fbpx Б.Солонго: Авлигын гэмт хэрэг зөвхөн улс төрд байдаг зүйл биш. Миссийн тэмцээний ялагчийг хахуулиар тодруулсан байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 13 секунд

Б.Солонго: Авлигын гэмт хэрэг зөвхөн улс төрд байдаг зүйл биш. Миссийн тэмцээний ялагчийг хахуулиар тодруулсан байж болзошгүй

"Miss Universe-2018" тэмцээний ялагчийг авлигаар тодруулсан байж болзошгүй талаар иргэн Б.Солонго өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус тэмцээнд 50-60 сая төгрөгийн хахууль өгч ялагчаар тодордог байж болзошгүй хэргийн баримтыг тэрбээр АТГ-т өгч, шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн дээрх хэргийн мэдээллийг "Miss Universe-2018" тэмцээнийг зохион байгуулахад оролцсон нэр бүхий хүнээс авсан гэдгийг хэлсэн юм.

Энэ талаар иргэн Б.Солонго "Мисс гэдэг бол гоо зүйн бэлгэ тэмдэг. Тэр ч утгаараа нийгэмдээ маш их нөлөөллийг үзүүлж байдаг. Гэтэл Монголын миссүүд улсдаа ямар нөлөөллийн ажил хийсэн юм бэ, зүгээр л хүүхдүүдийн нүдийг хуурсан аахар шаахар буяны ажил хийчхээд мисс сэтэр зүүдэг.

Миний бие одоогоос дөрвөн жилийн өмнө “Miss Universe-2018” тэмцээнд оролцож байсан. Энэхүү тэмцээн нь Дональд Трампын шоу гэдгийг та бүхэн мэддэг байх. Дэлхийд нэр хүндээрээ эхний хоёрт, эрэмбээрээ гуравт бичигддэг том тэмцээн.

Тухайн үед тэмцээнийг шударга шүүлттэй, сайхан болж өндөрлөлөө гэж бодож байсан. Гэвч авлигын асуудал үүссэн байж болзошгүй байна. Дээр дурдсанчлан тэмцээнийг зохион байгуулахад оролцсон нэр бүхий хүн "Miss Universe-2018" тэмцээний ялагч нь 50-60 сая төгрөгийн авлига өгч түрүүлсэн талаарх мэдээлэл надад өгсөн. Тиймээс надад ирсэн баримт мэдээллийн дагуу Монгол Улсын иргэнийхээ үүргийн хүрээнд АТГ-т хандаж байгаа юм.

Авлигын эсрэг гэмт хэрэг зөвхөн улстөрч эсвэл төрийн албанд байдаг зүйл биш. Бараг бүх миссүүдийн бөгсөнд байдаг хэмжээний зүйл болсон юм болов уу гэдэг үүднээс хэвлэлийнхэнд хандаж байна. Монгол Улс авлигын эсрэг маш олон гэрээ, конвенцод нэгдсэн боловч индекс үзүүлэлтээрээ ухардаг юм байна. Гэхдээ миссийн тэмцээний ялагчийг арай ч хахуулийн замаар тодруулаагүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Мэргэжлийн байгууллага нь үүнийг шалгаж тогтоох байх. Миний бие бичлэгээр болон бусад хэлбэрээр хэд хэдэн баримтыг АТГ-т өнөөдөр өгч байна" гэлээ.

"ЭНДЭЭС ЯМАР ШАЛГУУРААР ЯВСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ МИССҮҮД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОЧООД АМЖИЛТ ҮЗҮҮЛДЭГГҮЙ"

Мөн үргэлжлүүлэн "2018 оны мисс шалгаруулалтын тэмцээнээс гадна дараа жилийнхээ ялагчийг хүртэл хахуулиар шалгаруулсан байж болзошгүй. Хэрвээ ийм үйлдэл гаргасан бол үнэхээр харамсалтай байна.

Би 2018 онд "Miss International Queen" гэх олон улсын тэмцээнд, дэлхийн хэмжээний шүүгчдийн өмнө шүүлгүүлж дэлхийн топ 10 трансжендер миссийн нэгээр шалгарч байсан. Монголын нөхцөлд ямар шалгууртай явагддагийг мэдэхгүй.

Манай улсад мисс шалгаруулалтыг хахуулийн замаар шүүдэг юм байна. Хэрвээ ийм зарчмаар шүүвэл дэлхийн өмнө Монгол Улсыг төлөөлж чадахгүй. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг манай миссүүд дэлхийд ямар ч амжилт гаргадаггүй. Тодорхой хэмжээний гавьяа шагналтай байх. Үүнийг ч мөн үгүйсгэхгүй. Гэхдээ эндээс ямар шалгуураар явсан нь тодорхойгүй миссүүд олон улсын тэмцээнд очоод амжилтын үзүүлэлт маш муу л байдаг.

Та бүхэн санаж байгаа бол "Miss Universe" тэмцээний үеийн бичлэг дээр топ 10 оролцогчоос нь англи хэлээр асуулт асуухад хэлний чадваргүй байсан талаарх асуудал ч үүссэн. Тэмцээний ялагчийг хахуулиар тодруулсан байж болзошгүй талаар зөвхөн иргэн Б.Солонго ярьж байгаа юм биш" хэмээн хэллээ

Голомт банкны хувьцааны анхдагч арилжааг эхлүүлж, цан цохилоо
Голомт банкны хувьцааны анхдагч арилжааг эхлүүлж, цан цохилоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​