Өмнөговь аймгаас улс, аймгийн цолтой бөхчүүдийг олноор төрөн гаргах, бөхийн спортыг бодлогоор дэмжих зорилгоор тус аймгийн ЗДТГ болон бөхөд сэтгэлтэй түмэн олон үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тухайлбал, энэ онд бөхийн спортыг хөгжүүлэх чиглэлээр 55 сая төгрөгийн санхүүжилт тусгасан байна. Түүнчлэн үндэсний бөх, чөлөөт бөхийн төрлөөр тус бүр зургаан бөхтэй зургаан компани хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогтмол цалинжуулж, бэлтгэл сургуулилт хийхэд нь хамтран ажиллахаар болсон байна.
Өмнөговийнхон бөхчүүдээ тогтмол цалинжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.