fbpx "Оюу Толгой"-н ТУЗ-ийн гишүүд ард түмнийг төлөөлдөг үү? Ардын намын бүлэглэлүүдийг төлөөлдөг үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 49 секунд

“Оюу Толгой“-н ТУЗ-ийн гишүүд ард түмнийг төлөөлдөг үү? Ардын намын бүлэглэлүүдийг төлөөлдөг үү?

“Оюу толгой” бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах Өмнөговь аймгийн нутагт оршдог зэс, алтны уурхай билээ.Монгол Улсын Засгийн Газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", "Айвенхоу Майнз" ХХК-иудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, "Оюу Толгой" ХХК-ийн хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2010 онд тус тус байгуулан ажиллаж байна. Ингэхдээ "Оюу Толгой" компанид Монголын төрийг төлөөлөн гурван гишүүн ажилладаг. Уг гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн Газрын харьяа "Эрдэнэс Монгол" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдан томилдог юм. Өнгөрсөн хугацаанд ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Н.Отгочулуу гэх мэт хүмүүс уг ТУЗ-д ажиллаж байв. Одоо Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлөн ажиллаж буй Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд болох Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарыг  2016 оны 9 дүгээр сард буюу МАН УИХ-д олонхи болсны дараа томилсон билээ. Н.Багабанди нь МАХН (МАН)-ын Нарийн Бичгийн Дарга, УИХ-ын анхны дарга, УИХ дахь МАХН (МАН)-ын бүлгийн дарга, МАХН (МАН)-ын  Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, анхны даргаар ажиллаж байсан ба 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан нэгэн бол Б.Мөнхбаатар нь 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Үүнээс өмнө Б.Мөнхбаатар нь  МАН-ын дэргэдэх Оюутны Холбооны ЕНДарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын  орлогч дарга,БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч,Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн юм. Харин Ч.Алтаннар  нь  АНУ-ын Флоридагийн Их сургуульд туслах профессор, Их Британий Империал Коллеж Лондонд эрдэм шинжилгээний ажилтнаар, Оюу Толгой ХХК-нд бизнесийн ахлах шинжээч, Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан залуу билээ.

Эдгээр гурван ТУЗ-ийн гишүүн МАН-ын гурван томоохон бүлэглэлтэй холбоотой байгаа нь анхаарал татдаг. Тодруулбал Н.Багабанди нь 1992-2001 он хүртэл Монголын улс төр, бизнесийн их гурвалын нэг гэгддэг байсан бөгөөд өдгөө Ерөнхий сайд асан С.Баяр, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг түүнтэй маш ойрын харилцаатай гэдэг. Харин Б.Мөнхбаатарын хувьд яах аргагүй "Хотын фракци" буюу УИХ-ын дарга М.Энхболдын тун ойрын итгэлт хүн. Ажил амьдралын дийлэнхи хугацаа нь ч Нийслэл хотод өнгөрсөн байдаг. Чинчулууны Алтаннарын хувьд УИХ-ын гишүүн, Монголын алт, барилгын салбарын томоохон группийн эзэн Ц.Гарамжавын хүргэн. Ц.Гарамжав нь МАН-д сүүлийн үест орж ирсэн уул уурхайн салбарын томчуудын нэг билээ. Ийнхүү ард түмэн, Засгийн газрыг төлөөлөх учиртай "Оюу Толгой" компаний ТУЗ-ийн гишүүд Ардын намын нэр бүхий бүлэглэлүүдийг төлөөлж буй нь маргашгүй үнэн юм. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хоёр жил орчим болж буй тэдний ажилд Монгол төрийн тэргүүн хийгээд салбарын сайд нь муу дүн тавьсан. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 1 сарын 10-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө: "Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд сул ажиллаж байна. Монгол улсыг төлөөлөн ажиллахдаа эрх ашгаа хамгаалах тал дээр хойрго байгаа. Иймээс солих нь зөв" хэмээж байсан юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ч үүнийг дэмжиж: "Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг чанга ажиллах ёстой. ТУЗ бол ТУЗ шиг байх ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар "Рио тинто"-д 6,5+лайбор=8,4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээллийг тэр айлд очиж худалддаг хүмүүс ч бий. Иймээс өнөөдрийн хоолноос илүү ирээдүйн ашгаа бодох нь зүйтэй. Ерөнхийлөгчтэй саналтай нэг байна" гэсэн билээ.

Ийнхүү "Оюу Толгой"-н Монголын талын ТУЗ-ийн гишүүд ер нь ард түмнийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллав уу? аль эсвэл Монгол Ардын Намын тодорхой бүлэглэлүүдээ л төлөөлж, явцуу эрх ашгийг нь ханган ажиллав уу? гэдэгт хариулт өгч, Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарын ажлын тайланг шаардах цаг нэгэнт болжээ. "Оюу Толгой" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлд хөрөнгө оруулагч талыг төлөөлж, Армандо Торрес, Жеффри Тайгесен, Крэйг Киннел, Брэндан Лэйн, Г.Батсүх нар ажилладаг юм.

 

П.Мандах

Sonin.mn

 

Х.Баттулга: “Эрдэнэс Тавантолгой” Жижиг Таван толгойгоос хоёр дахин их нүүрс олборлочихоод ногдол ашиг нь яагаад 0 байдаг юм бэ?
Х.Баттулга: “Эрдэнэс Тавантолгой” Жижиг Таван толгойгоос хоёр дахин их нүүрс олборлочихоод ногдол ашиг нь яагаад 0 байдаг юм бэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​