хүлээхгүй байгаа.

Сануулахад аравдугаар сарын 11-нд Украины арми Оросын 84 пуужин (мөн 24 камикадзе дрон) харваж байв.

Харьков
Пуужингийн цохилтын дараа Харьков хотын метро ажиллахаа больсон. Хотын дарга Игорь Терехов "Харьковт хотын дэд бүтцийн чухал байгууламжид цохилт өгсөн" гэж мэдээлэв.

Харьков хотын метронд хорогдож буй хүмүүс

"Дэд бүтцийн чухал объектууд эвдэрсэн. Тиймээс цахилгаан тасарч болзошгүй. Одоогоор хүний ​​амь нас эрсдээгүй байна" гэж бүс нутгийн цэргийн захиргааны дарга Олег Синегубов мэдэгдэв.

Харьков хотод метроноос гадна троллейбус, трамвай явахаа больжээ.

Бусад бүс нутгуудад

Запорожье, Черкасск болон бусад бүс нутгийн эрх баригчид мөн цахилгаан эрчим хүчний асуудалтай тулгарсан гэж мэдэгдэв. Черкасск мужид чухал дэд бүтцийн байгууламжуудын нэг нь сүйрч, үүний улмаас тус бүс нутгийн зарим хэсэг нь эрчим хүчгүй болсон гэж мэдэгдэв.

Запорожье мужид өглөөний 8:00 цагийн орчимд пуужингийн цохилт өгсөн, үүний уршгаар Киев мужид чухал ач холбогдолтой дэд бүтцийн байгууламжууд эвдэрч, цахилгаан тасрах эрсдэлтэй болсон.

Черновцы мужид мөн "Пуужингийн довтолгооны улмаас чухал дэд бүтцэд хохирол учирсан" гэж тус мужийн захиргааны тэргүүн Руслан Запаранюк мэдэгдэв.

Кировоград муж дахь Светловодскийн ойролцоох эрчим хүчний байгууламжуудын нэгийг пуужин оносон гэж бүс нутгийн цэргийн удирдлагын мэдээнд дурджээ. Урьдчилсан мэдээллээр хүний ​​амь нас эрсдээгүй, "Галын хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна" гэж албаныхан мэдэгдэв.

Оросын арми гурван том усан цахилгаан станцад пуужингийн цохилт өгсөн. Тодруулбал, "Днеприйн усан цахилгаан станц, Днестрийн усан цахилгаан станц, Кременчугийн усан цахилгаан станц"-д цохилт өгсөн байна. Днеприйн УЦС Запорожье мужид, Кременчугскийн УЦС Кировоград мужид, харин Днестр бол Черновцы мужид байрладаг.

Днепропетровск мужийн Днепр, Павлоград хотын эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид цохилт өгсний улмаас ноцтой хохирол учирсан гэж тус мужийн цэргийн захиргааны дарга Валентин Резниченко бичжээ.

Винница мужид унасан пуужин иргэний объект руу унасан,, хохирол байгаа гэж мужийн захирагч Сергей Борзов мэдэгдэв.

Эх сурвалж: Toim.mn

Г.Тэмүүлэн: Төрийн байгууллагууд орлого олж, захиран зарцуулах эрхтэй болно
Г.Тэмүүлэн: Төрийн байгууллагууд орлого олж, захиран зарцуулах эрхтэй болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​