fbpx Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар танихгүй хүний данс руу 96 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар танихгүй хүний данс руу 96 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан гэх дуудлага иржээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба шалгахад иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор зургаан удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлж залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Залилан мэхлэгчид таны итгэлийг олж авахын тулд өөрсдийгөө найдвартай, олон жилийн туршлагатай, удаа дараалан шагнал хүртсэн, хөрөнгө оруулалтаасаа их хэмжээний ашиг хүртдэг хэмээн итгүүлэхээр хуурамч бичиг, баримт ашигладаг. Иймд хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн баталгаажуулалтын тусламжтайгаар үнэн бодит мэдээлэл эсэхийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ЦЕГ

Та хөлбөмбөг, бөх, сагс үзэхийн тулд зөвхөн “Юнивишн”-д сард 70.000 төгрөг төлнө
Та хөлбөмбөг, бөх, сагс үзэхийн тулд зөвхөн “Юнивишн”-д сард 70.000 төгрөг төлнө
 
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх“ прокурорын саналыг дэмжүүлэхгүйн тулд гишүүдэд тэрбум төгрөг тарааж байж магадгүй байна
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх“ прокурорын саналыг дэмжүүлэхгүйн тулд гишүүдэд тэрбум төгрөг тарааж байж магадгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшилжээ
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14