fbpx Дархлааг дарангуйлагч “дайсан” гэр дотор байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 4 секунд

Дархлааг дарангуйлагч “дайсан” гэр дотор байна

Хүйтрэхээр бид утаанаас “нуугдах” гэж хичээхдээ хамаг цонхоо хааж, өрхөө битүүлдэг. Нөгөө хэсэг нь агаар шүүгчээр асуудлаа шийдчихлээ гэж боддог. Гэтэл эрүүл мэндийг “идэж” буй гол аюул дотоод орчны агаарын бохирдол буюу хүн өөрийгөө хордуулдаг гэдгийг нийтээрээ ойлгох цаг иржээ. Хамгийн энгийн жишээ гэвэл олуулаа нэг дор цуглахдаа өөрийн эрхгүй “Цонхоо онгойлгоорой” гэдэг дээ. Мөн сэрүү орохоор хүүхдүүдийн ханиад хүрч, хатгаа авах нь нэмэгддэг нь дотоод орчны агаарын бохирдоос болж буй хэрэг. Тэгвэл агаар салхигүй битүү орчинд хүчилтөрөгч багасч тэр хэмжээгээр бидний уушигнаас ялгардаг нүүрсхүчлийн хийн хордлого ихэснэ. Мөн гэр, ажлын байрны тавилга, цахилгаан хэрэгсэл, тамхины утаа, гал түлэх, хоол хийх, угаалга цэвэрлэгээний бодис, гаднах дуу чимээ гээд бидний өдөр тутмын үйл хөдлөлөөс дотоод орчны агаарыг бохирдуулж байна.

Энэ цаг үед тулгарч байгаа бодит аюул бол сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, хувийн сургуулиуд агааржуулалтын системийг барилга байгууламждаа шийдээгүй. Нэг сурагчид оногдох зай талбай төдийгүй амьсгалах агаарын хэмжээ стандартаас хоёр дахин бага байхад даарна гээд агаар сэлгэлт тогтмол хийдэггүй. Хэвшээгүйгээс олон хүний амьсгал, янз бүрийн химийн бодистой будаг, тавилганаас ялгарах үнэрээс үүссэн чийглэг, бүгчим орчин вирус, бактери үржих таатай нөхцөл болж хүүхдийн дархлааг дарангуйлж хатгалгаа, ханиад, цаашлаад уушгины өвчлөл үүсгэж байгаа. Тэр ч бүү хэл дотоод орчинд агаар дахь хорт бодисуудын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их байвал хурц болон архаг хордлого үүсгэдэг. Өндөр тунтай хорт бодист богино хугацаатай өртсөн тохиолдолд хурц хордлого толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах, нүд хорсох гэх мэт шинж тэмдэг илэрдэг аж. Энэ нөхцөл байдал гэр дотор яг адилхан. ДЭМБ-ын зөвлөмжөөр хоёр цаг тутам агаар сэлгэж дотор орчинд тархсан вирус, бактерийг гадагшлуулахыг зөвлөөд байгаа юм. Тиймээс агаар сэлгэлт хийж, сүүлийн үеийн технологийн шинэчлэлээр шийдэхгүй бол тулгамдсан асуудал болж байна. Ийнхүү бидний ач холбогдол өгдөггүй дотоод орчны агаарын бохирдлын улмаас дэлхий дахинаа жил бүр 4.3 сая хүн нас бардаг аж. Оффис болон гэр доторх агаар хотын утаанаас 4-6 дахин, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байдгийг нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлээд байгаа юм.

Өнөөгийн нийгмийн дүр зургаас харвал бид идэвхтэй амьдралынхаа 80-90 хувийг гэр, ажил, автомашин дотор өнгөрүүлж байна. Тэр дундаа гэртээ ихэнх хугацааг өнгөрүүлдэг ахмад настан, жирэмсэн ээжүүд, хүүхдүүд дотоод орчны агаарын бохирдолд ноцтой аюул учруулдаг. Тиймээс иргэд худалдаж авч буй барилгын материал, тавилга, эд хогшлынхоо орц найрлага, ялгаруулах бодисын хор хөнөөлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

НҮБ-аас сургууль, цэцэрлэгээс 265 сорьц авч, судалгаа хийхэд барилгын материалын химийн хор, дотор орчны агаарын чанар ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс хэд дахин илүү байжээ. Мөн манай улсад баригдаж буй сүүлийн үеийн барилгууд агаар сэлгэлтийн стандартыг мөрддөггүй. Хүүхдүүд үүнээс болж хорт хавдраар өвчилж байгаа. Чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлсэн.

Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх гарцыг мэргэжлийн хүн, төрийн төлөөлөл хэрхэн харж байгаа мөн монгол залуучууд өөрсдөө бүтээсэн шийдлийг сонирхлоо.

ЭКСПЕРТИЙН ҮГ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах хэрэгтэй

-Дотоод орчны агаарын бохирдол бидний үр хүүхэд, гэр бүлийг аажмаар хөнөөж байгаа юм. Социализмын үед баталсан барилгын стандарттайгаа өнөөдөр хүртэл явж байна. Гэтэл техник технологи хөгжиж, өөр төрлийн барилгын материалууд бий болж байна. Тиймээс олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай. Импортын барилгын материалын 94 хувийг хортой эсэхийг шинжилдэггүй. Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал, зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах ёстой. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах, цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар, цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг төсөвт тусгах хэрэгтэй. Ашиглалтад болон шинээр засвар хийсэн барилгуудад үнэлгээг тогтоож Европын холбооны ангилал зүйгээр ангилж зах зээлд нийлүүлэх шаардлагатай.

Биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэн: Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн

-Хүйтэн орохоос айгаад цонхоо тас хаагаад өрхөө бүтээчих юм бол өрөө тасалгаанд нүүрсхүчлийн хий маш хурдан өсөж аажмаар хордлогод орж эхэлнэ. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн олон хүүхэдтэй ангид өдөржин хоригдсон хүүхдүүдийн байдал бүр гамшгийн хэмжээнд хүрдэг. Нүүрсхүчлийн хийн агууламж өндөртэй агаараар хүүхдүүд удаан хугацаанд амьсгалснаас биеийн эсэргүүцэл суларч, ханиад хатгаанаас эхлээд төрөл бүрийн өвчин ороож эхэлдэг. Тэд биднээс хоёр дахин хурдан амьсгалдаг тул нүүрсхүчлийн хийнд илүү хорддог.Айлууд янз бүрийн хямд халаагч шөнөжин ажиллуулж өөрсдийгөө хордуулж байна. Тиймээс утаа мэдрэгч, агаар шүүгч дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад ямар ч нэмэргүй.

Монгол залуусын бүтээсэн төхөөрөмж буюу “Эс Эй Эс” ХХК төслийн менежер Б.Амарбаясгалан: Дотоод орчны агаар сэлгэлтийг инновац шингэсэн технологиор шийдвэрлэсэн

-Монгол залуусын санаачилгаар Улаанбаатар хотын цаг уур, нөхцөлд тохируулан дотоод орчны агаар сэлгэлтийг инновац шингэсэн технологиор шийдвэрлэсэн “Smart air systems” төхөөрөмжийг бий болгосон. Төхөөрөмжид суурилдаг сэнсийг зохион бүтээснээр зөвхөн хүйтэнд биш дулааны улиралд өндөр үр дүнтэй ашиглах боломжтой болсон.Энэ төхөөрөмж нь гадна орчны бохирдолтой агаарыг шүүж, цэвэр агаараар дотоод орчны бохирдсон агаарыг сэлгэх үндсэн үүрэгтэй. Хамгийн гол нь барилга байгууламжийн үндсэн агааржуулалтын системийг дэмжиж, гадна болон дотоод агаарын даралт температур, чийгшлийн зөрүүг ашиглан, HEPA болон идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүрээр агаарыг бүрэн шүүдэг нь 24 цагийн турш тасалгааг цэвэр агаараар тасралтгүй жигд сэлгэх зориулалттай вакум цонхонд суурилагддаг төхөөрөмж юм. Төхөөрөмжийг нэг удаа суурилуулаад удаан хэрэглэж болно.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хөгжлийн банкны хэргийн араас нүүрсний хулгайн хэргүүд шүүхэд шилжинэ
Хөгжлийн банкны хэргийн араас нүүрсний хулгайн хэргүүд шүүхэд шилжинэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​