fbpx Н.Энхбаярын “хүргэн” А.Ганбатыг хэргээ сэгсрэхэд нь прокурорууд тусалдаг уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 59 секунд

Н.Энхбаярын “хүргэн” А.Ганбатыг хэргээ сэгсрэхэд нь прокурорууд тусалдаг уу?

 

     Н.Энхбаярын “хүргэн” А.Ганбатыг хэргээ сэгсрэхэд нь прокурорууд тусалдаг уу? Амгаасэдийн Ганбат гэгч нь арав гаруй жил бусдыг удаа дараа, онц их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохироож байсан атлаа нэг ч удаа ял эдэлж байгаагүй нь прокурор хүүхэнтэй дотно харилцаатай, мөн прокурорт танил тал байсантай холбоотой юм. Арыг нь зохицуулж, ял шийтгэлээс бултуулж чаддаг байсан болохоор А.Ганбат баруун солгойгүй залилан, луйвраа хийж явсан баримтуудыг хүргэе. А.Ганбат нь бусадтай, тэр тусмаа өөрийн гэсэн бизнестэй, мөнгө хөрөнгөтэй эмэгтэйчүүдтэй танилцахдаа өөрийгөө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүргэн хэмээн танилцдаг байна. “Миний эхнэр Н.Энхтуяа бид хоёрын дансанд 4 сая доллар байгаа, даанч эхнэр маань эрэн сурвалжлагдаж байгаа, мөн бид хоёрын дундын дансыг битүүмжилсэн байгаа учир мөнгө төгрөгөө авч чадахгүй байна, Н.Энхбаяр ах хөөцөлдөж байгаад ямар ч байсан дансыг маань нээж өгөх гэж байгаа, тэгэхээр мөнгө төгрөгийг чинь буцаагаад өгье, мөнгө төгрөг ч яахав, эхнэр маань энэ олон жил надаас хол хөөрхий байна” хэмээн уяртал нь ярьж байгаад мөнгө төгрөг салгадаг байна. Гэтэл тэрээр үнэндээ Н.Энхтуяатай гэр бүл болох нь битгий хэл бараа зүсийг нь ч хараагүй нэгэн. Эхнэр Өлзийхишиг, хүү Тэнүүн, охин Энхжин нартайгаа өнөө хэр амьдарч байгааг нь батлах олон баримт бий. Залилж олсон юмаа “найдвартай” гэж гэртээ эхнэр хүүхэддээ хадгалуулдаг байна. Гэвч эхнэр хүүхдүүд нь хууль хяналтын байгууллагаас хүмүүс ирэхээр “Энд Ганбат амьдардаггүй” хэмээн хаацайлж, хэрэг хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг аж. Ангайтал залилагч А.Ганбат нь бусадтай танилцахдаа л худлаа ярьж эхэлдэг. Өөрийгөө Германы Берлин хотод Уул уурхайн дээд сургууль төгссөн гэдэг боловч үнэн хэрэгтээ тус хотод ийм сургууль байдаггүй. Ичиж улайхгүйгээр геологич мэргэжилтэй хэмээн ярьдаг ч Германд хараар ажиллаж байсан. Ер нь тэрээр хүн болгонд тааруулж худал хэлдэг бөгөөд прокурор байсан, хуульч мэргэжилтэй гаалийн ерөнхий газрын дарга байсан гэх мэтээр хэзээ ч хийж байгаагүй ажил мэргэжилтэй болчихсон тууж явах нь энүүхэнд. Гаалийн ерөнхий газрын даргаар Ганбат гэх хүн томилогдлоо гэсэн мэдээ телевизээр сонсоод л хотын гаалийн газар дээр давхиж очоод “Би шинэ томилогдсон дарга чинь байна” хэмээн гаалийн байцаагч М гэх эмэгтэйгээс “Чамайг хотын гаалийн газрын дарга болгоно” хэмээн хуураад том хэмжээтэй алтан шармал аяга нэг ширхэг, мөнгөн аяга 2 ширхэгийг, мөн бусад үнэт зүйлийг нь залилан мэхэлж авсан байдаг. Тэрээр өдөрт хэн нэгнийг залилан мэхлэхгүй л бол нойр нь ч хүрэхээ больсон бололтой. Баярсайхан гэгч иргэнээс ховор үүлдрийн нохойг нь 1000 доллараар авна гэж хэлээд нохойг нь авч явсан атлаа мөнгөө өгөлгүй хэдэн жил болжээ. Гэсэн хэрнээ тэр нохойгоо хөтлөөд явж байхдаа бусдад “Би энэ нохойг Англид байхдаа 17000 фаунтаар авсан” гэдэг ч үнэндээ тэрээр Англид хөл тавьж үзээгүй нэгэн. Цагдаагийн байгууллагаас удаа дараа эрэн сурвалжлагдаж байсан нь өдгөө ч архивт нь байсаар буй. 2004 оноос хойш есөн удаа цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэн шалгагдаж байсан ч онц ноцтой гэмт хэргүүдээ удаа дараа прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож дөнгөдөг нь дотно харилцаатай эмэгтэйнх нь тус бололтой. Иргэн С.Эрдэнээс 2011 онд их хэмжээний мөнгө залилаад алга болсон хэрэгт нь эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байжээ. Гэтэл жилийн дараа мөн л бусдаас 150 сая төгрөг зээлээд усанд хаясан чулуу мэт алга болжээ. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах буюу 148.4-өөр түүнийг шалгаж байсан ч бас л замаасаа энэ хэрэг замхарчээ. Гэвч амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр А.Ганбат нь залилангийн хэргээ улам шуналтайгаар хийх болжээ. “Эрдэнэт хүнс” компаний бараа бүтээгдэхүүнийг залилан авч 133 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн хуулийн 150.3-аар буюу бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт холбогдсон ч мөн л уснаас хуурай гарчээ. А.Ганбатад залилуулсан хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, ном журмаараа мөрдөн байцаалт явагдаж, ял төлөвлүүлэхээр прокурор дээр очихоороо л хэрэг нь замхардаг гэнэ. Онц их хэмжээний хохирол бусдад учруулсан байхад л прокуророос эрүүгийн бус иргэний хэрэг болгон буцаадаг байна. Эсвэл бүр нотлох баримт хангалтгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх мэтчилэн аахар шаахар шалтгаан хэлээд түүнийг ялаас мулталчихдаг аж. Ийнхүү уснаас хуурай гарсан тэрээр ердөө шүүх танхимаас гараад л дараагийнхаа хүнийг залилдаг. 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 350 сая төгрөгийг иргэн М-ээс Ховд аймагт алтны ордны “А” лиценз авч өгнө гэж хэлээд Хас банкны хувийнхаа 5001188671 тоот дансандаа хийлгүүлсэн аж. Лицензээ асуухад “Одоохон, удахгүй гарчихна, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт орон нутгийн зөвшөөрөл нь ирээгүй байна, би танилаараа аймаг, сумын удирдлагуудад хэлүүлсэн, санаа зоволтгүй” гэх мэтээр хуурсаар явжээ. Ингээд энэхүү лицензээ ч авч өгөөгүй, мөнгийг нь ч буцааж өгөөгүй байж дараагийнхаа залилан руу шуудран орсон байна. А.Ганбат нь ааг амьсгаа дээгүүр орж ирээд “Булган аймгийн Дашинчилэн суман дахь уурхайг хямдхан зарна гэж байна. Чи тэрийг ав, би уул уурхайн мэргэжлийн хүн юм чинь хөдөө гадаах ажлыг нь зохицуулж өгье” гэж бас л баахан үнэмштэл нь ярьсан байна. Иймд М нь түүнд итгэн, 500 сая төгрөгийг тус компанийн захирал асан Дэлгэрдалайтай тохиролцон, эхний ээлжинд бэлнээр 200 сая төгрөг аваад явжээ. Харин маргааш нь А.Ганбат үлдэгдэл мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж, уурхайн лиценз болоод гэрчилгээ гартал хадгалж байхаар тохирсон байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа А.Ганбат нь иргэн М-ийн худалдаж авсан уурхайн лицензийг өөрийнхөө нэр дээр бүрэн шилжүүлэн Булган аймгийн Дашинчилэн дэх Бүдүүн ухаагийн уурхайн “Бэрхийн нурам” ХХК-ийн захирал болчихсон байжээ. Үүнийг нь мэдсэн М бусдын хөрөнгийг яагаад өөрийн нэр дээрээ шилжүүлсэн эсэх талаар асуухад “Энэ ерөөсөө чиний юм, хэн ч чамтай маргахгүй, цаасан дээр би эзэмшигч нь болохоос чи бүх хөрөнгийг оруулан худалдан авсныг талууд гэрчилнэ, гаргасан хөрөнгөөрөө ч тодорхой, би уурхайн ажлын туршлагатай, орон нутагт ажил хийхэд эмэгтэй хүнд маш хэцүү” гэх мэтээр тайлбарласан байна. Ингээд удалгүй уурхайн ч ажил эхэлсэн учир дээрх сэдвээр маргалдалгүй, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан, түлшний зардал, түрээсийн машинуудын төлбөр тооцоо, уурхайд ашигласан машин техник гэх мэт бүхий л урсгал зардлыг М хувиасаа гаргаж иржээ. Ийнхүү жил орчим ийм байдлаар явсан боловч А.Ганбат нь нэг ч удаа хөрөнгө оруулалт хийхгүй, мөн олборлосон алтнаасаа ч М-д хувь хүртээхгүй байсан тул багагүй эргэлзээ төрж эхэлсэн байна. Иймд өмнө нь авсан 200 сая төгрөг, мөн Ховдын лиценз авч өгнө гэсэн 350 сая төгрөгөө төлөхийг шаардаж, хөрөнгө оруулалтаа татан, дүгнэнэ гэсэн үеэс М-ийг элдэв янзаар дарамталж эхэлжээ. А.Ганбат нь энэ үеэс эхлэн нэг л том компанийн захирлын дүрд тоглон “Би танил тал ихтэй, чамайг юу ч үгүй болгож чадна, чамайг гэх хэн байгаа юм” гэх мэтээр огт танигдахгүй хүн болж хувирсан байна. Түүгээр ч барахгүй Булган аймгийн Дашинчилэн дэх “Бүдүүн ухаа”-гийн уурхайн ажилчдынхаа нүдэн дээр М рүү элдвээр хашгичин, духанд нь буу тулган “Энд чамайг алаад хаячихсан байхад хэн ч асууж ирэхгүй, мэдэхгүй” гэх мэтээр айлган сүрдүүлсэн байна. Тэрээр нийтдээ М-д 4,2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. А.Ганбат нь маш олон хүнийг залилж, мөнхийн айдастай явдаг тул зодоонч ноход тэжээдэг аж. Хууль бусаар авсан уурхай дээрээ зодоонч нохдоо тэжээдэг бөгөөд нохойд нь уруулж хазуулсан хохирогчид нь 10 гаруй гараад байгаа ч нэг ч хүний хохирлыг төлж өгөхгүй “Хохь чинь” хэмээн шүлсээ үсэргэн хараадаг байна. Уурхайн манаачийн 4 настай хүүгийн хацрыг зодоонч нохдоороо өм идүүлчихээд “Хүүхдээ харж байхгүй яасан юм, хохь нь” гэж даапаалж байжээ. Мөн уурхайн хөрөнгө оруулагч М-ийг мөнгө төгрөгөө нэхсэний төлөө зодоонч нохдоороо хоёр ч удаа уруулж байжээ. Бусдаас залилж авсан уурхайн лицензээ маш олон хүнд зэрэг барьцаалж, онц их хэмжээний хохирол учруулаад байгаа нь одоо шалгагдаж байгаа. Хятадын “Си Си Эм” гэх компаниас 1 сая юань авсан бөгөөд удаа дараа зугтаж, бултсаар байгаа юм. Мөн Монголын санхүүгийн корпорациас 135000 доллар хулхидан авчээ. Мөнгө төгрөгөө нэхэж ирсэн хүмүүсийн өөдөөс А.Ганбат нь “Миний ард прокурорууд байгаа, чи муу яаж ч чадахгүй” гэдэг нь прокурор эмэгтэйтэй ярьж буй утасны ярианы бичлэгийг сонсоход үнэхээр түүний ард хуулийнхан өөрсдөө хамгаалаад байдаг юм биш биз дээ гэсэн хардлагыг төрүүлнэ. 2016 оны тавдугаар сард “НИК” ХХК-ийн борлуулалтын менежерийг хулхидаж, 140 сая төгрөгийн шатахуун аваад мөнгийг нь одоо болтол төлөөгүй. Шүүхэд тус компани хандахад “Гэрийн хаягандаа байдаггүй” гэх мэтээр зугтдаг бөгөөд өнөөг хүртэл төлөгдөөгүй яваа. Амгаасэдийн Ганбат ийнхүү удаа дараа хэргээс зугтаж явах зуураа шүүх, хуулийн байгууллагад санаатай худал ярьж, энэ хооронд танил найз прокурорууд нь хэргийг нь хааж дөнгөдөг байна. А.Ганбат нь өнгөрсөн 3 дугаар сард бусдыг залилан луйвардсан хэрэгтээ ял авч, өдгөө хорих ял эдэлж байгаа ч “Сахарын өвчтэй” гэдгээр шалтаглан шоронгоос сугарах арга сүвэгчилж эхэлснийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авна уу.

Х.Баделхан: Солонгосоос зээлсэн 500 сая долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулна
Х.Баделхан: Солонгосоос зээлсэн 500 сая долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулна
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​