fbpx Далд хэлбэрийн газрын наймааны ард хэн байгааг илчилнэ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 5 секунд

Далд хэлбэрийн газрын наймааны ард хэн байгааг илчилнэ гэв

 

Ц.БАЯР

 Барьж байсан барилгынх нь хажуу талын газрыг аваагүйн төлөө барилгаа нураалгуулж  байгаа иргэн Б.Дайчинхүү өнөөдөр  хэвлэлийнхэнд хандаж, “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийсэн юм. Энэхүү хэвлэлийн бага хуралтай зэрэгцэн Зайсангийн  бурхантай хөшөөний орчимд баригдаж байгаа таван давхар төмөр карказан барилгыг 200 цагдаагаар бүслүүлэн нураалгаж байгааг тэрээр хэлэв. Иргэн Б.Дайчинхүүд  өмнө нь хажуу талын газрыг 3.5 тэрбум төгрөгөөр худалдаж аваач гэсэн саналыг газрын эзэн, зуучлуулагчаар дамжуулан санал тавьжээ.

“Гэвч худалдаж авах гээд мөнгө хайсан ч олдоогүй. Тэгээд авах боломжгүй болсон гэдгээ хэлсэн” хэмээн тэрээр хэлж байна. Үүний дараа удалгүй Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан А/138 захирамжаар Хан-Уул дүүргийн XI хороонд баригдаж байгаа иргэн Б.Дайчинхүүгийн барилгыг албадан буулгаж, газрыг нь хэвийн хэмжээнд оруулахыг Газрын албаны даргадаа үүрэг болгожээ. Гэтэл газрыг албадан чөлөөлнө гэдэг нь барилга байшин барихаас өмнө хэрэгжүүлдэг хуулийн заалт юм.

Гэтэл энэхүү заалтыг зөрчин захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тайлбарлаж байгаа аж. Түүнчлэн  Тусгай хамгаалалтай газар  хуулийн дагуу  барилга байшин барьсан тохиолдолд Байгаль орчны тухай хуулиар Мэргэжлийн хяналтын газрын шинэжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр аливаа обекьтийг татан буулгадаг учиртай.

Гэтэл  дүүргийн Засаг даргын захирамжаар төрийн хүчийг далайлган, замын хөдөлгөөнийг саатуулан уг барилгыг буулгаж байгаагийн цаана эрх мэдэл бүхий ашиг зөрчлийн сонирхолтой этгээд байгааг Б.Дайчинхүү хэлж байна. Тэрээр уг газрын эзнийг энэ удаа хэлэхээс татгалзаж байгаагаа нуусангүй. Тэрээр уг барилгаа хуулийн дагуу барьж байгаагаа ийнхүү тайлбарласан юм.

Иргэн Б.Дайчинхүү: 

 

ХУД-ийн Засаг дарга хууль бус захирамж гаргаж, миний барилгыг нурааж байна

 “ Манайх 2016 онд Байгаль орчны яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв гэдэг байгууллагатай талбай түрээслэх, ашиглах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу би 300 метр/кв талбайг ашиглах эрхтэй. Энэ газартаа 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жуулчдад үйлчлэх барилга барина гээд гэрээ хийсэн. Би энэ байгууллагатай хийсэн гэрээнийхээ дагуу барилгаа барьсан. Байшин барих явцад дуугүй байсан төр захиргааны байгууллагынхан гэнэт одоо яагаад Зайсангийн аманд байгаа тэр олон барилгаас ганцхан барилгыг нураах гээд байгаа юм бэ.

Тэр жаахан газарт олон зуун цагдаа авчраад байшинг хүчээр буулгаж байгаа учраас би үнэхээр хүч хүрэхгүй байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад үнэнийг нь олж өгөөч гэж хандаж байна гэдгээ хэлсэн юм. Өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Туул голоо аваръя. Голын ойр орчимд барьж байгаа барилгын ажлыг зогсооё" гэж ярьж байгаа юм. Миний барьж буй байшин Туул голоос хэдэн зуун метр зайтай.

Манай барилгаас хойш Туул голд ойр өчнөөн барилга байгаа.  Өнгөрсөн намар надад нэг газар авах уу гэсэн санал ирсэн. Тухайн үед тэр газрыг авах гээд мөнгө хайсан ч олдоогүй учраас боломжгүйгээ хэлсэн. Гэтэл тэр үеэс хойш намайг хууль бусаар, зөвшөөрөлгүй барилга барилаа. Энэ Дайчинхүү гэдэг хүн дийлдэхээ байлаа гэх мэдээлэл явж эхэлсэн. Ингээд ХУД-ийн Засаг дарга илт хууль бус захирамж гаргасан. Аль нэг сум, дүүргийн Засаг дарга захирамж гаргаад хүний хувийн өмчид халдах эрх байхгүй. Би яахав, жирийн нэг бизнесмэн Дайчинхүү гэдэг залуу барилгаа нураалгаад хохироо л биз. Энэ гол асуудал биш.

Ингэлээ гээд би хоосон хонохгүй. Харин нийгэмд буруу ойлголт тарж байна. Бид ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой учраас л мэдээлэл хийж байна" гэв. Тэрээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаад байна. Шүүхээс түүнд нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байгаа тул 14 хоногийн хугацаа өгсөн байгаа аж.

Уг асуудал ийнхүү шүүхэд маргаантай байгаа тохиолдолд аливаа шийдвэрийг түр түдгэлзүүлдэг хуультай. Гэтэл энэ асуудалд төр ийнхүү хүч хэрэглэн улайрч байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь илэрхий байна гэж  иргэн Б.Дайчинхүү мэдэгдэж  байна. Цаашид тэрээр газраа 3.5 тэрбум төгрөгөөр үнэлж зарна гэсэн хүнийг нь нэр ус, албан тушаалтай нь олон нийтэд зарлана гэдгээ хэлсэн. Түүнчлэн Дархан цаазтай газарт газрын дуудлага худалдаа явуулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Энэхүү заалт нь  далд хэлбэрийн газрын наймаа явагдах эрхийг нээж байна. Түүний оронд дуудлага худалдаа явуулаад улсад татвар нь орж байвал дээр байх нөхцөл үүсээд байгааг тэрээр онцлов.

Эх сурвалж: www.polit.mn 

Б.Дайчинхүү: Хууль бус газрын наймааны ард хэн байгааг илчилнэ
Б.Дайчинхүү: Хууль бус газрын наймааны ард хэн байгааг илчилнэ
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​