fbpx ОХУ ирэх 10 жилийн дотор хувьсгал, иргэний дайны улмаас задрах таамгийг судлаачдын олонх нь дэвшүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 53 секунд

ОХУ ирэх 10 жилийн дотор хувьсгал, иргэний дайны улмаас задрах таамгийг судлаачдын олонх нь дэвшүүлжээ

1961 онд байгуулагдаж байсан АНУ-ын Atlantic Council стратегийн судалгааны хүрээлэн олон улсын шилдэг 167 экспертийн дунд ирэх 10 жилийн хугацаанд дэлхий яаж өөрчлөгдөх талаар санал асуулга зохион байгуулж, үр дүнг нь өчигдөр танилцуулжээ.

Ингэхэд тэдний 46 хувь нь Орос улсыг 2033 он гэхэд задрах, 21 хувь нь сүйрэх таамаг дэвшүүлсэн байна.

“Хамгийн гайхмаар үр дүн бол ойрын 10 жилийн хугацаанд Орос улсыг сүйрэх тухай зөгнөсөн судлаачдын хариулт байлаа. Украины эсрэг өдөөсөн Кремлийн дайн нь манай гарагийн хамгийн том цөмийн зэвсэгтэй гүрнийг ямар ноцтой том үр дагаварт хүргэж болзошгүйг энэ үр дүн харуулж байна” гэж тус тайланд өгүүлсэн байна.

Ойрын 10 жилийн дотор хувьсгал, иргэний дайн, улс төрийн хуваагдлын улмаас задарч болзошгүй улсыг нэрлэхийг хүсэхэд судлаачдын хамгийн олон нь буюу 46 хувь нь Орос улсыг нэрлэжээ.

Дараа нь 8 хувьтай АНУ, 6 хувьтай Хятад улс, 1 хувьтай Энэтхэг улс жагссан байна.

Харин ирэх 10 жилийн дотор сүйрэх улсыг нэрлэхийг хүсэхэд мөн хамгийн олон нь буюу 21 хувь нь Орос улсыг нэрлэжээ.

Дараа нь 10 хувьтай Афганистан, тус бүр 8 хувьтай Пакистан, Венесуэл, 7 хувьтай АНУ жагссан байна.

Украины дайнтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын эдийн засаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор уналтын төлөвт шилжсэн юм.

Өнгөрсөн сарын эхээр Европын Холбооны санаачилсан газрын тосны үнийн дээд хязгаар ойрын саруудад Оросын эдийн засгийг шинэ цочролд оруулахаар байгааг тус улсын төв банк анхааруулж байв.

Atlantic Council байгууллагын санал асуулгын бусад сонирхолтой үр дүнгүүдээс танилцуулбал ирэх 10 жилийн хугацаанд:

  • Судлаачдын 68 хувь нь Иран, 32 хувь нь Саудын Араб, 19 хувь нь Өмнөд Солонгос, 14 хувь нь Япон улсыг цөмийн зэвсэгтэй болно гэж үзжээ.
  • Аль ч улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй (58 хувь), Орос (14), Умард Солонгос (10) хэрэглэнэ гэж хариулсан байна.
  • Судлаачдын 70 хувь нь Хятад улс Тайванийг эзлэн түрэмгийлэх оролдлого хийнэ гэж үзжээ.
  • 61 хувь нь Орос-НАТО-гийн хооронд шууд мөргөлдөөн гарахгүй
  • 71 хувь нь АНУ зэвсэгт хүчний тэргүүлэх гүрэн хэвээр байна
  • 13 хувь нь Ардчилсан засаглалд шилжих хамгийн өндөр магадлалтай улс Иран гэсэн бол тус бүр 7 хувь нь Орос, Турк улсыг нэрлэсэн байна
  • Авторитар дэглэмд шилжих хамгийн өндөр магадлалтай улсаар тус бүр 9 хувь нь АНУ, Унгар, Энэтхэг улсуудыг, 8 хувь нь Туркийг нэрлэсэн байна.

Эх сурвалж: Business Insider

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох хуулийн төсөл өргөн барьжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​