fbpx Засгийн газрын алдсан 32 тэрбум төгрөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 18 секунд

Засгийн газрын алдсан 32 тэрбум төгрөг

УИХ-ын 27 дугаар тогтоолын яруу алдарт нэг жилийн ойд

Яг жилийн өмнө УИХ-ын 27 дугаар тогтоолоо гаргаж байлаа. "ОУВС-ийн шахалтаар татвар нэмэхээс аргагүйд" хүрлээ гэх нэрийдлээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тамхины импортын татварыг нэмсэн юм. Ингэхдээ өөрийн танхимын гишүүн Ц Дашдоржийн өмчлөлийн компанид давуу эрх олгож, янжуур ороох зориулалттай задгай тамхины импортын татварыг 5 хувьд нь үлдээгээд бусад импортлогчдын татварыг 30 хувь буюу зургаа дахин өсгөж тогтоосон билээ. Энэ нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөнийг хуулийнхан тогтоосон байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал 6үхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэх заалт бий. Ц.Дашдорж Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар ажиллаж байх хугацаанд УИХ-ын 27 дугаар тогтоол батлагдсан юм.УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нь өөрийн шууд хамаарал бүхий компанид импортын татварын хөнгөлөлт олгосноор өнгөрсөн жилийн дүнгээр 31,71 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийж чаджээ. Гэтэл Монгол тамхи со ХХК-наас бусад импортлогчид 2017 онд 46,63 тэрбум төгрөгийг гаалийн татварт төлсөн. Тамхины зах зээлийн 47 хувийг эзэлдэг Монгол тамхи со ХХК ердөө л 9,66 тэрбум төгрөгний татвар төлсөн нь тодорхой боллоо.Ц.Дашдорж бусад импортлогчдоосоо 4,8 дахин бага татвар төлөх ийм тэгш бус татварын нөхцлийг УИХ-ын 27-р тогтоол бий болгосон юм. Энэ тогтоол нь Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ч ноцтойгоор зөрчсөн юм. Хуулийн 4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх, 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш ханпах, гэсэн хоёр заалт 27 дугаар тогтоолоор зөрчигдөөд нэг жил болж байгаа билээ.

Төсвийн бүрдэлтэд ноцтой хохирол учруулсан энэ заалтыг засах талаар төрийн тэргүүн анхаарч УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ зориуд цохон дурдсан байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга "Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 2 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байгаа ганцхан жишээ гэхэд хэчнээн багшийн цапингийн нэмэгдлийг шийдэх мөнгө вэ? Би энд Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл Тамхины талаар төрөөс ба-римтлах бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдаж байна. Хуупийн "4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх..." гэж заасныг өнгөрсөн Засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Үүнийг яаралтай засч, ижил нөхцөлөөр татвар ногдуулах ёстой. Эндээс олсон мөнгөө багш эмч нарын цалин, нийгмийн сайн сайханд зарцуулах ёстой. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм" гэж хатуу анхааруулсан. Үүний дагуу төрийн холбогдох бүтцүүд ч асуудлыг судалж, байр сууриа илэрхийлжээ. 27-р тогтоолыг боловсруулахад оролцож асан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн гэхэд "УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоол "Тогтоолын хавсралт өөрчлөх тухай" хавсралтын янжуур ороох зориулапттай задгай тамхины татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалт нь тамхи имлортлогч нарт тэгш бус хандсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн асуудлыг судлаж үзээд, холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах саналаа УИХ-аар оруулж, шийдвэрлүүлэх"-ийг даалгасан албан тоотыг 11 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газарт илгээжээ.

Мөн 2017 оны 12 сарын 14-ны едөр АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас УИХ-ын дарга М.Энхболдод 05/9085 тоот албан бичиг илгээж Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн нь тодорхой болсон УИХ-ын 27-р тогтоол нь "янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхины импортын албан татварын хувь хэмжээг бусад төрлийн тамхины импортын татвараас багаар тоггоосон нь хөнгөлөлт, дэмжлэгийг давхардуулан олгосон" гэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул уг тогтоолыг дахин хянан үзэхийг анхааруулжээ. Гадаадын байгууллагууд ч дуугүй суусангүй. Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис Евро бүсийн сайд нарын уулзалт дээр "тэгш бус татварын системтэй 17 орныг хар жагсаалтад оруулж байгаагаа” зарласны дотор Монгол Улс багтсан нь тамхины импортод тэгш бус хандсантай шууд холбоотой юм. Европын холбоо хар жагсаалтад оруулахынхаа өмнө жил шахам хугацаанд татварын системээ өөрчлөхийг зөвлөж байсан боловч дээрх 17 орон хамтарч ажиллахаас татгалзсан гэжээ. Эндээс харахад УИХ-ын 27 дугаар тогтоолыг Ерөнхийлөгч, УИХ-ын байнгын хороо, АТГ болон ЕХ-ны зүгээс өөрчлөх шаардлагатайг Засгийн газарт хаяглан анхааруулсан байна. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх танхимын алдааг залруулж, шударга ёсыг сэргээх замаар улсын төсөвт жил бүр 32 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оруулах 

боломжийг ашиглахаасаа хойш суугаад байгаагийн учрыг олоход хэцүүхэн байна. Уг нь 32 тэрбум төгрөг бол ажил хаялт зарлаж байгаа сувилагчдын шаардлагыг хангах хэмжээний орлого юмсан. Үндсэн хуулийн Цэц тамхины импортын тэгш бус нөхцөлтэй ижил төстэй асуудлаар ямар шийдвэр гаргаж байсныг судалбал Онцгой албан татварын тухай хуулийн 6 зүйлийн 1.6-д заасан Эх орны үйлдвэрийн пиво 1 литр тутамд 0,20 ам.доллар байхад импортын пивонд 1 литр тутамд 0,50 ам.доллар ногдуулахаар заасан нь холбогдох хуулийг зөрчсөн гэх маргааныг хэлэлцээд 2005 оны 4 дүгээр сарын 13 өдрийн дунд суудлын хуралдаанаас 03 дугаар дүгнэлт гаргаж, шийдвэрлэсэн нь:

-Дэлхийн худалдааны ба гууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн удиртгал хэсгийн "Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчилэн олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх" гэсэн заалт

-Мөн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн "Үндэсний нэн тааламжтай нөхцөл"

-3 дугаар зүйлийн "Дотоодын татвар ногдуулалт болон зохицуулалтын үндэсний нөхцөл"

-3 зүйлийн 2-т заасан "Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг  дэвсгэрт импортлогдсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн тус заалтыг хүчингүй болгож байлаа. Үүний дагуу УИХ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж импортын пиво, дотоодын үйлдвэрийн пивонд адил хэмжээний татвар ногдуулах болсон билээ. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж өөрийн хамаарал бүхий компанид татварын нэн таатай нөхцлийг олгохдоо "үндэсний үйлдвэрлэгч” гэх үгийг ашигласан байдаг. Гэтэл ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД:

5.1.20. "Монгол Улсын гарал үүсэлтэй бараа" гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг хэлнэ гэж заасан байна.

Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын тайлбарласнаар "Дотоодын бүтээгдэхүүн" гэдэг нь: Тухайн бараа бүтээгдхүүний 60-аас дээш хувь нь тухайн улсаас гаралтай ургасан, үүссэн байх ёстой юм. Энэ бүхнээс харахад бүтээгдэхүүний 92 хувийг импортлож, Монголд зөвхөн янжуурыг ороох, савлах үйлдлийг хийж байгаа Монгол тамхи со ХХК "Үндэсний үйлдвэрлэгч" яавч биш байна. Аж ахуйн нэгжүүдэд импортын ялгавартай, тэгш бус татвар ногдуулж байгаагаас улбаалаад сөрөг нөхцлүүд үүссэн нь:

-Хамгийн их борлуулалт хийж байгаа компани хамгийн бага татварыг улсын татварын санд төвлөрүүлж байна.

-"Үндэсний үйлдвэрлэл" нэрээр БНХАУ-ын Шан Ши гэх тамхины үйлдвэрийн чанар муутай, хатсан тамхийг хямд үнээр Монголын иргэдэд их хэмжээгээр нийлүүлж байгаа эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг эрс нэмэгдүүлжээ.

-Ижил бараанд ялгавартай, тэгш бус гаалийн татвар тогтоосноор, өрсөлдөөний тэгш нөхцөл, тэгш гарааны зарчмыг алдагдуулж, монополь үүсгэн, бизнесийн шударга бус нөхцлийг бий болголоо.У.Хүрэлсүхийн Засгийн газар шударга бус явдлыг таслан зогсоохгүй бол төсөвт орох ёстой байсан 32 тэрбум төгрөг БНХАУ-ын Шан Ши компанийн ашиг болон гадагш урссаар байх болно. Улсын бүртгэлээс харахад Монгол тамхи со ХХК-ийн 51 хувийг БНХАУ-ын Шан Ши гэх компани эзэмшдэг аж. Хэрвээ Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-заалтыг мөрдвөл тус компани нь "үндэсний компани" огтхон ч биш эсрэгээр гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж бүртгэх ёстой болно. Эцэст Засгийн газар, Сангийн яам төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулж байгаа УИХ-ын 27-р тогтоолын алдаатай заалтыг өөрчлөх эсэхийг иргэд олон нийт анхааралтай харж, шаардах п үлдлээ. Хуулиа эс биелүүлбэл хуудуутай ур дүн л гардаг болсхыг эрх биш мэдэж байгаа хэмээн найдъя.

 

Б.УЧРАЛ

Эх сурвалж: "Өдрийн сонин"

УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогтыг сонголоо
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​