fbpx Дэлхий дахин хоёр Солонгосыг магтан сайшааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 13 секунд

Дэлхий дахин хоёр Солонгосыг магтан сайшааж байна

Түүхэн дээд хэмжээний уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсон хоёр Солонгосын удирдагчдыг дэлхийн гол тоглогчид магтан сайшааж байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар 1953 оноос хойшхи хоёр Солонгосын түүхэн дэх гурав дахь дээд хэмжээний уулзалтыг хийсний дараа Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Хоёр Солонгос улс төрийн маш чухал шийдвэр гаргасанд Хятад улс баяртай байна.

Энэ бол даян дэлхийн энх тайвныг хөхиүлэн дэмжсэн “түүхэн алхам” юм” гэжээ. Хятадын алдартай зохиолч Лү Шүнийн “Ямар ч зовлон амссаны дараа ах дүүсийн нөхөрлөл инээмсэглэлтэйгээр оршдог. Талархал болоод өшөө авалтын аль алиныг нь мартацгаая” гэсэн үгийг Хуа Чуньин иш татаад “Хоёр Солонгосын энэ дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгийн урт хугацааны энх тайван, тогтвортой байдлын эхлэл боллоо” гэсэн байна.

Хоёр Солонгосын удирдагчид амжилттай хэлэлцээ хийснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер хуудсаараа дамжуулан сайшаагаад “Пуужингийн болон цөмийн туршилттай “галзуу” нэгэн жилийн дараа энэ түүхэн уулзалт боллоо. Сайхан зүйлүүд тохиолдож байна. Гэхдээ зөвхөн цаг хугацаа бүхнийг харуулна” гэжээ. Мөн тэрбээр “Солонгосын дайны төгсгөл ирлээ! Солонгосын хойгт одоо болж буй үйл явдлуудаар АНУ болон Америкийн аугаа ард түмэн бахархах учиртай” гэж “Твиттер”-тээ бичсэн байна.

1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энэ ондоо багтан “энхийн гэрээ” болгож өөрчлөхөөр хоёр Солонгосын удирдагчид өчигдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн тохиролцсон билээ. Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд талууд өнөө хэр нь “дайны байдалтай” байгаа гэсэн үг юм.

Хоёр Солонгос дээд хэмжээний уулзалт хийж, чухал асуудлуудаар тохиролцоонд хүрснийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн сайшаагаад, энэ уулзалтын үеэр хүрсэн тохиролцоогоо ажил хэрэг болгохын төлөө Умард Солонгос дорвитой арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэрбээр “Хоёр Солонгосын удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдэлд манай улсын Засгийн газар нухацтай дүн шинжилгээ хийж, цаашид хэрхэхээ шийдэх болно” гэжээ.

Тэгвэл Умард Солонгосын гол холбоотнуудын нэг ОХУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд “Умард болон Өмнөд Солонгос хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд туслахад манай улс бэлэн байна” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёр Солонгосын удирдагчдын уулзалтыг “жинхэнэ түүхэн уулзалт” гэж тодорхойлоод “Энэ уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлоох үндэс суурь боллоо” гэсэн байна.

 Хоёр улс хоорондын дайсагналыг зогсоох, хоёр улсын хилийг заагладаг Цэрэггүй бүсийг “энхийн бүс” болгож өөрчлөх, АНУ болон БНХАУ-ыг хамруулсан дөрвөн талын хэлэлцээ хийх, Солонгосын дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулах, хил дамнасан орчин үеийн төмөр зам, авто зам тавих, тив дэлхийн шинжтэй спортын арга хэмжээнүүд, тухайлбал энэ оны Азийн спортын наадамд хамтдаа оролцох зэрэг асуудлаар Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар өчигдрийн уулзалтынхаа үеэр мөн тохиролцоонд хүрсэн билээ.

 

Г.Доржханд

 

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

ТӨРИЙН БАНК ТОП-3 БАНКНЫ НЭГЭЭР  ШАЛГАРЛАА
ТӨРИЙН БАНК ТОП-3 БАНКНЫ НЭГЭЭР ШАЛГАРЛАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​