fbpx АВТОТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 31 секунд

АВТОТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

 Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Энэхүү өдөрлөгөөр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг олон нийтэд таниулж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй хүргэлээ.

Тухайлбал, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоох зэрэг үйлчилгээг нэг дор цогцоор нь үзүүлж байна.

 

 

 

Түүнчлэн автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаараас автотээврийн салбарын бүхий л мэдээллийг авах, хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах, баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдэцийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөгөө мэдээллийг цогцоор хүргэж байна. 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарлаж, иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай үйлчлэхийн тулд орон нутгийн Засаг дарга нартай гэрээ байгуулан, тав тухтай үйлчилгээг иргэдэд хүргэх, улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн газрын дэд захирал Х.Баярхүү хэллээ. 

Тус үйлдвэрийн газраас 2018 оны эхний улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  • Зорчигчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ачаа тээшийг хянаж, хадгалах нэгдсэн зохион байгуулалтад оруулж, зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүллээ.
  • Хот хоорондын нийтийн тээврийн 85 чиглэлд “Аялалын дугаар олгох” ажлыг зохион байгууллаа.
  • Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих тасалбарыг НӨАТ-ын баримттай нэгтгэн тасалбарын загварт өөрчлөлт оруулав.
  • Хууль бус зорчигч тээвэрлэлтийг бууруулах зорилгоор бүсчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээвэрлэлтийн цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын асуудлыг шийдвэрлэлээ.
  • “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн 43 автобуснаас 32 автобусыг тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллага болон бусад байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан.
  • Авто үйлчилгээний мэдээллийн санг бий болгож, тус санд ангилал тогтоолгосон 122 авто үйлчилгээний байгууллагуудыг бүртгэж, тэдгээрт мэдээллийн санд нэвтрэх эрх олгоод байна.
  • Техникийн хяналтын үзлэгийн төлбөрийг картаар төлөх боломжтой болсон.
  • Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аялал жуулчлалын маршрут, улсын чанартай болон орон нутгийн чанартай авто зам дагуух үйлчилгээний байгууламж барих цэгийн нарийвчилсан судалгаа” 49 чиглэлд хийж гүйцэтгэж, Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн замналын дагуух сум, суурин газар, даваа, гүвээ зэргийг хяналтын програмын газрын зурагт оруулсан.
  • Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэц суурилуулах ажлыг зохион байгуулж эхний улирлын байдлаар 2000 орчим тээврийн хэрэгслийн гэрлийг тохируулаад байна.
  • Баянзүрх зорчигч тээврийн төвийг “Тэнгэр плаза” худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлж, иргэд ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
  • Иргэд, аж ахуй нэгжүүдэд одоо болон өмнө эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн Архив, лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авдаг болголоо.

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай байгуулсан Контрактын гэрээг эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэл, Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, Аудитын тайлан, зөвлөмж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийн биелэлт, Худалдан авах ажиллагааны тухай хууль, Шилэн дансны хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн биелэлт, Хэрэглэгчийн болон ажиллагсдын санал асуулгын дүн, Харъяалах салбарын яам, төрийн захиргааны холбогдох байгууллагын үнэлгээ зэргийг үндэслэн урьдчилсан хамгаалалтаар 95 хувийн үнэлгээтэй дүгнэгдээд байгаа аж.

2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, олон нийтэд үзүүлж буй үйлчилгээнд онцгой анхаарч, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэхэд анхаарч ажиллаж байна гэдгийг энэ үеэр хэллээ.

Үүний тулд Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тээврийн нэгдсэн систем, Лавлах үйлчилгээний програм болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн системүүдийг Хот хоорондын зорчигч үйлчилгээнд сум, суурин газраас хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан тийз бичих боломжтой болгох, Нийслэлийн техникийн хяналтын төвүүдийн үйл ажиллагаанд олон улсын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, эрэлтэд нийцсэн эдийн засгийн, үр ашигтай ухаалаг тээврийн үйлчилгээ үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахаар төлөвлөж байна хэмээн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.

 

 

 

 

УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​