fbpx Амгалан дулааны станц 0 зогсолт хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Амгалан дулааны станц 0 зогсолт хийжээ

Баянзүрх дүүргийн Амгалан дулааны станц 4 дүгээр сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл 0 зогсолт хийжээ.Энэ талаар Эрчим хүчний яамнаас "Ямар нэгэн гэмтэл, шалтгааны улмаас зогсолт хийгээгүй. Дулааны улирал эхэлж ачаалалгүй үед Амгалан дулааны станц намар хүртэл ээлжит зогсолтоо хийж байна.

Тус станцыг зогсоход ТЭЦ 3, ТЭЦ 4-өөс иргэдийн хэрэглээний халуун усыг татаж хангаж байна" гэсэн тайлбар өглөө.

2015 онд тус станцын зуухны туршилт, тохируулгын анхны галлагааг эхлүүлж, 2016 онд үйл ажиллагааг нь албан ёсоор нээсэн билээ. Мөн Засгийн газраас “Амгалан дулааны станц” ХХК-ийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулахаар  шийдвэрлэсэн юм.

                                                Эх сурвалж Шуурхай.мн

ЦЕГ:Хар тамхины хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв
ЦЕГ:Хар тамхины хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ