fbpx Б.Батцэцэг: Монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах санал тавихаар бэлтгэлээ хангаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 24 секунд

Б.Батцэцэг: Монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах санал тавихаар бэлтгэлээ хангаж байна

Гадаад Харилцааны яамны удирдлагууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны тухайд "Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна.

Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго юм. Түүнчлэн олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо бол огт визгүй байх санал тавихаар шийдээд байна" гэсэн юм.

Харин 2022 оны олон харилцааны төлөв байдлын талаар "Хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй түншлэлээ хадгалж, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьсан стратегийн бие даасан гадаад бодлогоо үргэлжлүүлж ажиллана. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжлийг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахад анхаарна.

Тээврийн салбарыг бэхжүүлэн хөгжүүлэхэд агаарын болон авто тээврийн салбарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бусад улстай байгуулахад ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөлөө. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж буй ажлуудыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг дэмжин ажиллана" гэв.

"Монголын 157 иргэн 17 улсад ял эдэлж байна"

Түүнчлэн дэлхийн 87 улсад 167,000 Монгол иргэн оршин сууж байгааг дурдаад "Тэдний 125,000 нь хууль ёсны оршин суугчид байна. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2022 онд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Тус санд 2022 онд 200 сая төгрөг, энэ онд 392 сая төгрөг төсөвлөсөн. Уг сангийн өнгөрсөн жилийн зарцуулалтыг харахад дийлэнх нь нас барсан иргэдийн шарилыг зөөх, эх орондоо ирэх боломжгүй хүмүүсийг авчрах зэрэгт зориулагдсан байна.

2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас барсан. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар 157 иргэн 17 улсад ял эдэлж байна.

Хилийн чанадад ял эдэлж буй Монгол иргэдэд консулын туслалцаа үзүүлж, ар гэртэй нь холбоо тогтоолгох, ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Хилийн чанадад ял эдэлж байгаа 132 иргэнийг Дипломат төлөөлөгчийн газруудаас эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд 42.8 сая төгрөгийг зарцуулсан" гэдгийг Б.Батцэцэг сайд хэллээ.

МИАТ: Бээжин чиглэлд өнөөдрөөс нислэг үйлдэж эхэллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​