fbpx Газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 344 орон сууцанд иргэд оршин суусаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 43 секунд

Газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 344 орон сууцанд иргэд оршин суусаар байна

Пүрэв гарагт болсон нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар барилга байгууламжийн бат бэх, найдвартай байдлын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулахтай холбоотой орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааны тухай хэлэлцэв.

Ашиглалтад орж байгаа барилгыг паспортжуулах, чанарын дүгнэлт гаргах ажлыг 2011 оноос эхлүүлжээ.

Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэн. Эдгээрээс Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм шинэчлэгдэхээс өмнө буюу 2002 он хүртэл баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1,320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524, нийт 1844 барилга байгаа юм.

Нийслэл орчмын газар хөдлөлт

  • 2018 онд 829,
  • 2019 онд 1,010,
  • 2020 онд 1,357,
  • 2021 онд 1,123 бүртгэгдсэн бол
  • 2022 он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар 813 удаа газар хөдөлжээ.

Үүнээс 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 онд гурав, энэ онд дөрвөн удаа бүртгэгдсэн байна.

2002 оноос өмнө барьсан, паспортжуулах шаардлагатай 1,844 барилгаас 2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258, нийт 898 барилгад буюу 48 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ. Эдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 203, хүчитгэл, бэхэлгээ хийх 188, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна. Энэ онд хэмжилт судалгаа хийж байгаа 31 барилга байгаа юм. Цаашид 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн 915 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг тусгаж өгөхийг зөвлөлийн гишүүдээс Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж хүслээ.

Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцууллаа. 1970 оноос өмнө барьсан, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл тус барилгуудад иргэд оршин суусаар байна.

Нийслэлийн Засаг даргын 18 удаагийн захирамжаар 178 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 109 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2022 оны хооронд 1,298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3,131 өрхийн үйлчилгээ, орон сууцны 25 барилгыг барьж, ашиглалтад оруулжээ. Ашиглалтад ороход бэлэн болсон зургаа, гэрээний шатанд 20 барилга, барилгын ажил үргэлжилж байгаа 38 барилга байна. Мөн төсөл сонгон шалгаруулалт зарладаг ч аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй тул тодорхой хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй байгааг зөвлөлийн гишүүд онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

ОХУ-ын эрх баригчид хүүхдүүдийг ажиллах хүчний эгнээнд нэмэхээр төлөвлөж байна
ОХУ-ын эрх баригчид хүүхдүүдийг ажиллах хүчний эгнээнд нэмэхээр төлөвлөж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​