fbpx Б.Жавхлан: 2012 оноос хойш “Чингис“ бондын хүүд $540 саяыг төлсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 7 секунд

Б.Жавхлан: 2012 оноос хойш “Чингис“ бондын хүүд $540 саяыг төлсөн

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар анх удаа олон улсын хөрөнгийн хоёр дахь зах зээл дээр арилжааны бонд худалдаалж эхэлсэн байдаг. Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой "Чингис" бондын эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг өчигдөр цаг хугацаанд нь төлж барагдуулсан хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээллээ.

Түүний өгсөн мэдээллээр Чингис бондын зарцуулалтын 63%-ийг улсын төсөвт авч хэрэглэжээ. Ингээд "Чингис" бондын өр болох 136 сая ам.долларыг Төрийн сангаас төлсөн байна.

Тэрбээр "Чингис" бондын хамгийн анхны төслийг 2013 оны зургаан сард гаргасан байдаг. 2014 онд уг бондын 1.5 тэрбум ам.доллар ашиглагдаж эхэлсэн. Гэвч бондын санхүүжилтээр дотооддоо хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бэлэн биш байсан, цаашид бид ийм алдаа гаргаж болохгүй.

Бондын 13% нь банкуудаар дамжуулан зээлд гарсан бол 26% нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байдаг. Энэхүү бондын 70%-ийг татвар төлөгчдийн хөрөнгөөр төлөх хариуцлагыг авч үлдсэн гэсэн үг.

2012 оноос хойш "Чингис" бондын хүүд 540 сая ам.долларын хүү, 264 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлсөн.

Цаашид хөрөнгийн зах зээл дээр богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй гэдэг үүргийг Засгийн газар авсан. Гадаад хөрөнгийн зах зээл дээр болгоомжтой ажиллах зарчмыг баримтална" хэмээн тайлбарлалаа.

Гэвч "Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжигдсэн төсөл хөтөлбөрүүдээс Хөгжлийн Банканд 500-гаад тэрбум төгрөгийн чанаргүй зээл үүсчихсэн байгаа нь харамсалтай гэв.

Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 26-нд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Хөгжлийн банканд 810 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн. Он дуустал нэг их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг төлүүлнэ. Хууль хүчний байгууллагууд бидэнтэй хамтарч ажилласнаар үр дүнгүүд гарч байгаа. Ингээд Хөгжлийн Банканд төвлөрсөн эх үүсвэрээр 2023 оны есдүгээр сарын 25-нд "Евро" бондын 500 сая ам.доллар, арванхоёрдугаар сарын 20-нд "Самурай" бондын 30 тэрбум иенийн өрийг төлнө.

Одоогоор "Самурай" бондын 30 тэрбум иенийг төлөх мөнгийг Хөгжлийн Банкны зээлийн эх үүсвэрээр цуглуулж чадсан. Тодруулбал 762 тэрбум, 300 сая төгрөгийн эх үүсвэрээр 30 тэрбум иенийг худалдаж аваад Монголбанкан дахь Төрийн сангийн дансанд нэг жилийн өмнө хадгалчихсан болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

ОХУ-д дайныг дэмжигчид огцом цөөрчээ
ОХУ-д дайныг дэмжигчид огцом цөөрчээ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​