Загварын ертөнцийн бас нэгэн содон төрхтэй залуу бол яахын аргагүй Амгаланбаатар хэд хэдэн киноонд дүр бүтээж чадварлаг жүжигчин гэдгээ ч батлаад амжсан. Харин түүний хувьд хайр дурлалын асуудал дээр олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явдаг загвар өмсөгч билээ. Амгаланбаатар буюу Амгаа одоо л нэг юм хайраа олсон бололтой. Тэрээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж кино”-ны Яргуйн дүрээр олны танил болсон бүжигчин Бямбаатай хайрын холбоо үүсгэжээ.
Бүжигчин Бямбаагийн хувьд өмнө нь өөрөөсөө нилээд ах бүжиг дэглээч С.Төгсөөтэй дэр нэгтгэж явсан ч хамтын амьдрал нь бүтэлгүйтэж байжээ. Харин Амгаагийн хувьд загвар өмсөгч Энэрэлтэй нэг хэсэг үерхэж сайхан хосууд хэмээн нэрлэгдэж явсан ч удалгүй салцгаасан.
Энэ тухай модель бүсгүй нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ хуучин экс хайр нь түүнийг нилээд их харддаг байсан тухай өгүүлсэн байдаг юм билээ.
Эх сурвалж Шуурхай.мн