fbpx Ц.Нямдорж: С.Зориг, О.Дашбалбар нар дээр ирж байсан дайралтууд одоо над дээр ирж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 48 секунд

Ц.Нямдорж: С.Зориг, О.Дашбалбар нар дээр ирж байсан дайралтууд одоо над дээр ирж байна

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн тухайгаа мэдээлсэн.Харин тагнаж, чагнах үйл ажиллагааг Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн захиалгаар хийсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм.  Энэ талаар Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Би сэтгүүлчийг тагнаж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж ийм зүйл хийж байгаа. Та нар намайг тагнаж байсан болохоос би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан удаагүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа. 

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ямар балиар үйл ажиллагаа явагдсаныг би баримтаар дэлгэн мэдээлэл хийсэн. Хүний цогцсыг айлын хашаанд аваачиж хаясан гэдгийг ярьж эхэлснээс хойш намайг ер амраахаа больсон. Үүнтэй холбоотойгоор айлган сүрдүүлэх үйл ажиллагааг эх захгүй хийж байна. Үүний цаана цөөн хэдэн хүн бий. Өөрсдийн муу муухайг далдлах гэсэн үндсэн санаа юм.

Машины дугуй руу буудсан гэдэг нь ямар учиртай юм, юу яригдаад байгаа юм энэ талаар судалж, хэвлэлийнхэн үнэн зөв мэдээлэл өгөөрэй гэж  цагдаагийнханд хэлсэн. 

Хамгийн харамсалтай нь манай цагдаагийн нэг албан хаагч бурхан болсон.  Эрүүгийн цагдаагийн газрын дарга залуу Солонгост хүнд хагалгаанд ороод  байхад тэр залууг хардаж, хэрэг үүсгэсэн. Тэр залуу Монголд ирээд хоёр хоноод тархиндаа цус харваж нас барсан. Ингэж л айлган сүрдүүлдэг. Тэр залуугийн нэрийг өнөөдөр тараасан гүтгэлэгтээ оруулсан байна лээ. Ер нь аймшигтай юм болж байна шүү.  Уржигдар АТГ Л.Болдыг, өчигдөр Ж.Батзанданг дуудаж байцаалаа. Өнөөдөр ийм зүйл хийж байна. Үүний цаана Нямдорж байгаа л гэж харуулах гэсэн хэрэг.

Сая чуулган дээр би АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай энэ тухай жаахан марзан байдлаар ярьж байгаад гарч ирлээ. “Чи Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах тогтоолд гарын үсэг зурсан байдаг. Тэрийг чинь би шалгасан байдаг. Одоо чи намайг огцруулах асуудлыг тавьдаг нь ёсзүйтэй юм уу?” гэх утгаар.

Эрдэнэтийн асуудал дээр 49 хувийнхны тэвчээр нь барагдаж байх шиг байна. Өдрөөс өдөрт ийм зүйлүүд гарч ирээд байна. Миний хүүхэд нэг жаахан бизнес хийдэг юм л даа. Тэр материалыг нь 2017 оны нэгдүгээр сард хууль бусаар татаж авсан байсан.

Надаар, миний танил хүмүүсээр оролдож байна. Сэтгэл зүйн асар их дарамтад байлгах гэж бодож байна. Зориг амьд сэрүүндээ иймэрхүү байдалд бүтэн жил амьдарсан юм. Дашбалбар, дараа нь талийгаач Зэнээ бурхан болохынхоо өмнөх жилүүдэд яг ийм байдалтайгаар хэдэн жил амьдарсан юм. Тэгэхээр тэр байдал над дээр ирж байга юм болов уу гэж бодогдож байна шүү" гэх мэдээллийг өгсөн юм.

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД С.Е.ДОНСКОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​