fbpx Т.Мөнхсайхан : “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, зөв хэрэглээнд УРИАЛАХ зорилготой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 33 секунд

Т.Мөнхсайхан : “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, зөв хэрэглээнд УРИАЛАХ зорилготой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Энэ тал дээр бодлогын түвшинд ямар ажлууд хийгдэж байгаа талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа.

Монголчууд үеийн үед архидалттай их, бага хэмжээгээр тэмцэж ирсэн. Энэ удаа Ерөнхийлөгчийн бодлого нийгэмд ямар өөрчлөлтийг авчрах вэ?

Манай улс архидалт, архины зохисгүй хэрэглээний тал дээр олон жил ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд судалгаанд тулгуурласан дорвитой бодлого хэрэгжээгүй. Социализмын үед архидалтыг үзэл суртлаар жигшээх, албан байгууллагаас нь хариуцлага тооцох, кино урлагаар дамжуулан сөрөг үр дагаварыг нь харуулах зэрэг алхамууд хийгддэг байсан байна. Харин 1990 оноос хойш энэ тал дээр нэгдсэн бодлого хэрэгжээгүй хаягдсаны улмаас архидалт нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн.

Тухайлбал, 2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн. Өнөөдөр жилд 3500- 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус нөлөөний улмаас нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 2,100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барсан. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байна. Манай улс жилдээ 120 сая литр согтууруулах ундааг дотооддоо үйлдвэрлэж байна. 21-с дээш насны нэг хүнд нэг жилд 54 литр согтууруулах ундаа, үүнээс хатуулаг өндөртэй архи 12 литр оногдож байгаа нь үндэсний хэмжээнд дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашид бидний төсөөллөөс илүү аюул учрахад ойрхон байгааг харуулж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс, нийгмээрээ архидалт, зохисгүй хэрэглээтэй тэмцэхийг уриалж, энэ тал дээр бодлогын урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг гарч, 9 заалт бүхий бодлогын ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгсөн.

Үүний үр дүнд нийгэмд архи, согтууруулах ундааны нөлөөтэй эрүүл мэндийн хор хөнөөлийг бууруулах, онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн хувьд маш олон эерэг үр дүн бодитоор гарах юм.

Энэ жилийн хувьд дээрх бодлогын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

Нэн тэргүүнд архины хатуулгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил хийгдсэн. Ирэх 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн 38 хувийн хатуулгийг 2 хувиар бууруулах хууль хэрэгжиж эхэлнэ.

Улсын хэмжээнд архи, согтууруулах ундааны хэрэглээ, олон улсын туршлага, татварын тооцоолол гэх мэт суурь судалгааг хийсэн. Судалгаа, нотолгоонд тулгуурлан бодлого, шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийг үнэлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн архины зохисгүй хэрэглээний талаар олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг 6 үе шаттайгаар зорилтот сегментүүд рүү хэрэгжүүлэхээр эхлүүлсэн.

Үүний нэг нь “Намайг алгас” нөлөөллийн аян юм. Бид энэ удаагийн аяныг Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

“Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, шинэ сонголт, зөв хэрэглээ, амьдралын хэв маягт уриалах зэрэг нөлөөллийн ажлууд хийгдэж байна.

Энэ тал дээр бусад улс орны үр дүнтэй ажлуудыг судлаад үзэхэд эрүүл ирээдүйг төлөвшүүлэх чиглэлд нөлөөллийн, соён гэгээрүүлэх ажлыг давхар хэрэгжүүлж явсан байна. Нэг талдаа хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай ч, нөгөө талдаа хэрэглэгчийн хандлагыг өөрчлөх, зөв зохистой хэрэглээг бий болгоход түлхүү чиглэх нь урт хугацаанд эерэг үр дүнг үзүүлдэг.

Түүнчлэн архины хамааралтай болсон хүмүүсийг эмчлэх тал дээр 21 аймагтай хамтран ажиллахаар болсон.

Өмнө нь албадан эмчилгээгээр цөөн газруудад хорт зуршлаас нь гаргахыг түлхүү ажиллаж байсан. Харин одоо ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой, сайн дурын үндсэн дээр хорт зуршлаасаа салах эрмэлзэлтэй хүмүүсийг эмчлэх тал дээр 21 аймгийн удирдлагууд, ХЗДХЯ, ЭМЯ, НЗДТГ, ИТХ-иудын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд гээд шат шатны байгууллагатай бодлогын түвшинд уялдаж, хамтран ажиллана. Бид ирэх сарын 14-нд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон төрийн бус бүх түвшний шийдвэр гаргагч нарыг хамруулсан улсын хэмжээний чуулганыг зохион байгуулна.

Архины хамаарал, донтох нь олон улсын ангилалд багтсан бие даасан өвчин учраас эмийн, сэтгэл засал, зан үйлийн гээд цогц урт хугацааны мэргэжлийн эмчилгээ шаарддаг тул энэ чиглэлд эмнэлгийн тусламжийг хөгжүүлнэ.

Архины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр архидалтын сөрөг үр дагавар нь буурсан жишээ, баримт бий юу?

АНУ-д онцгой албан татварыг гурван хувиар нэмэгдүүлэхэд спирт, архины хэрэглээ 5,1 хувиар, шар айрагны хэрэглээ 3,2 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь хүн амын өвчлөлд ямар нөлөө үзүүлснийг судалсан. Татварыг 10 центээр нэмэгдүүлэхэд авто осол долоон хувиар, элэгний хатуурал 32 хувиар буурсан байна. Харин шар айрагны үнийг 20 центээр нэмэхэд 15-24 насны залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин 9-30 хүртэлх хувиар буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд байна. Гол нь зөв бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь анхаарч чадвал маш өндөр үр дүнд хүрэх боломжтой.

Үүнээс үзэхэд зөв бодлого хэрэгжүүлж чадвал архи, согтууруулах ундааны хэрэглээг 20 хувиар бууруулах боломжтой гэж харж байна.

Манай улс нийгмийн бусад асуудлаа шийдэхгүйгээр татварын аргаар архидалтыг бууруулж чадах уу?

Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсээр ирсэн. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхичихсон.

Дэлхийн улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар авч явдаг. Тиймээс нэг талдаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлогоо хамтад нь хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ. Манай улс энэ бодлогоо орхисноос болж хэрэглээ улам нэмэгдсэн. Архины хэрэглээ нэг түвшинд байсангүй, буурсангүй, харин өссөөр байна. 2050 он гэхэд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ.

Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий.

Түүнчлэн манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй байна. Бид бодлогоо боловсруулахгүй, энэ чигээрээ явсаар байх юм бол энэ тоо 200 мянгад хүрч тэр хэмжээгээр архины шалтгаант нас баралт нэмэгдэнэ. Бидний ярьдаг чимээгүй тахал бол архины хэрэглээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урт хугацаанд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь чухал алхам юм.

Албани улс Британийн поп од Дуа Липаг иргэнээ болгожээ
Албани улс Британийн поп од Дуа Липаг иргэнээ болгожээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​