fbpx Валютын нөөц нэмэгдэж, юаны ханш өсөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 12 секунд

Валютын нөөц нэмэгдэж, юаны ханш өсөв

Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хувьд нэлээд олон үйл явдал өрнөлөө. Мэдээж урд хөрш хилээ нээснийг дурдах нь зүйтэй. Мөн цар тахлын хуулийн үйлчлэл дуусгавар болсноос хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхлэв. Эдийн засгийн онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Хил нээх сургаар юань 470-505 төгрөг болов

БНХАУ-ын нэг юань өнөөдрийн байдлаар 502-505 төгрөгтэй тэнцэж, ханш нь өнгөрсөн долоо хоногоос долоон хувиар өсөв. Арилжааны банкууд болон ББСБ-ын валют солих цэг, нийслэлийн валют солилцооны “Найман шарга” төвд юанийг дээрх ханшаар сольж байна. Мөн рублиэс бусад евро, ам.доллар, фунтын ханш өсжээ. Гэхдээ юанийн ханш өссөн ч эрэлт тийм ч их нэмэгдээгүй, гүйлгээ, солилцоо хэвийн байн. Ам.долларын нийлүүлэлт ч хэвийн байгаа гэдгийг арилжааны байгууллагын хүмүүс хэлж байсан юм. Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны албан ханшаар 3.415.09, төгрөг байгаа бол юанынх 501.94 төгрөг байгаа юм. Өнгөрсөн онд долларын ханш төгрөгийн эсрэг 21 хувь чангарсан байдаг. Өөрөөр хэлбэл нэг сар Netflix үзэх эрхийг 2022 оны нэгдүгээр сард 19.9 мянгаар авдаг байсан бол 2022 оны сүүлээр 24 мянгаар авдаг болсон гэсэн үг. Ер нь бол 2022 онд төгрөгийн хүч хамгийн их суларлаа. Учир нь валютын ханшид нөлөөлөгч гадаад худалдааны тэнцэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютын нөөц зэрэг хүчин зүйлс нэлээд дордов.

Хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ

Арилжааны банкуудаас “ХААН”, “Голомт”, “Ариг” зэрэг банк хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ. Эргээд гэдэг нь Ковидын тухай хууль хэрэгжиж байх үед банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй буюу тэг болгоод байсан юм. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон тул энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүү тооцож эхэлж байна гэсэн тайлбарыг Монголын банкны холбооноос өгч байна.
“Ер нь хадгаламжийн хүү өсөж байгаа. Зарим банк бас хадгаламж татах үүднээс хугацаагүй хадгаламжид хүү тооцож байна. Бодлогын хүүг дагаад хадгаламжийн хүү нэмэгдэж байгаа” хэмээн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хугацаагүй хадгаламжийн хувьд хүүг 12 сараар боддог. Жишээ нь, өнөөдрийн байдлаар гэхэд “Ариг” банкны энгийн хугацаагүй хадгаламж төгрөгөөр жилийн 5.5 хувь, ам.доллароор 1.5 хувь, юаниар 0.8 хувь, хүүгээс хүү боддог нийлмэл хүүтэй хугацаагүй хадгаламж жилийн таван хувийн хүүтэй байна. "Голомт", ХАС, ХААН банк төгрөгийн хугацаагүй хадгаламжийн хүүгээ гурван хувь хүртэл нэмж, зарим банкных 4.5 хувьтай байна.

Вальютын нөөц нэмэгдэж 3.4 тэрбум доллар болов

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлэв. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефольт зарлах зэрэг эрсдлээс зайлсхийж чадлаа гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа Засгийн газраас нүүрсийг уурхайн амны үнээр биш, хилийн үнээр худалдах тогтоол гарсан. Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарах талаар гарсан шийдвэрийн дагуу, бэлтгэлийг базааж байна" гэв. Мөн биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг Засгийн газраас батлаад буйг дуулгав. Түүнчлэн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хоёр долоо хоног тутам Засгийн газарт Монгол Улсын валютын нөөцийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг тодорхойлж, танилцуулна. Валютын нөөц, ханштай холбоотой эрсдлүүд зогсож байгаа гэж ойлгож болохоос гадна 200-300 төгрөгт хэлбэлзэж байдаг ханшийн зөрүү 20 орчим төгрөгийн хооронд болж байгаа аж. Ингэснээр Монгол Улсын валютын зах зээл тогтворжиж байгаа юм. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж байгаа юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шүүгч нар “Төмөр замын мафи”-тай холбоотой юу?!
Шүүгч нар “Төмөр замын мафи”-тай холбоотой юу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​