fbpx ХОТ, ХӨДӨӨГИЙН ЯЛГАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 7 секунд

ХОТ, ХӨДӨӨГИЙН ЯЛГАА

Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандсан судалгааг сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хийж байгаа “Сант Марал” төвийн ээлжит судалгаа нийтлэгджээ. Судалгааны үр дүнгээс топ 10 улстөрчийн нэр, тэдгээрийн чансааг олон нийт сонирхон хүлээдэг. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг жагсаалтыг тэргүүлсэн бол түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаалж, сөрөг хүчний төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Амаржаргал нар багтсан байна. Мөн УИХ-ын гишүүн, бие даагч С.Жавхлан,  “хиншүү” С.Ганбаатар, “Буян” Б.Жаргалсайхан нар гуравдагч хүчний төлоөлөл болон топ 10 улстөрчийн жагсаалтад бичигджээ.

Мэдээлэлд илүү ойр гэдэг хүчин зүйлийн нөлөөг хотынхонд хамаатуулан ярьдаг цаг саяхныг хүртэл оршин тогтносоор ирсэн. Өөрөөр хэлбэл, хотынхны ялгааг энэхүү хүчин зүйлээр тайлбарладаг байсан бол харин одоо энэ хүчин зүйл хот, хөдөөгийнхний ялгааг тодруулах гол нөхцөл байхаа больсон бололтой. Учир нь олон асуудлаар хот, хөдөөгийн иргэдийн санаа бодлын ялгаа багассан нь ээлжит судалгааны үр дүнгээс анзаарагдаж байна. Гэхдээ зарим асуудалд ялгаа харагдаж байгаагаас дор онцльё. Юуны өмнө амьдралд сэтгэл ханамжтай байдпаараа хөдөөгийнхөн хотынхноос илүү юм уу гэхээр зүйлс харагдлаа.

Тухайлбал, “Та Монголын өнөөгийн эдийн засгийн байдпыг ерөнхийд нь ямар гэж үнэлж байна вэ" гэсэн асуултад хөдөөгийн иргэд “сайн” болон “сайн ч биш муу ч биш” гэсэн хариултыг хотынхноос илүү хувиар сонгожээ. Харин “муу” гэсэн хариултыг хөдөөгийнхний 44.3 хувь нь, хотынхны 51.3 хувь нь сонгосон байна. Эндээс үзвэл хотод эдийн засгийн байдал илүү хүндээр мэдрэгдэж байгаа бололтой. Нэгэн үе хөдөөгийнхөн ажлын байр, зах зээл, тав тух, соёлын үйлчилгээ бараадан олноороо нүүн ирцгээж байсан. Хотод амьдарвал илүү боломжтой гэсэн найдвар өвөрлөж ирцгээсэн ч ажлын байрны хүрэлцээ муу, өрсөлдөөн их, хамгийн гол нь зардал өндөртэй нь тэдэнд санаснаас нь илүү сорил, бэрхшээлийг авчирсан байх. Боломж гэхээс илүүтэй өндөр өртөг зардалд "дарлуулж" яваа шилжин ирэгсдээр эгнээгээ тэлсэн хотынхонд “эдийн засгийн нөхцөл” илүү хүндээр тусч байхыг үгүйсгэхгүй.

Утга ойролцоо дараагийн асуулт болох "Монголын эдийн засаг ерөнхийдөө сайжирч байна уу, эсвэл буурч байна уу” гэсэн асуултад мөн л хөдөөгийнхөн “сайжирч байна" гэх хариултыг илүүтэй өгсөн бол “буурч байна" гэх хариултыг хотынхон илүүтэй сонгожээ.

Нөхцөл байдлыг арай эергээр хүлээж авч буй хөдөөгийнхний ирээдүйд итгэх итгэл мөн хотынхноос ялимгүй илүү байгаа нь анзаарагдаж байна. Учир нь ирэх таван жилд эдийн засаг “асар их сайжирсан байна” гэх хариултыг хөдөөгийнхөн хотынхноос ялимгүй илүү хувиар сонгосон байгаа бол “нэлээд дордсон байна” гэх хариултыг хотынхон түлхүү сонгожээ. Уул уурхайн ачаар төсвийн орлого нэмэгдсэн. Знэ төсвийн зарцуулаптын тапаар та ямар бодолтой байна вэ гэх асуултад хариултын хэд хэдэн хувилбарыг санал болгожээ.

Ингэхэд “Засгийн газар нийгмийн бодлогыг эрчимжүүлж, ядуучуудад тусгах ёстой” гэх хувилбарыг хотынхон хөдөөгийнхнөөс илүүтэй дэмжсэн байх юм.Ядуурлын “мэдрэмж” хотынхонд илүү тусч байна гэж харж болохоор.   Харин уг асуултын хариултад сонгож болох өөр нэг хувилбар болох "Боловсрол, эрүүл мэнд гэх мэт салбаруудад хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр урт хугацааны нийгмийн төслүүд хэрэгжих ёстой” хариултыг хотынхон түлхүү дэмжжээ. Боловсрол, эрүүл мэндийн гэх зэрэг төрийн санхүүжилтээр дамжуулаН авч буй үйлчилгээндээ хотынхон илүү санаж зовж, эдгээр салбарт хөгжил хүсч байгааг харж болохоор. Мөн хотынхон хөдөөгийхнөөс илүүтэй public буюу “олон нийтийн” гэх хамтач хандлагатай болж байгаагийн бас нэг илрэл байж болох юм. Түүнчлэн “бэлэн мөнгө тарааж, иргэн болгон хүртэх ёстой” гэсэн хариултыг хотын иргэд хөдөөгийнхнөөс бага сонгожээ. Хотын иргэдийн хувьд төрийн гар харах биш байгаа боломжоо ашиглахыг илүүд үзэж байгаа нь дэвшил биз ээ.

Тухайлбал, стратегийн орд газруудад Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдын харьцаа ямар байх ёстой вэ гэсэн асуултад хөдөөгийнхөн “51%-иас дээш Монголынх”, мөн “тэнцүү байх ёстой” гэдгийг хотынхноос илүү дэмжжээ. Мөн Монголын талын эзэмшил ямар байх ёстой вэ гэх асуултад “зөвхөн төрийн” гэдэг хариултыг хөдөөгийнхөн, “холимог буюу төрийн болон хувийн" гэдэг хувилбарыг хотынхон түлхүү дэмжсэн харагдана.

"Баян ядуу хүмүүсийн орлогын ялгааг багасгах талаар Засгийн газар арга хэмжээ авах ёстой юу, эсвэл огт оролцох ёсгүй юу гэсэн асуултад хөдөөгийнхөн “ялгааг ямар нэг хэмжээгээр багасгах ёстой” гэж үзэж байхад хотынхон “энэ асуудплас хөндий байх ёстой” гэх хариултыг түлхүү дэмжжээ.

Түүнчлэн парламөнт, сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай байхыг хөдөөгийнхөн “маш сайн”, төрийн бодлогоо Засгийн газраас хамааралгүй боловсруулдаг мэргэжлийн буюу элитийн удирдлагыг хотынхон “маш сайн” гэж дүгнэсэн жишээтэй. Хэдий тийм боловч улс орны тулгамдсан асуудлыгаль аль нь Засгийн газар илүү шийднэ гэж үзсэн бол Ерөнхийлөгчид найдах найдлага нь мөн хот, хөдөөгүй ижил хувьтай байна. Манай өнөөгийн ардчилал болон улс төрийн тогтолцоонд хотынхон сэтгэл дундуур байгаа бол хөдөөгийнхөн “сэтгэлд нийцтэй” гэх утга бүхий хариултыг сонгосон байна.

Эдгээрээс харвал хөдөөгийнхөн цөөнгүй асуудалд хотынхноос илүү сэтгэл ханамжтай итгэлтэй байгаа бол хотынхон "сэтгэл дундуур"-ын түвшнээр тэднээс илүү байна. Магадгүй энэ нь асуудлыг илүү бодитой харж буй хэрэг ч байж болох юм.

Өглөөний сонин
З.Боргилмаа

ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​