fbpx АНУ-ын Засгийн газар зудын эрсдэлтэй бүсийн малчдад $100,000-ын тусламж үзүүлэхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

АНУ-ын Засгийн газар зудын эрсдэлтэй бүсийн малчдад $100,000-ын тусламж үзүүлэхээр болжээ

АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдэлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд 100,000 ам.долларын тусламжийг олгохоор болжээ. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлгийн хэлбэрээр очих юм байна.

Тусламжийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Энэхүү зудын хариу арга хэмжээ нь Монголын ард иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах бидний явуулж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад хурдан сэргэх, хөл дээрээ босоход нь туслах зорилготой юм.

Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед нь Монголын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно” гэв.

Уг тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгох аж.

Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж кноп дарна
Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж кноп дарна
 
Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ
Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​