fbpx Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 51 секунд

Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдэв үү

Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зарчмын хувьд санал нэгдсэн, танхимын гишүүдийнх нь зүгээс, УИХ-ын төвшинд ч тэр дэмжлэг аваад буй талаар ярьсан байна.

 

Салбарын сайдын хувьд мега төслүүдээ хөдөлгөх гарцыг Үндэсний хөгжлийн баялгийн сантай холбон тайлбарлах болсон. Үндэсний хөгжлийн баялгийн сангийн тухай хуулийг энэ ондоо багтан УИХ-аар оруулж батлуулахаар зэхсэн аж. Тэрбээр эхний ээлжид стратегийн 16 ордын нэг болох Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд орсноороо баялгийн сангийн үр шимийг иргэд хүртэнэ гэдгийг хэлжээ.

Мөн баялгийн сангийн талаарх нэвтрүүлэгт орохдоо Тавантолгойн бүлэг ордын хамгийн том лицензийг эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн тодорхой хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах саналаа илэрхийлсэн байдаг. Ингэхдээ тус компани дахь иргэдийн эзэмшлийн хувьцааг тусад нь гаргаад, Засгийн газрын мэдэлд байгаа хувьцааных нь гуравны нэгийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр хөрөнгө оруулагчдад санал болгох нь зүйтэй гэдэг хувилбарыг санал болгож байсан.

Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК ирэх есдүгээр сард Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар ажиллаж эхэлсэн талаар мэдэгдсэн. Компанийн зүгээс биржийн давхар бүртгэлийн гарцыг ашиглан цаашид олон улсын хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж буй. Ингэснээр 2019 онд 1,072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдэх гэнэ. Үүний бэлтгэл ажил болгон компанийн санхүүгийн тайландаа иргэд, аж ахуй нэгжийн 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэсэн билээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 85.2 хувь нь “Эрдэнэс Монгол" компани буюу Засгийн газрын мэдэлд байдаг. Үлдсэн 14.8 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 486 компани хуваан эзэмшдэг юм. Тус компани сайн засаглалтай, олон улсын стандартад нийцсэн хувьцаат компани болж, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах бэлтгэл ажил өрнөж байгаа гэдгийг Д.Сумъяабазар сайд бататгав. Түүний хэлснээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг олон улсын хөрөнгийн зах дээр гаргахад гадаад болон дотоодын хүчин зүйлүүд нөлөөлнө. Гадаадад өрнөх үйл ажиллагаа маш тодорхой бөгөөд бэлэн байна гэж ойлгох хэрэгтэй.

Харин дотоодод хийгдэх бэлтгэл хангах ажил зуун задгай байгаа гэнэ. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар уул уурхайн экспорт импортын үйл ажиллагаа эрхэлж явуулдаг “Эрдэнэс Монгол” ХК болон түүний охин компаниудыг тогтоолоор шууд удирдлагаар хангаж байгаа нь Монголын уул уурхайн салбарыг чадваргүй, ойлгомжгүй. хариуцлагагүй байдал руу аваачих шалтгаан болж буйг дурджээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урд хөршид хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын тал Тавантолгойг цогцоор хөдөлгөх манай төлөөлөгчдийн санаачилгыг дэмжсэн. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэгдүгээр сард товч бөгөөд тодорхой байдлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улстөрийн асуудал. БНХАУ Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломжтой бас сонирхож байгаа. Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана.

Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах. Хоёр дахь нь “Эрдэнэс-Тавантолгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүн дээр бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ.

Тийм учраас аль, аль талдаа ойлголцож энэ асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн нам гэх шаардлага байхгүй. Тавантолгой хөдөлдгөөрөө хөдөлж байгаа. Бид нүүрсээ гаргадгаараа гаргаж байгаа. Бага зэргийн хүндрэл учирсан зүйлс байгаа ч БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж, цаашид илаарьшина гэж бодож байна" хэмээсэн байдаг Үүнийгээ Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод олборлолт явуулж буй төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой" ХК, “Энержи ресурс” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой" ХК-ийн удирдлагуудтай үеэрээ ч бататгасан юм.

Хамгийн сүүлд, бүр тодруулбал 2016 онд Монголын “Энержи ресурс”, БНХАУ-ын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо” корпорацийн хамтарсан консорциум “Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулагчаар орох хэлэлцээний ширээний ард суусан байдаг. Хэлэлцээний үеэр “Энержи ресурс” компани “Тавантолгой”-н нүүрсний гарцын 25 хувийг гуравдагч зах зээл буюу Япон, БНСУ-д нийлүүлэх санал гаргаж байлаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хойд хөршийн “Восточный” боомтоор дамжуулан Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх боломжтойг хэлсэн удаатай.

Ямартай ч олон улсын Жорк стандартаар тогтоосон 6.4 тэрбум сайн чанарын нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг цогц төсөл байдлаар хөдөлгөх тохироо бүрдсэн талаар салбарын сайд мэдэгдсэн нь ажил урагштай байгааг илтгэлээ. Нөгөө талаар Тавантолгойн асуудлаар парламентын дотор, гадна ч сөрөг байр суурийг илэрхийлсээр ирсэн Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг хүлээсэн гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээлэл болов уу.

Ойролцоогоор 300 тэрбум ам.доллартай дүйх хэмжээний энэхүү баялгийг зөв менежментээр удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хаа хаанаа ашигтай гэдгийг шинжээчдийн зүгээс тодотгосоор ирсэн. Гэхдээ стратегийн ордын жагсаалтад багтсан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэх учиртай. Улмаар УИХ эцсийн шийдвэрийг гаргах хуультай билээ.

Монголыг цөлмөсөн түүх-хотгор шанагын дуулианы мөрөөр / ЦЕНЗУРГҮЙ СУРВАЛЖЛАГА /
Монголыг цөлмөсөн түүх-хотгор шанагын дуулианы мөрөөр / ЦЕНЗУРГҮЙ СУРВАЛЖЛАГА /
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​