fbpx Малыг “Кэлээр” нь байна уу, хөлөөр нь байна уу, гаргах нь л чухал...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 21 секунд

Малыг “Кэлээр” нь байна уу, хөлөөр нь байна уу, гаргах нь л чухал...

Ойрын өдрүүдэд малыг амьдаар нь хил гаргаж зарлаа гэж баахан хүмүүс эсэргүүцэх боллоо. Эхлээд шулуухан хэлье. Эсэргүүцэж байгаа бүх хүмүүс битгий хуцацгаа. Хүний юм зараагүй, халхын буяныг ядарсан үедээ зарж идэж байна. Малаа зарахгүй тэгээд өөр юугаа зарах гэсэн ард түмэн юм. Өөр зарах юу бүтээсэн ард түмэн юм. Хэдэн малаас өөр юу ч үгүй, хэрүүл хийхээс өөр шидгүй, хүүхдийн мөнгө, хүнсний талон хоёртоо хахсан, самарт явахаас өөрөөр гараа хөдөлгөөгүй, хачин хэдэн “юм” сууцгааж байж. Тэгээд малаа зарахгүй газар нутгаа зарах юм уу. Өөрсөд рүүгээ өнгийж харцгаа.

Ер нь айл өрх ч тэр хамгийн их зарж борлуулдаг “юм”-аа эхлээд өөд нь татдаг. Хамгийн түрүүнд мөнгө олох зүйлээ. Түүн шиг улс орон ч гэсэн хамгийн их борлогддог зүйлээ хамгийн сайн зарж ашиг олох ёстой. Дэлхийн жишиг өөрөө тийм. Монгол Улс өнөөдөр уул уурхай, эрдэс баялгаа зарж мөнгө олж байна. Монголын хөрс шороонд байгаа ганц “юм” маань энэ. Өнөөдөртөө нүүрс, зэс, төмрийн хүдэр... энэ тэр нь амь тасалчихгүй авч явж байна. Зарах нөхцөлөө улам л сайжруулахын төлөө төр засаг ажиллаж байгаа гэдэгт итгэхээс өөр арга алга. Тэгвэл үүнтэй зэрэгцүүлээд монголчуудад зарах ганц байгаа юм нь хэдэн мал шүү дээ. Технологийн гайхамшгийг бүтээгээд дэлхийд зарж чадахгүй, Анагаахын шинжлэх ухаанд цахиур хагалах нь эргэлзээтэй, ноолууран бүтээгдэхүүнээ ч тивдээ гаргаж ирж чадахгүй 30 жил болчихлоо. Азидаа ядаж бидний нүүр царай болсон алдартай тамирчин, жүжигчин, дуучин, загвар өмсөгч алга. Аялал жуулчлал гэдэг чинь илүүтэй ийм од, тод дүрүүдийг дагадаг урсгал болчихсон юм, орчин үед. Энэ мэтээр маргааш нь нэн тодорхойгүй болчихсон ард түмэн яваагийн нэг тод жишээ нь зарж борлуулж, ашиг орлого олох хамгийн их боломжтой хэдэн малаа гадагш нь заруулахгүй гэсэн эсэргүүцэл, хэнээрхэл юм. Эх орноо хорлоод байгаа юм уу, хаашаа юм бэ.

Монголчууд лавтай төрт ёсны 2000 жилийн түүхэндээ малаа зарж, малаас гардаг түүхий эдээ зарж амьдарсан. Үүнийхээ хүчинд мөхөж дуусчихгүйхэн шиг явсаар нэг юм ерэн онд ирсэн хүмүүс. Салбар бүрт жаал жаалхан амжилт олоод довоо шарлуулсан монгол хүмүүс үржиж байвал сайн. Харин том зургаараа бол Монгол Улс, монголчуудад мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ мөнгө болгох, зарж борлуулах, энэ чиглэлээр Олон улсад танигдахаас өөр зам байхгүй. Малаа кг-аар нь байна уу, хөлөөр нь байна уу гаргаж, хилийн цаахна байх Хятадын ганц хотын хэрэгцээг хангахад бидэнд хангалттай ашиг орлого ирнэ. Хятадын дундаж нэг хотын хүний тоо 8 сая шүү дээ. Давраад гурав дөрвөн хотын махны хэрэгцээг хангана гэвэл хүчрэхгүй. Одоо байгаа нөөцөндөө тулгуурлан 20 сая малыг хилээр зарахад болно. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ганибалын УИХ-ын чуулган дээр хэлсэн баримтаас эш татъя. “Ердөө Эрээн хотын зах зээлд манайх махаа гаргаж зарахад монгол төгрөгөөр дундаж хонь 500 мянга, үхэр 4,5 сая, адуу 4 саяын ханштай байна” гэж. Энэ бол бодит үнэ гэдгийг захын хүн нотолно. Ингэж гадагш нь үнэ хүргэж зараад, ашгаас нь сан бүрдүүлж нийслэлчүүдэд зарах махны үнийн зөрүүг нөхчихье. Нэг үгээр бол нийслэлчүүдэд хямд мах зарах, зөрүүг нь түүгээр нөхнө. Ердөө Монголын хилээс 200 метрийн зайд манай мал ийм үнэ ханштай байгаа. Малаа эрүүлжүүлж, олон улсын стандартад нийцүүлэн гаргаж чадвал цаашаа үүнээс ч илүү үнэтэй. Дэлхийд үнэ нь байнга өсөлттэй явж ирсэн, бүх цаг үед шүү, өнөөдрийн тухайд улам эрэлт хэрэгцээтэй байгаа, сүржин хэлэхэд үнэ нь тамтаггүй өсч байгаа бүтээгдэхүүн бол мал мах болчихоод байна. Өнөөдөр нүүрсийг хилээр 120 ам.доллараар зарж байна. Асар их өртөг, авлига албан тушаалын хүчээр шүү. Тэгвэл стандартад нийцсэн нэг кг хонины махыг 125 ам.доллараар зарж байна. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм. Худлаа гэвэл одоо та гар утаснаасаа ороод харчих.

Ийм том боломжууд Монголын хилээс цааш үргэлжилж байгааг эрхбиш мэдэж байгаа болохоор өнөөдөр малаа хөлөөр нь хил гаргахыг оролдож байна. Тэгсэн бөөн эсэргүүцэл, бөөн бөөн хараал зүхэл. Монгол малыг амьдаар нь гаргаж генийг нь зарах гэлээ ч гэх шиг. Үхсэн элэнцгийн чинь Монголын малын удмын сан, ген, бонд вэ. Өдөр бүхэн шахуу гадаадаас өндөр ашиг шимт махны, сүүний, хурдны гэсэн сайн, муу үүлдрийн мал завсаргүй орж ирж байна. Ямар хараа хяналтаар үржүүлгэнд оруулж байгаа юм. Хэн ч мэдэхгүй. Бүх мал маань хачиг хувалз, шүлхий товруунцартаа баригдаад, хэн ч худалдаж авахгүй болчихоод байна. Хамгийн аюултай нь бэлчээрийн даац хэтэрч, сүйтгэж, цөлжилтөөр дэлхийд тэргүүлэх замдаа орлоо. Ийм жишээ хэдэн зуугаар нь дурдаж болно. Нөхцөл байдал иймдээ хүрсэн үед хүнсний нөөцөө барж байгаа улс орнууд манай малын махыг хангалттай авъя гэж байна. Жаахан бүдүүлэгдүү хэлэхэд, хээ шаагүй, ямар ч зардал чирэгдэлгүй, бараг эрүүл гэсэн ганц бичгээр амьдаар нь авчихъя гэж байна. Үүнд юунд дургүйцэх вэ. Үүний оронд малаа эрүүлжүүлэх, тэгээд үнэ өндөр байх асуудалдаа чангахан анхаар.

Малыг хөлөөр нь гаргаж зарахыг эсэргүүцээд байгаа хэсэг хүмүүс нь хот суурингийнхан бололтой харагдах юм. Малчид бол заръя л гээд байдаг. Хот суурингийнхны энэхүү эсэргүүцэл нь хотод махны үнэ өснө гэсэн өчүүхэн бодол. Малын үнэ өсч, кг-аар байна уу, хөлөөр нь байна уу гаргаад, гайгүй үнээр зараад эхэлчихвэл “Хөөе, та нарын хот доторх олон том асуудал чинь шийдэгдэнэ”. Өнөөдөр нийслэлд түгжрэл, утаа, хөрсний бохирдол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, эмнэлгийн хүрэлцээ, нийтийн тээвэр, хотын соёл... бөөн бухимдал стресс, нерв байна. Үүнийн дэргэд махны үнэ ханш юу ч биш. Нийслэлийн энэ бүх тулгамдсан асуудал юунаас эхтэй юм бэ. Шулуухан хэлэхэд, нийслэлийг бүслээд суурьшчихсан гэр хороолол, тэдгээр 250 мянган өрхийн нягтаршил. Тэд л энэ хотын утааны, түгжрэлийн, эмнэлэг, сургуулийн эх үүсвэрүүд. Эдгээрийн 90 хувь нь хөдөөнийхөн. Учир нь тэдний амьжиргааны эх үүсвэр болсон мал мах нь үнэгүйдсэн учраас амьдрал хөөж, үр хүүхдийнхээ сургууль соёлын ирээдүйг бодож, үлдсэн хэдэн малаа хашаа, приус болгоод нийслэлд ирээд суурьшчихсан юм. Арай дээр малтай байснууд нь лизингийн байр болгоод хотын төв рүү маягтай. Эргэн тойрны ах дүүсээс, анд нөхөд, ажлын хамт олон, бүгдийг нь хар л даа, ихэнх нь сүүлийн 15 жилд хотод ирсэн хүмүүс байгаа биз дээ. Тэднийг буруутгах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуульд ... Монгол Улсын иргэн нь эх орныхоо хаана ч амьдарч, ажиллаж болно... гэж заасан. Хамгийн гол нь тэдний хөдөө хөхөрч, гадаа гандаж, ахуй соёлын асар хүнд нөхцөлд өсгөсөн мал нь хотод нэг шөнө яваад олох таксины мөнгөнд ч хүрэхгүй болсонд байгаа юм. Үүнтэй малчид эвлэрч чадахгүй байна. Тийм учраас хэдэн малаа зарж машин, хашаа болгоод хот руу ирцгээж байна. Нийслэлд сүүлийн мэдээгээр жилд 30 мянган өрх хөдөөнөөс шилжин ирж, хоёр мянган өрх хотоос нүүж байна гэсэн статистик гарчээ. Хол зөрүүтэй тоо. Ийм байхад элэнцгийнх нь Түгжрэлийн сайд, 400 тэрбум төгрөгийг хотын түгжрэлд зарцуулах вэ, яаж сайжрах юм бэ. Суурь шалтгаанаа зөв тогтоо л доо. Мал нь ганц гутлын үнэгүй болчихсон малчид хот руу 30 мянгаараа биш, удахгүй 300 мянгаараа дайжиж ирнэ. Тэдний өөдөөс хийж чадах ганц зүйл бол “Хөдөөний муу оркууд” гэж зүхэх. Өөрөөр юу ч хийх боломжгүй.

Угтаа бол тэдний хөдөөдөө амьдрах ганц шалтгаан нь малыг кг-аар нь байна уу, хөлөөр нь байна уу, хилийн цаана гаргаж, гайгүй үнээр зарах. Энэ боломжийг нь хэн ч битгий хоригло. Хориглосон, эсэргүүцсэн хүн байгаа бол тэр нь энэхүү хотын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эмнэлэг, сургуулийн хүрэлцээг улам хурцатган муутгахад хувь нэмрээ оруулж байгаа нэгэн гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Тэдгээр хүмүүс “Түгжрэлээ, утаагаа, эмнэлгээ шийдээч” гэж төр засгаас шаардах эрхгүй. Ийм энгийн, хэн ч ойлгох логик, суурь шалтгаан юм. Үүнд нэг их сүрхий бодлого, орчин үеийн дэвшилтэт техник технологи, мэдлэг боловсрол байх шаардлагагүй.

Эцэст нь хэлэхэд, 80 сая малынхаа 40 хувийг хилийн цаана зах зээлийнх нь ханшаар зарж, Монголын хөдөөг мөнгөтэй, орлоготой, амьдрах боломжийн нөхцөлтэй болгох нь энэ улсын нэн тулгамдсан асуудал шүү. Бүх хүн уул уурхайгаас хамааралтай амьдралаа сайжруулах боломжгүй. Хэн ч байсан хотын түгжрэлд приусээр халтуур хийж, гэр хороололд чүү чай амьдарч байснаас нэг хонио 500 мянгаар, адуугаа 4 саяар зараад амьдрах орчин руугаа нүүх болно. Тэнэг л биш бол ямар ч эргэлзэх юмгүй хөдөө рүү явна. 500 толгой малаасаа 50 саяын ашиг олоод эхлэх юм бол Улаанбаатарын гэр хороололд амьдарч байгаа 250 мянган өрхийн 100 мянга нь ганцхан хаврын дотор алга болно. Хотоос 100 мянган өрх нүүхэд энэ их түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эмнэлэг, сургууль, нийгмийн салбарт хэр хэмжээний ачаалал багасахыг холбогдох байгууллагууд хэлнэ биз. 500 мянган иргэн Улаанбаатараас шууд нүүх порцесс шүү дээ. Давтан хэлэхэд, малыг гадагш хангалттай зарж борлуулах тогтсон систем, эрүүл эдийн засаг, ХАА-н сайн дэд бүтэцтэй болох. Энэ эхлэл дээр хэн ч битгий саад бол, өчүүхэн сэтгэ... Ер нь бол мал, мах хангалттай үнэ цэнэтэй болчихвол нэг жилийн дотор нийслэлээс 100 мянга ч биш хэдэн зуун мянган өрх айл дайжин гарна гэдэгт огт эргэлзэхгүй байдаг шүү.

П.ХАШЧУЛУУН

Эх сурвалж: Өдрийн сонин

Дуучин Ноён Бондгор ЭХЭМҮТ-д эвхдэг ор бэлэглэлээ
Дуучин Ноён Бондгор ЭХЭМҮТ-д эвхдэг ор бэлэглэлээ
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​