fbpx Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 19 секунд

Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

УИХ-ын намрын чуулган завсарлаад удаагүй байгаа ч улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн асуудал анхаарал татаж эхлэв. Мөн АН эв нэгдлийн асуудлаа шийдэж, даргатай болчих гээд нэлээд үзэж байна. Гэхдээ дахиад л хоёр талд хуралдаж, хоёр дарга тодруулаад байгаа нь тун тоогүй. Мөн өнгөрсөн баасан гарагт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар болсон талаар ЕТГ-аас мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авсны дараа хоригийг хүлээж авсанд тооцох учиртай. Тэгэхээр парламент ээлжит бусаар хуралдаж, дээрх хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж магадгүй байна. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

“ТӨР ТӨВТЭЙ НИЙГМИЙН ХАРИЛЦААНААС ИРГЭН ТӨВТЭЙ ХАРИЛЦАА РУУ ШИЛЖИХ ЦАГ БОЛСОН”

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс шинэ Үндсэн хуулийн төслийг танилцуулж, зарим асуудлаар тайлбар өгөв. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоогоор 24 нам дэмжиж буйгаа илэрхийлж, санамж бичиг байгуулжээ. Улс төрийн намууд 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэн, шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, ард түмний санал асуулгын тухай хуулиар асуудлыг шийдье хэмээн уриалав. Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр “1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжихээр томьёолсон байдаг.
Одоо хүн төвтэй, иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн нийгмийн захиалга тулж ирлээ. Тиймээс төр төвтэй буюу хэний ч хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай болох хэрэгтэй. Бид 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь ард түмэнд ашигтай гарц гэж үзэж, ард түмэндээ бэлэг болгон шинэ Үндсэн хуулийн төслөө танилцуулж байна” гэв. Мөн тэрбээр “Шинэ Үндсэн хуулийн төслөө 2023 оны нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан ёсоор өргөн барьсан. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар энэ ажлыг манлайлж хийгээсэй. Яг одоо энэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах цаг үе мөн юм. Гэхдээ энэ Үндсэн хууль хэрэгтэй, хэрэггүйг эцсийн эцэст ард түмэн шийднэ” гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИНА

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийх товтой байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 12 дугаар заалтын 8-д зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина гэсэн заалттай. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авсны дараа хоригийг хүлээж авах эсэхийг шийдэх юм.

АН-ААС АХИАД НЭГ ДАРГА ТОДРОВ

АН хоёр талд асуудлуудаа ярьсан хэвээр байна. Нэгдүгээр сарын 19-нд АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр сонгогдсон. Улмаар өнгөрсөн баасан гарагт Лу.Гантөмөрийг намын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаад байна.
Гэвч нөгөө талд С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам даргын сунгаа орон даяар зарлаж, УИХ-ын гишүүн АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат Ардчилсан намын даргаар сонгогдлоо. Ардчилсан намын гишүүд энэ сарын 28-ны өдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар явуулж, дүнгээ танилцууллаа. Нийт санал өгөх эрх бүхий бүртгэлтэй 143421 гишүүнээс 79489 гишүүн саналаа өгч оройн 22.00 цагийн байдлаар ирц 55.28 хувьтай явагдаж өндөрлөжээ. Ийнхүү АН-аас ахиад нэг дарга тодроод байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​