fbpx МОНГОЛЧУУД АРХИЙГ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ҮНЭТ ЗҮЙЛ ГЭЖ ҮЗДЭГ ҮҮ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 45 секунд

МОНГОЛЧУУД АРХИЙГ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ҮНЭТ ЗҮЙЛ ГЭЖ ҮЗДЭГ ҮҮ

Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх урагшаа явсан. Түүнийг монголын бизнесийн хүрээнийхэн дагасан. Энэ үеэр Бээжинд болсон эрдэс баялгийн олон улсын хурал дээр Хятадын “Чалько” компанийн дэд захирал Ли Хуанг монголчуудын талаар үг хэлэв. Тэр нь юу гэхээр “Монголчуудад мөнгөнөөс үнэтэй зүйл байдаг. Тэр нь архи. Үндэстнийх нь онцлог. Эрдэнэс Таван толгойн тээврийн жолооч нар архичид, архи ууж аваар осол гаргадаг нь маш их хүндрэл учруулдаг” хэмээн олон орны зочид төлөөлөгчдийн өмнө хэлжээ. Тус хуралд оролцсон эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар энэ талаар жиргэж, “Үнэндээ Бээжинд олон улсын хурал дээр ийм юм сонсох хэцүү байлаа шүү” гэжээ. “Чалько”-ийн дэд захирлын хэлсэн үгээс тасалж тавьсан нь энэ юм шиг байна лээ. Тэрнээс тэр нөхөр хил гааль дээрх монголчуудын байр байдлыг уудлан дэлгэж, Ерөнхий сайдад олон улсын индэр дээрээс сайн матсаныг ярих хүмүүс бас бус байна. “Монголын тээвэрчид олсон мөнгөөрөө архи уучихдаг. Машиныхаа сэлбэг хэрэгслийг зараад уучихдаг, машинаа зараад архи уучихсан монгол ч бий...” гэхчлэн.

Энэ үнэхээр монголчууд бидний өнөөдрийн эмгэнэл. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бидэнд байгаа нь архи болчихоод байна. Ганц урд хил дээр ч биш, монголын хаана ч энэ хандлагыг харна. Гудамж талбай, автобусны буудал дээр зогсож байхад хажууд харчууд мөнгө хэрхэн олох тухай огт ярьдаггүй. Тэнд тэгж архидаад, тэр их хоншоортой, тэдэн шил архи авчирч уусан... гэхчлэн зөвхөн архи дарс, алиа цэнгэл, ууж иддэгээ л бахархаж ярьсан хүмүүс. Дээр нь хүүхэн шуухан бас нэмэгдэнэ. Амьдралын хэмнэл нь ийм л болчихсон ард түмэн монголчууд бид боллоо. Үндэстэн мөхөхийн эхлэл нь архидалт, хар тамхи болсныг хүн төрөлхтөн ярьж, сэрэмжилж, нийгэм даяараа тэмцдэг болсныг бусад улс орны жишээнээс олноор нь харж болно. Монголчууд бид л үүнийг мэдрэхгүй байх шиг.

Гэтэл хүн төрөлхтний ихэнхэд нь мөнгө хамгийн чухал үнэт зүйл нь байна. Мөнгийг амьдралд аз жаргал бэлэглэгч, эрүүл мэндийн баталгаа, аюулгүй амьдрах хэрэгсэл гэсэн үзэл санаа дэлхий даяар дэлгэрч байна. Дэлхийн улс орны иргэд тэр аяараа мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж байна. Олсон мөнгөө гэр бүлийнхээ сайн сайханд зарцуулж байна. Гэтэл монголын сүүлийн 90 жилийн социалист нийгмийн байгуулал нь, тэндээс авсан суурь хүмүүжил нь жирийн иргэдийг мөнгөний үнэ цэний талаар муйхар ойлголттой болгочихож. Малчин, барилгачин, жолооч... гээд олон олон мэргэжил эзэмшсэн иргэд маань ийм л соци хүмүүжлийнхээ золиос болчихсон явж байна. Нийгмийн ийм том масс нь мөнгө олно гэж санаа зовохгүй, ажил хийхгүй, архи л бодож, архи олж, түүнийгээ ууж цагийг нөхцөөж байна.

Монголчуудын энэ эмгэнэлт хувь заяаны эсрэг монголын төр засаг юу ч хийсэнгүй. Харин ч улам өөгшүүлэн дэврээх шинжтэй. Архины үйлдвэр, дэлгүүрийн тоог улам нэмж, баар цэнгээний тусгай зөвшөөрлийг олноор өгөх бодлого явж ирлээ. Сүүлийн үеийн статистикаас харахад манай улсын эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.5 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх дадалтай болжээ. Энэ нь монголын 3,2 сая иргэний 30 хувь нь архичид болжээ гэсэн үг. Энэ монголын эмгэнэл биш үү!!!

Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй 100 хол давсан аж ахуйн нэгж байна. Спиртийн 11, архины 114, дарсны 15, шар айрагны 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Жилд 4032,9 мянган литр спирт, 10719,6 мянган литр архи үйлдвэрлэж байна. Дээр нь гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундаа импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Түүнчлэн согтууруулах ундаа худалдаалах газрууд жилээс жилд нэмэгдсээр Улаанбаатар хотод гэхэд архи зарах лицензтэй 4034 ресторан, 579 кафе, 568 караоке, 941 шөнийн цэнгээний газар болон уушийн газар байна. Нэг монгол хүнд ногдох архины хэрэглээ жилдээ 50 литр байна. Гэтэл дэлхийн дундаж нэг хүнд 10 литр архи оногдож байна. Монголчууд архины хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орлоо хэмээн ДЭМБ мэдэгдсэнийг олон улсын мэдээллийн хэрэгслүүд онцлон зарласаар таван жилийн нүүрийг үзлээ.

ДЭМБ-ын 2015 онд явуулсан судалгааны тайланд дурдсанаар, Азид архи согтууруулах ундааны хэрэглээгээр Пакистан, Бангладеш, Индонез улс сүүл барьжээ. Пакистанд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 0.1 л, Бангладешт 0.2 л, Индонезид 0.6 литр байна. Дэлхийн 100 гаруй улсыг хамруулсан судалгаагаар Молдав хүний жилд хүртдэг сархадын хэмжээ дунджаар 18.22 литрт хүрч хэрээс хэтэрлээ хэмээн тэр ард түмэн эмзэглэн шуугьж байхад монголчуудын хэрэглээ жилд 50 литрт хүрчихсэн, төр засаг нь юу ч болоогүй юм шиг сууж байна. Молдавын араас нь Чех, Унгар, Орос, Украин, Эстони, Румын, Словени, Беларусь зэрэг хуучин коммунист дэглэмтэй орнууд өндөр хэрэглээтэй байна гэж шүүмжлүүлж байгаа ч монгол нэг иргэний 50 литрийн дэргэд юу ч биш юм. Үнэн ийм л байна.

Монголын төр засаг, эрх баригчдын хувьд ард түмнээ, нийгмээ ийм архидалттай байлгах нь ашигтай бололтой. Сонгуулиар сонгогчид нь элдэв юм нэхэхгүй, архи өгчихөд болдог. Дээр нь архины онцгой албан татвараар төсөвт 300 тэрбум төгрөг төвлөрнө, түүний 30 хувиар нь цалин тэтгэвэр нэмнэ, энэ нь нэг ноосны үйлдвэрийн төлж буй татвараас даруй гурав дахин их татвар төвлөрүүлж байгаа юм гэхчлэн ард түмний тархийг эрх баригчид угааж ирлээ. Үнэхээр л архи пивоны үйлдвэрлэл нэмэгдээд байвал бидний тэтгэвэр нэмэгдэх юм байна гэж бодох жишээтэй. Энэ бол эрх баригчдын зүгээс архидалтыг дэврээж, архины үйлдвэрийн эздийн лоббиг хэрэгжүүлж буй бодлого юм.

Төр засгийн оролцоотой ингэж өөгшүүлсэн нийгэм даяарын архидалт нь ядуурлыг Монголоос салгахгүй байна. Ядуу учраас архи ууж байна гэж архичингууд донгоссон байдаг. Үүн шиг худлаа үг байхгүй. Архичин учраас л ядуу байгаа юм.

Үнэндээ өнөөдөр төр засгийн зүгээс сайн бодлого хэрэгжүүлбэл Монголд архидалтыг эрс багасгах шиг амархан юм байхгүй. Хамгийн гол нь нийгмийн оюун санаанд архи биш, мөнгө л хамгийн үнэт зүйл мөн гэдгийг ойлгуулах ажлыг тууштай, эрчимтэй хиймээр байна. Лангуун дээр байгаа архины доод үнийг шууд 100 мянга болгох хэрэгтэй. Архины үйлдвэрийг 10 болгож бууруулъя. Архины зөвшөөрөлтэй дэлгүүрийн тоог эрс цөөлье. Дээр нь импортыг хязгаарлая. Архины үйлдвэрүүдийн лоббигоор “Архийг хориод, архины үнийг нэмсэнээр иргэд юу ч хамаагүй уугаад хордож үхдэг” гэсэн нялуун яриа гаргадаг. Шагийн архи дэлгэрнэ гэж ярьдаг. Яадаг юм, юу ч хамаагүй уугаад үхнэ л биз. Тэртэй тэргүй архичид нийгмийн илүүдлүүд л байдаг юм чинь, цэвэрлэгдэнэ биз. Хар аяндаа энэ нийгэм чинь “Архи амьдралаас хямдхан юм байна” гэдгийг ойлгоод, төлөвшөөд эхэлнэ.

Өнөөдрийн Монголын нийгмийн нүүр царай нэгэнт ийм болчихсон болохоор архиндаа живсэн ард түмэн гэдгийг олон улсад түншүүд маань зарлаж байгаа болохоор, ДЭМБ-аас Азидаа толгой цохисон архичин улс Монгол боллоо гэдгийг албан ёсоор мэдээлж буй болохоор одоо Монголын төр засгийн зүгээс албадлагын аргаар тэмцэх ёстой. Тэгэхийг цаг үе шаардаж байна. Хуулийн хүрээнд албадлагаар л тэмцэхгүй бол сайн дураараа архинаас гарна гэсэн ойлголт байдаггүй юм. Улс орноо архинаас салгасан Швед, Норвегийн дэлхийд гайхагдсан бэлээхэн жишээнүүд бий. Нийгмээ архинаас салгая гэвэл Шведийн хуулийг тэр чигээр нь хуул гэдэг юм. Учир нь Шведийн төрөөс спиртийг химийн зэвсэг хэмээн албан ёсоор зарлаж хуульчилсан юм. Тэгээд архины бүх дэлгүүрүүдээ төрийн мэдэлдээ авсан. Архины худалдааны бүх ашгийг төр авч, архины чанар, стандарт мөрдүүлж, дэлгүүр бүрт лаборатори ажиллуулж, чанарын мэдээллээр иргэдээ хангах үүргийг мөн л төр хүлээсэн. Орлогын зохих хувиар архидалтаас хүүхэд, залуучуудаа хамгаалах, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх сан байгуулсан юм билээ. Нэр төрлийн хувьд 7000 нэр төрлийн архи байдаг улс шүү дээ. Градусын хувьд 4-61 градусын хүртэл архи бий. Хамгийн хямд архи нь манай мөнгөөр 150 мянган төгрөг. Ийм л эрс тэс, хатуу шийдэмгий арга хэмжээ авч эхлэхэд тус улсад архи үйлдвэрлэгч хэдэн хүн л боож үхэх шахан, төр засагтаа лобби хийх гэж шившгээ хутгаснаас бус өөр хүндрэл гараагүй юм билээ. Монголд төрийн зүгээс ийм шийдвэр л дутаж байна.

Одоо монголчуудын ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ойлгож, мэдэрч, тэдэнд талтай болж байна. Тэдэнгүйгээр Монгол Улс хөгжихгүй юм байна гэдгийг захын архичин ч гадарлах болсон. Нийгмийн сэтгэл зүйн ийм бүрдэл үеийг өнөөдрийн эрх баригчид сайтар анзаарах, ашиглах хэрэгтэй. Юу гэхээр архичин хүнтэй ямар ч гэрээ хэлцэл, ажил хөдөлмөр ярьж болдоггүй. Яагаад гэвэл архи нь олдвол тэр хүн бүх зүйлийг хаяад архиныхаа мөрийг хөөдөг. “Чалько”-гийн дэд захирлын Бээжингийн Олон улсын хурал дээр “Архидалт бол монгол үндэстний онцлог” гэж хэлсэн үг бол их аюултай. Архичин монголтой гэрээ хэлцэл хийж хамтрахад үнэхээр итгэл алга гэсэн үг. Архидалт нь монгол үндэстний онцлог гэж гадаад ертөнц дүгнэх хэмжээний мессэжийг тэр өгсөн байна. Ингэж болохгүй. Бид алдаагаа цаг алдалгүй засъя. Ингэхийн тулд Монголын төрөөс нэгдүгээрт, архийг химийн зэвсэг гэж үзсэн хатуу хууль гаргах, хоёрдугаарт, монголчуудын оюун санаанд мөнгийг үнэт зүйл гэж ойлгуулах.

Эх сурвалж: Өдрийн сонин 

Д.Сумъяабазар: Засаглалын ойлгомжгүй байдал л Тавантолгойг гацааж байна
Д.Сумъяабазар: Засаглалын ойлгомжгүй байдал л Тавантолгойг гацааж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​