fbpx Халуун цөмийн урвалаар цэвэр эрчим хүч гаргах чиглэлд том дэвшил гаргаснаа АНУ-ын эрдэмтэд зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 4 секунд

Халуун цөмийн урвалаар цэвэр эрчим хүч гаргах чиглэлд том дэвшил гаргаснаа АНУ-ын эрдэмтэд зарлав

Халуун цөмийн урвалыг ашиглан хязгааргүй, цэвэр эрчим хүч гаргах чиглэлд томоохон дэвшил гаргаснаа АНУ-ын эрдэмтэд өчигдөр зарлажээ.

Тухайлбал тэд урвалыг үүсгэхэд зарцуулснаасаа илүү их эрчим хүчийг гаргаж чадсан байна.

Туршилтыг АНУ-ын Калифорни мужийн LLNL (Lawrence Livermore National Laboratory) лабораторид гүйцэтгэжээ.

“Энэ бол түүхэн амжилт. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд олон мянган хүний оруулсан хувь нэмрийн үр дүнд өнөөдөр бид энэ амжилтад хүрлээ” гэж тус лабораторийн захирал, доктор Ким Будил хэлсэн байна.

Халуун цөмийн урвал буюу цөмийн нэгдэх урвал нь нар болон бусад оддыг гэрэлтүүлж байдаг эрчим хүчний эх үүсвэр юм.

Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн дэлхий дээр нар бий болгохоор ажиллаж байна гэж хэлэхэд болно.

Цөмийн хуваагдах урвалыг ашиглан эрчим хүч гаргах аргыг өнөөдөр хүн төрөлхтөн хэрэглэдэг. Гэхдээ үүний үр дүнд урт хугацаанд цацраг ялгаруулдаг хортой хог хаягдал үүсэх аюултай юм.

Харин нэгдэх урвалаар богино настай цацраг идэвхт хаягдал үүсдэг тул хүлэмжийн хий ялгаруулалгүйгээр бараг хязгааргүй эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Халуун цөмийн урвалаас эрчим хүч гаргахад тулгардаг хамгийн том бэрхшээл нь маш өндөр температур, даралтыг бий болгох юм.

Өнөөдрийг хүртэл үүнд зориулсан эрчим хүч нь гаргаж авах эрчим хүчний хэмжээнээсээ үргэлж өндөр байжээ.

Сүүлийн туршилтаар 15-20 данхтай ус буцалгах хэмжээний эрчим хүчийг халуун цөмийн урвалаар гаргаж чадсан байна.

Гэхдээ энэ нь маш том амжилт бөгөөд ирээдүйн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход нэг алхам ойртож байна гэсэн үг юм.

LLNL лаборатори энэхүү туршилтдаа $3.5 тэрбумыг зарцуулжээ.

Туршилтын үеэр жижиг капсултай устөрөгчийг 192 ширхэг лазерын үүсгүүрээр шарах замаар Цельсийн 100 сая хэм хүртэл халааж, дэлхийн агаар мандлын даралтаас 100 тэрбум дахин өндөр даралт үүсгэсэн байна.

Үүний үр дүнд капсул дотор устөрөгчийн атомууд нэгдэх урвал явагдаж, эрчим хүч ялгаруулж эхэлжээ.

Гэхдээ халуун цөмийн урвалаар гаргаж авсан эрчим хүчийг амьдралд нэвтрүүлэхэд дахиад хэдэн арван жилийн судалгааны ажил шаардагдах гэнэ. Үүнд гол бэрхшээл нь зардлыг бууруулж, гаргах эрчим хүчний хэмжээг өсгөх юм байна.

Гэхдээ цахилгаан станцын хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг болоход “дахиад цөөн арван жилийн хүчин чармайлт, их хэмжээний хөрөнгө оруулалт” шаардлагатай гэж доктор Будил дүгнэжээ.

Эх сурвалж: BBC

Их Британийг цаг уурын өөрчлөлтийн асуудлаар шүүхэд өгчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​