fbpx Украины 400 гаруй хүүхэд түрэмгийллийн улмаас амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 18 секунд

Украины 400 гаруй хүүхэд түрэмгийллийн улмаас амиа алдлаа

Украины нийслэл Киев хотод мэндэлсэн Николь ба Денис Дейнеко хэмээх ихэр хөвгүүд энэ оны гуравдугаар сарын 8-нд дөнгөж нэгхэн настай байхдаа ОХУ-ын цэргүүдийн хаясан их бууны бөмбөгөнд өртөж амиа алджээ. Энэ талаар тэдний өвөө Володимир Ободзинск “Миний эхнэр Наталия, охин Иванна, ач хүү Денис, Николь нар минь оросуудын агаарын довтолгооны улмаас бүгд амиа алдсан. Гэр бүлээрээ нэгдүгээр сарын 11-нд хамтдаа зургаа даруулсан нь хамгийн сүүлийн аз жаргалтай зураг байжээ. Бид ихэр хөвгүүддээ далай үзүүлэхээс эхлээд олон зүйлийг хамт хийхээр төлөвлөж байв. Гэвч тэдний мөрөөдлийг оросуудын бөмбөг сүйрүүллээ” хэмээн ярьжээ. Хорвоод мэндлээд ганцхан жилийн дараа амиа алдсан ихэр хөвгүүд бол ОХУ-ын түрэмгийллийн улмаас нас барсан 433 Украин хүүхдийн төлөөлөл. Оросын холбооны улс Украин руу цэргүүдээ оруулж байгаагаа зарласан 2022 оны хоёрдугаар сарын 24-ний тэр хар бараан өдрөөс хойш есөн сарын хугацаа өнгөрчээ. Тус түрэмгийллийн улмаас ямар ч гэм хоргүй олон зуун хүүхэд амиа алдаж, хэдэн мянган айлын амьдрал сүйрсэн болохыг Европын холбооноос зохион байгуулсан “Украин-2022” гэрэл зургийн үзэсгэлэнгээр дэлгэн харууллаа. Энэ гэрэл зургийн үзэсгэлэнг “Түгшүүр! Украин-2022” нэртэйгээр “The Corporate Hotel and Convention Centre”-д тавдугаар сард өмнө нь зохион байгуулж байв.

Түрэмгийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн зургийг тайлбарын хамт үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн нь бодит нөхцөл байдлыг дэргэдээс нь харж буй мэт мэдрэмжийг төрүүлж байв. Хичээлээ тараад ээжийнхээ гараас хөтлөн гэрлүүгээ харих замдаа амиа алдсан дөрвөн настай Лиза охин, бөмбөгдөлтөд өртсөн орон сууцны нурангид дарагдаж амиа алдсан таван настай Олэсягаас эхлээд бүхэл бүтэн нэг орон сууцныхан бүгдээрээ ОХУ-ын гэнэтийн түрэмгийллээс болж харамсалтайгаар хорвоог орхижээ.Байшингийн нурангид дарагдаж амиа алдсан 50 хүний нэг болох таван настай охин Олэся Столпаковагийн эмээ Маргарьта Смолярова “Ач охинтойгоо хамт хичээл давтаж, үсэг, тоо заадаг байлаа. Удахгүй сурагч болох гэж байгаа учир бид есдүгээр сарын 1-нийг тэсэн ядан хүлээж байсан” хэмээн ярьсан тухай дурсамжийг охины зургийн тайлбар хэсэгт оруулсан байв.

Ийн энэ гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан Европын холбоо болон Монгол дахь Украин иргэдийн холбооны байр суурийг хүргэж байна.

Монгол дахь Украины Өргөмжит консул Т.Мөнхбат:

Түрэмгийлэл үргэлжилж байгаа учир амиа алдсан хүүхдийн тоо нэмэгдэнэ

-Украины газар нутаг руу ОХУ цэрэг армиа оруулж яаж түрэмгийлж, түүнээс болж энгийн иргэд, хүүхдүүд амь үрэгдэж байгаа бодит байдал, Оросын түрэмгийллийн хор уршгийг гэрэл зургийн үзэсгэлэнгээр дамжуулан харуулж байгаа юм. Мэдээллийг аль аль талаас нь бүрэн авч бодитой дүгнэлт хийхийн тулд Украины талаас бэлтгэсэн мэдээллүүдийг албан ёсоор хүргэж байна.Украины Гадаад харилцаа, Батлан хамгаалахын яамнаас сүүлд авсан мэдээллээр 433 хүүхэд амиа алдаад байна. Ингэж тэнцвэртэй мэдээлэл авснаар өөр өөрсдийн дүгнэлтээ хийх нь зөв байх. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш дэлхий дахин эдийн засгийн хямралд өртөөд байна. Үүнээс хойших үйл явдлын багахан хэсгийг л гэрэл зургаар харууллаа. Түрэмгийлэл үргэлжилж байгаа учир амиа алдсан хүүхдийн тоо нэмэгдэж болзошгүй.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз:

Украины хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлнэ

-Бид зөвхөн Украины ард түмний тухай бус НҮБ-ын дүрмийн дагуу даян дэлхийд энх тайвныг цогцлоох талаар ярилцаж байна. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр түрэмгийллийн үр дагаврыг монголчуудад харуулахыг зорилоо. Европын холбоо эв нэгдэлтэй байж, өөрийн гишүүн орондоо тусламж үзүүлнэ гэдгийг ОХУ тооцоолсонгүй. Тиймээс Европын холбооноос найман удаагийн багц хориг арга хэмжээг авснаар Орос хямралд өртлөө. Түрэмгийлэл эхэлснээс хойш 20 тэрбум еврог Европын холбоо Украинд олгосон. Өмнө нь бид цэрэг дайнд төсөв зарцуулж байгаагүй. Үүнийг хориглодог байсан.Суурь дэд бүтцээ сэргээхээс эхлээд Украинд маш их хөрөнгө хэрэгтэй. Тиймээс 2023 онд 18 тэрбум еврогийн зээлийг Европын холбоо Украинд олгохоор төлөвлөөд байна. Одоогоор Украины 38.3 сая иргэн хүмүүнлэгийн тусламж хүлээн авсан.Цаашид ч бид хүмүүнлэгийн тусламжаа тууштай үргэлжлүүлсээр байх болно.

Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил:

Украины сэргээн босголтод татаас олгоно

-Украинд үзүүлсэн цэргийн тусламжийн 30 хувийг Чех улс олгож, тус улсын олон тооны дүрвэгчийг хүлээн авсан. Манай улсын Ерөнхий сайд Петр Фиала “Эрх чөлөө гэдэг өөрийн үнэ өртөгтэй” гэж хэлсэн бол ерөнхийлөгч Майлос Земан “ОХУ түрэмгийллээ хаана дуусгахаа мэдэхгүй байгаа” гэж хэлж байсан. Энэ түрэмгийлэл цааш үргэлжилж, ОХУ-ын одоогийн эрх баригчид хэвээрээ байвал манай улсад ч сөрөг нөлөө үзүүлнэ.Тиймээс түрэмгийллийн эсрэг тууштай хамт байхаа илэрхийлж, Украины сэргэн босголтод татаас олгоно гэж Чех улсын удирдагчид тохиролцсон.Энэ нөхцөл байдал дууссанаар бүх асуудал алга болохгүй нь ойлгомжтой. Учир нь өөр олон газарт амаргүй нөхцөл үүссэн.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:

Хүүхдүүд олноороо хохирсныг хараад зүрх шимширч байна

-Гэрэл зурагнуудаас хүүхдүүд олноороо хохирсныг хараад сэтгэл зүрх шимширч байна. Хүүхдүүд амиа алдана гэдэг бүх хүний хувьд гүн гашуудал юм. Энэ хүнд хэцүү цаг үед украинчуудтай хамт байж, эрх чөлөөт, ардчилсан Украин улсын уй гашууг хуваалцах болно. ОХУ-ын түрэмгийллийг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Учир нь олон улсын хуулийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл юм. Үүнийг зогсоох дипломат яриа хэлэлцээ хийх сонирхол ОХУ-д алга. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулсныхаа төлбөрийг ОХУ төлөх учиртай. Ямар ч улсын тусгаар байдлын төлөө бид хамтдаа шийдэмгий босох ёстой. Эдийн засаг, цэрэг дайн, батлан хамгаалахын тал дээр ч Украинд үргэлжлүүлэн тусална.

Монгол Улсад 80 орчим Украин иргэн ажиллаж амьдардаг. ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Монгол дахь Украин иргэдийн холбооноос санаачлан хандив цуглуулсныг түрэмгийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах байгууллагад шилжүүлэн өгчээ. Тус холбоо цаашид ч үргэлжлүүлэн хандив цуглуулж, Украин иргэдэд туслахаа илэрхийллээ.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нүүрсчид “нүх”-нээсээ гарч, хулгайгаа улстөржүүлээд эхлэв үү?!
Нүүрсчид “нүх”-нээсээ гарч, хулгайгаа улстөржүүлээд эхлэв үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​