fbpx Херсоны ухралт Оросын армид “асуудал” байгааг харуулж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 6 секунд

Херсоны ухралт Оросын армид “асуудал” байгааг харуулж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлэв

Лхагва гарагийн орой ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ухрах тушаалыг Украины Херсон хотод байрлаж буй цэргийн анги нэгтгэлүүддээ өгсөн билээ.

Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден саяхан сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлжээ.

“Орос улс, Оросын армид бодитой асуудал байгааг энэ үйл явдал батлан харуулж байна” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Оросын эрх баригчдын ухрах шийдвэр гаргасан цаг хугацааны талаар сэтгэгдлийг нь асуухад тэр “Тэд шийдвэр гаргахдаа АНУ-ын конгрессын сонгуулийн үр дүнг хүлээсэн нь миний сонирхлыг татаж байна” гэж хариулжээ.

Украины эрх баригчид Херсоны ухралтад нэлээд болгоомжтой хандаж байна.

Лхагва гарагийн орой хийсэн ээлжит мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Дайсан бидэнд бэлэг өгөхгүй, сайн санаа гаргахгүй нь тодорхой. Бид тулаанаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Байлдаж байгаа бүх хүн алхам бүрдээ дайсны эсэргүүцэлтэй тулгарахыг ойлгох ёстой. Эсэргүүцэл бүрд бид баатруудынхаа амийг золиосолдог юм. Тиймээс бид маш болгоомжтой байж, сэтгэл хөдлөлд авталгүй, шаардлагагүй эрсдэлээс зайлсхийх ёстой. Бүх газар нутгаа чөлөөлөхдөө бид аль болох бага хохирол амсахыг хичээх ёстой” гэж хэлсэн байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк “Херсон хотод Украины далбаа мандах хүртэл Оросын ухралтын талаар ярих утгагүй. Оросын цэрэг Херсон хотоос байлдалгүй гарах шинж тэмдэг бидэнд харагдахгүй байна” гэж Ройтерс агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли хэлэхдээ Оросууд Херсон хотоос гарах эхний шинж харагдаж байгаа ч бүрэн гарч дуусах хүртэл хугацаа орох төлөвтэйг анхааруулсан байна.

“Нэгээс хоёр өдрийн дотор хэрэгжиж чадахгүй байх. Мөрний зүүн эрэгт хүн хүчээ бүрэн гаргахад магадгүй олон хоног, хэдэн долоо хоног ч болж магадгүй” гэж тэр ярьжээ. Генералын тооцоолж байгаагаар одоо Днепр мөрний баруун эрэгт Оросын 20,000-30,000 орчим цэрэг байрлаж буй гэнэ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг “Энэ бол сүүлийн сар орчим хугацаанд Орос улс хүч чадлаа алдаж байгааг харуулсан ерөнхий дүр зургийн нэгээхэн хэсэг юм. Гэхдээ бид Оросын армийг дутуу үнэлж болохгүй. Тэдний дроны цохилт, пуужингийн цохилтыг бид харж байна. Тэд том хохирол учруулах чадалтай хэвээр байгаа” гэж ярьжээ.

Харин Украины дайны нэг гол тоглогч гэгддэг Оросын Вагнер Группийн эзэн Евгений Пригожин ухрах шийдвэрийг ойлгон хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна.

“Суровикин амаргүй шийдвэр гаргасан. Гэхдээ тэр хариуцлагаас айлгүй ийм шийдвэр гаргалаа. Тэр хариуцлагыг өөртөө бүрэн хүлээж, нарийн бодож төлөвлөсний эцэст ингэсэн гэж бодож байна” гэж Пригожин ярьжээ.

Сүүлийн үед түүний холбоотноор тодроод байгаа Чеченийн Рамзан Кадыров бас “дэмий хохирол амсахаас зайлсхийж, хэцүү боловч зөв шийдвэр гаргасан” гэж Суровикиний шийдвэрийг өмгөөлсөн байна.

Херсоноос ухарснаар Оросын цэрэг Украиныг дундуур нь хуваан урсдаг Днепр мөрний баруун эрэгт ямар ч хяналтгүй болж байна.

Бас Херсон нь 2014 онд ОХУ-д нэгтгэгдсэн Крымийн хойгт хуурай замаар хүрэх цорын ганц замыг хянадаг хот юм.

Эх сурвалж: The Guardian

Ойрд монголчуудыг тусгай үүргийн нислэгээр татан авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсжээ
Ойрд монголчуудыг тусгай үүргийн нислэгээр татан авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​