Цагдаагийн байгууллагад шинэ оны эхний өдөр иргэдээс нийт 1,947 гомдол мэдээлэл иржээ.
102 дугаарт бүртгэгдсэн дээрх гомдол мэдээллийг ангилж үзвэл:
- Зөрчлийн 1,694 хэрэг
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 хэрэг
- Гэмт хэргийн шинжтэй 71 хэрэг
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 210 хэрэг
- Хүний биед халдсан 76 хэрэг
- Эрүүлжүүлэгдсэн 189 хүн
- Хулгайлах гэмт хэрэг 14 бүртгэгдсэн байна.