fbpx Х.Энхжаргал: Авлигатай тэмцэх газрын салбар нэгжүүдийг орон нутагт байгуулмаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 48 секунд

Х.Энхжаргал: Авлигатай тэмцэх газрын салбар нэгжүүдийг орон нутагт байгуулмаар байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь нар өчигдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал УИХ-ын гишүүдэд байгууллагынхаа талаар танилцуулга хийж, тайлбар өглөө. Тэрбээр “Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, таслан зогсоох үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна” гэлээ.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны хийсэн “Хөгжлийн банкны зээлдэгч”, “Оффшор бүсэд данс бүртгэлтэй Монгол Улсын иргэн, ААН”, “Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд”, “Ашигт малтмалын лиценз эзэмшигчид”, “Төрийн байгууллагын үйлчилгээ, чанар, хүртээмж”, “Нийтийн албан тушаалтнуудын томилгооны талаарх судалгаа”-г танилцуулсан байна. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээр илэрсэн зөрчил, гэмт хэргийн шинж илэрсэн хэргүүдийг Мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байгааг мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал байгууллагынхаа үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон гишүүдэд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, орон нутагт Авлигатай тэмцэх газрын салбар нэгж байгуулах нь чухал байгааг хэлсэн. Улсын хэмжээнд иргэдэд хүрч ажиллах, төрийн албан хаагчдад сургалт, семинар зохион байгуулж, авлигын хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүх шатанд жигд ажиллахад орон нутгийн салбар шаардлагатай байгаа аж. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналт шалгалт, дүн шинжилгээний үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Банк хоорондын гүйлгээний хэдэн хувь нь оффшор данс руу шилжиж байгааг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр бид гадагшаа хэр их мөнгө гарч байгааг мэдэх боломжтой” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Оффшор бүсэд хуулийн хүрээнд данс нээгээд, татвараа шударгаар төлж, олон улсын зах зээлд гарах гэж буй бизнес эрхлэгчдийг ялгаж ойлгох хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Аймгуудад салбар нэгж байгуулахыг дэмжиж байна. Мөн Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй. Цаашид Авлигатай тэмцэх газар судалгаа, шинжилгээнд суурилж ажиллах нь чухал” гэдгийг онцлон хэлсэн.

УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулахад санал нэгтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Авлигатай тэмцэх газар жилд нэг удаа Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг. Байнгын хорооны зүгээс үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах болно” гэснээр уулзалт өндөрлөлөө. 

Монголчууд Ой тогтоолтын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Монголчууд Ой тогтоолтын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​