fbpx Хөх хотын худалдааг дэмжих нийгэмлэгтэй бүх талаар хамтран ажиллах боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 46 секунд

Хөх хотын худалдааг дэмжих нийгэмлэгтэй бүх талаар хамтран ажиллах боломжтой боллоо

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод албан ёсны айлчал хийлээ. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын Худалдааны танхим, ӨМӨЗО-ны бизнесийн төлөөлөл хамтран "Улаанбаатар, Хөх хотын бизнес уулзалт"-ыг зохион байгууллаа.

Бизнес уулзалтанд Хөх хот болон Монгол улсын худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөл оролцож хамтран ажиллах мөн харилцан туршлага солилцож, ямар салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа. Айлчлалын багт багтсан Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчидтэй уулзан, хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хөх хотын Ардын Засгийн газрын том төсөл хариуцсан албаны дарга Жан Гуопэн 

 

“Та бүхэн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Бид олон салбарт хамтран ажилласаар ирсэн, цаашдаа ч харилцаагаа өргөтгөн, харилцан ашигтай, үр өгөөжтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хөх хотын худалдааг дэмжих нийгэмлэгтэй Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн нь хамтын ажиллагааг улам тэлэх боломж гэж би харж байна. Хоёр хотын бизнес эрхлэгчдий хамтын ажиллагаа улам өргөжин, үр өгөөжтэй байх болтугай” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 

 

“Манай хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоогоод 27 жил өнгөрч, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбартхамтын ажиллагааг жилээс жилд өргөжин тэлж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Иргэд, аж ахуй нэгж, улс хоорондын харилцаагулам өргөжүүлэхэдэдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийнойлголцол,түншлэлнэн чухал юм.

Хөх хот , Улаанбаатар хотхамтын ажиллагааныхөгжлийн шинэ салбаруудаа энэ удаагийн айлчлалаар харилцан баталгаажуулсан.Хот тохижилт, аялал жуулчлал,хөдөө аж ахуйн салбартхоёр хот хамтран ажиллана.Энэ салбаруудын хөгжлийн хамтын ажиллагаа ч бизнесийнхэн та бүхний ажил хэрэгтээ шууд уялдаа холбоотой юм.Мөн Улаанбаатар худалдааны танхимынгишүүн байгууллагууд чта бүхэндээ бизнесийншинэ санал, шинэ төсөл танилцуулахаар ирсэнийг дуулгахад таатай байна.Ах дүү хотуудынхамтын ажиллагаа эдийн засгийн салбарт өргөжин тэлж, өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

ӨМӨЗО-ны Хөх хотын "Монгол хот" төслийн удирдагч Е.Цэцэгбаатар 

 

“Улаанбаатар хотын худалдааны танхим болон түүний гишүүн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хоёр орны худалдааны танхимын гишүүн байгууллагын бизнесийн төлөөлөл уулзаж, хийж буй ажлаа танилцуулан хамтран ажиллаж байгаад талархаж байна. “Монгол хот” төсөл маань БНХАУ-ын хэд хэдэн хотод салбартай бөгөөд язгуур нэгтэй Халимаг, Тува, Буриад, Монгол зон олны хийж бүтээсэн зүйлийг худалдах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Бидний хамтын ажтллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн, UFC группын Ерөнхийлөгч О.Амартүвшин

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод албан ёсны айлчалд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүн аж ахуйн нэгж оролцож буйд талархалтай байна. Хөх хотын Худалдааг дэмжих нийгэмлэгтэй хамтран ажиллаж, олон төслийг хэрэгжүүлэх боломж олгож буй Улаанбаатар хотын Худалдааны танхимын хамт олонд талархал илэрхийлье. Айлчлалын хүрээнд хөдөө аж ахуйн чиглэлийн фермийн үйл ажиллагаатай танилцаж, малын үүлдэр угсааг хэрхэн сайжруулах, мах сүүний гарцыг нэмэгдүүлэхээр яаж ажиллаж байгааг үзсэн. Шинэ ажлын эхлэл, сэдэл санаа өгсөн үр өгөөжтэй айлчлал боллоо” гэв.

“Монгол наадам цогцолбор”ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл

 

“Хөх хотын Худалдааг дэмжих нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан бизнес уулзалт амжилттай боллоо. Хүй долоон худагт байрлах Монгол наадам цогцолбороо бид танилцууллаа. Цогцолборт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах бололцоотой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай, наадамчдыг амарч зугаалахад зориулж спорт, соёлын төвийг байгуулах төлөвлөгөөтэй. Зөвхөн зун цагт бус жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах, цаашдаа бүтээн байгуулагч болох, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж ажилладаг бидний хувьд Хөх хотын бизнес эрхлэгчдэд танилцуулж, бас тэднээс туршлага судлах сайхан боломж олгосон айлчлал байлаа”гэв.

“Монос” группын Экспорт хариуцсан захирал Н.Гансүх

 

“Улаанбаатар хотын худалдааны танхим Хөх хотын худалдааг дэмжих нийгэмлэгтэй хамтран ажиллаж, бизнесийн түнштэй болох гүүр болж байгаад баяртай байна. Манай компани айлчлалын хүрээнд гурван байгууллагатай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. ӨМӨЗО-ны “Монгол хот”, “Easy World” компани болон аялал жуулчлалын салбарт “Содон” компанитай хамтран ажиллахаар боллоо. Байгалийн органик бараа бүтээгдэхүүнийг илүүд үздэг ӨМӨЗО-ны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн “Монос” группын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол их, том зах зээл байгаад бид бүхэн баяртай байна” гэв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод албан ёсны айлчал хүнс хөдөө аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, худалдаа үйлчилгаа, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой, үр өгөөжөө өгсөн ажил болсонд олон бизнес эрхлэгчид талархал илэрхийлж байв. 

                                                                          Эх сурвалж Шуурхай.мн 

Ихрүүдийн баярын өдөр Орхон аймагт гурван ихэр охин мэндэллээ
Ихрүүдийн баярын өдөр Орхон аймагт гурван ихэр охин мэндэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​