Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавьсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд тайлбар хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.