fbpx НИТА-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 41 секунд

НИТА-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

  

Өчигдөр 05 сарын 03 ны өдөр НИТА-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болсон. Тус хуралдаанаар  “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийг батлах асуудлыг Нийслэлийн Ерөнхий менежер Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр танилцууллаа.

“Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийн  тухайд өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэж, хурлын тэргүүлэгчдийн саналыг тусгаж, дэд хөтөлбөрийг улам сайжруулж оруулж ирэх үүрэг авсан.Энэ дагуу дэд хөтөлбөрөө сайжруулж, тэргүүлэгчдийн саналыг  тусгаад  батлуулахаар оруулж ирсэнийг уламжлав.

Дэд хөтөлбөрийн хувьд хийх ажлын бодлого явж байгаа бол хэрэгжилтийн асуудлыг хариуцсан газрууд нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад ажиллана гэдгийг “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэд илэрхийллээ.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал “Миний хувьд өмнөх хурал дээр иргэдийн хувьд хамгийн их хүсэн хүлээдэг, эрэлттэй байдаг ахуйн үйлчилгээний чиглэлийг тусгаад оруулж ирээрэй гэсэн боловч харамсалтай нь энэ төрлийн үйлчилгээг тусгаж оруулж ирсэнгүй. Одоо гутлаа засварт өгдөг хэдэн хүн байдаг юм. Ийм үйлчилгээний оронд хүүхэд асрах, компьютер засах форматлах, сантехникийн ажил, гэрээр эмчилгээ, эм тариа хийх сувилагчийн үйлчилгээ, цахилгаан бараа засах, ахмадыг асрах, зүлэг ногоо тарих үйлчилгээний төрөлд анхааран ажиллах ёстой” гэв.

Дэд хөтөлбөрийн хэлэлцүүлгийн  төгсгөлд тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөрийн асуудлыг буцаах саналтай байна. Учир нь энэ асуудалтай холбогдуулан тэргүүлэгчдийн асуусан асуултанд ядаж Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан өөрсдөө хариулдаг болчих хэрэгтэй. Ингэж төрийн байгууллагын ажлын зарчимаар явах нь зөв” гэдгийг хэллээ.

“Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг НИТХ-ын хороодоор хэлэлцэн, НИТХ-ын  5 сарын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжиж тогтоол гаргалаа. Хэлэлцэх асуудлын дараалалд орсон Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах асуудлын Нийслэлийн цэргийн штабын дарга Хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Монгол улсын Засгийн газраас Цэргийн дүйцүүлэх албан хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоодог.

Улаанбаатар хотод 2018 онд Цэргийн дүйцүүлэх албанд авах иргэдийн дээд хязгаарыг баталж өгсөн. Нийслэл хотын хэмжээнд 56 дүйцүүлэх албан хаагч байхыг Засгийн газраас баталсан.

Цэргийн дүйцүүлэх албаны хууль, журмын дагуу НИТХ-ын тэргүүлэгчдээр тогтоол гаргахаар танилцуулга хүргүүлсэн.  Ингэхдээ Баянзүрх дүүрэгт 5, Баянгол дүүрэгт 8, Сүхбаатар дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 8, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт дүйцүүлэх албанд хамрагдах иргэдийн тоо тус тус 5 байх саналыг оруулж байна. Эдгээр саналыг дүүргүүдээс нь авсан гэв.

 

 Дүйцүүлэх албанд орохын тулд 7 шалгуур үзүүлэлт байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан хүний тоогоо дүүргүүд өөрсдөө гаргаж бидэнд хандаж гаргаж өгсөн гэдгийг Ж.Болдбаатар хурандаа онцоллоо.

Цэргийн албыг  биеэр дүйцүүлэн  хаах иргэдийн  тоог  56  байхаар тогтоож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах албан хаагчидтай холбоотой иргэдийн сургалтын хөтөлбөрийг  батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж,  үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай хувцас эд материалын нөөцийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод даалгах тогтоолыг тэргүүлэгчид баталлаа. 

Үүний дараа  Олон нийтийн санаачлагыг дэмжих төслийг Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа.

 2010 онд үүсэн байгуулагдсан “Оюун ухааны академи” нь хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлд ажиллаж тодорхой амжилт гаргаж ирсэн. Цаашид бид энэ чиглэлийн үйл ажиллагааг өөрсдийн санхүүжилтээр явуулахад хүндрэлтэй байгаа тул Нийслэлээс дэмжиж өгөөч гэсэн албан бичгийг бидэнд ирүүлсэн гэдгийг уламжлав.

 

Тэргүүлэгчдийн зүгээс “Оюун ухааны академи”  нь Монгол улсын нүүр царайг олон улсын тавцанд өндөрт өргөж байгаа ТББ-уудын нэг, мөн хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэднийг оюуны спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодог учраас энэ  байгууллагын үйл ажиллагааг дэмжиж явах зүйтэй гэснээр эл асуудал тэргүүлэгчдийн олонхиор дэмжигдэж Тогтоолын төсөл батлагдлаа.

Хэлэлцэх асуудлын бусад асуудал хэсэгт ОХУ-ын Хабаровск хотын 160 жилийн ой  5сарын сүүлээр болохтой холбогдуулан Нийслэлийн Улаанбаатар чуулгын 20 уран бүтээлчдийг  тус хотын ойн соёлын арга хэмжээнд оролцуулахтай холбоотой шийдвэр гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг агуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулах байсан ч хурал давхацсан тул Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. Тэргүүлэгчид энэ асуудлыг дахин судлаж, албажуулж, Тэргүүлэгчдийн  дараагийн хурлаар дахин танилцуулах үүрэг өгч хойшлууллаа.

    

 О.САРАНЧУЛУУН: ХАВДАРГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА АЛХАЦГААЯ
О.САРАНЧУЛУУН: ХАВДАРГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА АЛХАЦГААЯ
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​