fbpx Аарон Картер хөгжмийн ертөнцөд юу үлдээсэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 13 секунд

Аарон Картер хөгжмийн ертөнцөд юу үлдээсэн бэ?

Дөнгөж есөн настайдаа анхны цомгоо гаргаж дэлхий дахинд алдаршиж байсан дуучин, рэппэр Аарон Картер 34 насандаа энэ сарын 5-нд хорвоог орхилоо. Ийн түүнийг “Амжилтын түүх” буландаа онцолж, хөгжмийн ертөнцөд ямар өөрчлөлт шинэчлэл авчирсан талаар мэдээлэл бэлтгэлээ.

XXI зууны шинэ од

Америкийн дуучин, хөгжмийн зохиолч, рэппэр Аарон Чарльез Картер 1987 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн. Долоон настайгаасаа дуулж эхэлсэн тэрбээр 1990-ээд оны сүүлээр есөн настайдаа анхны цомгоо гаргаж, 2000-аад оны эхэн үе гэхэд хэдийнэ дөрвөн цомогтой, XXI зууны шинэ од хэмээн алдаршиж байлаа. Түүний цомгууд анхныхаасаа эхлээд дэлхий дахина хэдэн сая хувиар зарагдсан нь ямар их амжилттай дуучин байсныг бэлхнээ илтгэнэ. Тодруулбал, 2000 онд гаргасан хоёр дахь цомог “Aaron's Party (Come Get It)” нь АНУ-д гурван сая хувиар борлуулагдсан байдаг. Үүнийхээ дараагаар тэрбээр “Backstreet Boys” хамтлагийн аялан тоглолтуудад оролцох болсон билээ. Энэ цагаас түүнийг “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Ник Картерын дүү гэдгээр нь хүмүүс илүүтэй таних болсон юм.Ингэснээр “Ододтой бүжиглэе”, “Seussical”, “The Fantasticks” гэсэн нэвтрүүлэгт оролцож, хэд хэдэн удаа тоглолтоо хийж эхэлсэн.Аарон Картер 2014 онд рэппэр “Pat SoLo”-той хамтран хип хоп дуу "Ooh Wee"-г гаргаснаар рэппэр хэмээн олон нийт мэдэх болсон.

Амжилтын эхлэл

Боловсролын тухайд Аарон Картер төрсөн Флорида мужийнхаа бага сургуульд сурчээ. Энэ үедээ “Dead End” хэмээх хамтлагийн гоцлол дуучин байв. Хамтлагийнхан алтернатив рок төрлөөр дуулах сонирхолтой байсан учир Картер хамтлагаасаа хоёр жилийн дараа гарсан. Учир нь тэрбээр поп төрлийг сонирхож эхэлсэн юм. Үүний дараагаар 1997 онд Берлинд “Backstreet Boys” хамтлаг тоглолтынхоо нээлтээ хийх үеэр анхны соло дуу "Crush on You"-гаа дуулж эхэлсэн түүхтэй. Өөрийн нэрээр нэрлэсэн цомгоо мөн оны арванхоёрдугаар сарын 1-нд гаргасан нь Норвеги, Испани, Дани, Канад, Герман зэрэг улсуудад “алтан” гэх тодотголтой болж, үүнээс нэг жилийн дараа АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхэлжээ.

Картер 13 настайдаа гурав дахь цомгоо гаргахдаа ах Ник Картертайгаа хамтарсан дуугаа оруулсан билээ. Харин дөрөв дэх цомог болох “Дахиад л газар хөдлөлт” /Another Earthquake!/-өө 2002 оны есдүгээр сарын 3-нд гаргасан. Үүнийхээ дараагаа хэд хэдэн телевизийн цуврал анимэ киноны дууг дуулсан юм. Сонирхуулахад, Картер болон түүний гурван эгч, ах нар нь гэртээ дахин хамтдаа амьдарч байгаа тухайгаа “Картерийн гэр” гэсэн шоунд 2006 онд оролцож байв. Дээр дурдсанчлан “Ододтой бүжиглэе” шоуны есдүгээр улиралд Картер оролцох үед хамтрагч Карина Смирнофф байв. Тэд тавдугаар байрт шалгарсан билээ. Тухайн жилдээ тэрбээр мөн “Надтай бүжиглээч” дууг гаргасан.

Олон жилийн дараалсан их амжилтын дараа Картерийн менежер 2011 онд Картерийг сэтгэл зүйн асуудлын улмаас эмчилгээ хийлгэж байгааг зарласан. Ингэж зарласны дараахан Картер “Амьдралын хамгийн чухал зүйл бол хүн байхаас айхгүй байх юм” хэмээн фэнүүддээ захиж байв. Тэрбээр энэ үед Калифорниа мужид нэг сарын нөхөн сэргээх эмчилгээнд оржээ. Эмчилгээнийхээ дараа найман жилийн хугацаан дахь анхны аялан тоглолтоо 2013 онд АНУ болон Канад улсад 150 гаруй удаа хийсэн. Дараагийн тоглолтоо Канадын 11 хотод хийж, шинэ дуунуудаа хүргэж байв. Энэ аялан тоглолт нь 50 өдөр үргэлжилсэн билээ.

Гэр бүл

Картерийн ээж, аав өндөр настны асрамжийн газар ажиллуулдаг байжээ. Бидний мэдэхээр түүний ах нь “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Ник Картераас гадна Картер гурван эгчтэй. Тэдний хоёр нь ихэр. Картер өөрөө нэг хүүтэй. Хүү нь 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд төрсөн. Тун удахгүй ой хүрнэ. Гэвч хүү нь түүнтэй амьдардаггүй байв. Дашрамд дурдахад Картер бисексуал буюу хоёр хүйсийн хүн сонирхдог гэдгээ 2017 онд зарласан. Үүнийхээ дараа бэлгийн цөөнхийн талаарх мэдээлэл бэлтгэдэг подкастад оролцож өөрийн кареерь болон бэлгийн чиг баримжааны талаар ярьж байлаа. Гэвч тэрбээр зөвхөн эмэгтэйчүүдтэй л дотно харилцаатай байсан учир хэн ч түүнд итгээгүй.

Санхүүгийн байдал

Картерийн өөрийнх нь мэдээлснээр 18 нас хүрэхдээ тэрбээр хоёр сая ам.доллартай болсон байжээ. Гэвч багад 20 сая ам.доллартай болсон байх ёстой гэж тэрбээр мэдээлсэн байдаг. Мөн 18 нас хүрэхдээ тэрбээр дөрвөн сая ам.долларын татварын өртэй болсон байжээ. Гэвч орлогоороо эцэг эхдээ 15 байшин, 30 машин авахад нь тусалсан гэдгээ өөрөө ярьж байв. Эцэг эх нь эдгээр үл хөдлөх хөрөнгөө зарахад Картер ямар ч ашиг аваагүй байна. Сүүлийн жилүүдэд түүний амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн байсан юм. Картер 2013 онд олон саяын өрөнд орсны улмаас дампуурлаа зарлаж байв.

Үхэл

Харин 2019 оны хоёрдугаар сард Картер Калифорниа мужийн Ланкастер хотод байшин худалдаж авсан. Түүнийг энэ гэрийнхээ угаалгын өрөөнд нас барсан байдалтай байхад нь энэ сарын 5-нд олжээ. Үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.Энэ мэдээллийг Картерын хэвлэлийн төлөөлөгч баталсан байна.“Яг одоо бидэнд маш хүнд цаг үе ирээд байна. Юу болж өнгөрсөн, үхлийн шалтгаан юу байсныг тогтоохыг хичээж байна” гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.Энэ оны эхээр тэр хэвлэлд ярихдаа “Би зарим хүмүүсийн төсөөлж байгаагаас өөр хүн болсон. Хэрвээ намайг сүйрсэн галт тэрэгтэй зүйрлэж байгаа бол би аль хэдийнээ олон удаа онхолдож, олон удаа замаасаа гарсан галт тэрэг болсон” гэж байв.

Херсоныг Киев эзэлсэн тохиолдолд АНУ Украины асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрнө
Херсоныг Киев эзэлсэн тохиолдолд АНУ Украины асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрнө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​