fbpx Л.Энх-Амгалан: С.Зоригийг хөнөөсөн асуудалтай холбоотой ОУПХ-ны зөвлөмжид улс төржилт орсон байхыг үгүйсгэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 54 секунд

Л.Энх-Амгалан: С.Зоригийг хөнөөсөн асуудалтай холбоотой ОУПХ-ны зөвлөмжид улс төржилт орсон байхыг үгүйсгэхгүй

Олон Улсын парламентын холбооноос, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх гурван иргэнийг шүүхдээ хаалттай байдлаар хэлэлцэж, цорын гарц амьд гэрч гэгддэг Б.Булганыг гэрчээр оролцуулаагүй, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх утга бүхий зөвлөмж гаргасан байдаг. Улмаар улс төрчдийн зүгээс уг зөвлөмжөөс иш татан, “Олон Улсын парламентын холбоо ингэж дүгнэсэн байна” хэмээн ярьж буй нь анхаарал татаж байгаа юм.

Тиймээс Олон Улсын парламентын холбоо (ОУПХ)-ноос гаргасан, С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудалтай холбоотой зөвлөмжийн талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалантай ярилцлаа. Тэрээр Олон Улсын парламентын холбооны Монголын парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны даргаар ажилладаг билээ.

 

-ОУПХ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ЭРХГҮЙ-

-Олон Улсын Парламентын холбооноос, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудлаар олон удаагийн зөвлөмж гаргаж, анхаарсаар ирсэн нь ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн гуравдугаар сард Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо Олон улсын парламентын холбооны Ассамблейн 138 дугаар чуулган болсон. Энэ парламентын холбооны чуулган нэг жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан чуулганы төгсгөлөөр энэ холбооны Хүний эрх хариуцсан дэд хороо хуралдсан. Хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдох асуудалд нөхцөл байдлын дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцсэн юм. Ер нь дүгнэлт өгөх ёстой юм билээ. Энэ зөвлөмж эхнийх нь ч биш. Өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн аллагатай холбоотой нийтдээ 51 зөвлөмжийг тус холбооноос гаргасан байдаг. Жил бүр зөвлөмж гаргадаг гэсэн үг юм. Тодорхой туслалцаа ч үзүүлсээр ирсэн. Бусад улс орнуудад хандаж энэ хэргийн илрүүлэлтэд туслах уриалга хүргүүлэн, бодитой дэмжлэгүүд үзүүлэхэд нөлөөлсөн байдаг. Тиймээс тодорхой хүрээнд уг асуудлыг анхаарч үздэг.

-Саяхан зохион байгуулагдсан чуулганы үеэр дахин энэ асуудлаар Монгол Улсад ажиллах баг илгээхээр болсон гэсэн үг үү?

-Нэгэн үе С.Зоригийг хөнөөсөн аллагатай хамаарах асуудлууд төрийн нууцад хамаарч байсан учраас хангалттай мэдээлэл олон нийтэд ил болоогүй байсан. Улмаар 2016 оны улс төрийн сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар энэ хэрэгтэй холбоотой материалуудыг олон нийтэд нээлттэй болгосон. Ийм шинэ нөхцөл байдал үүссэн учраас Олон улсын парламентын холбооноос дахин ажлын хэсэг гарч, Монголд ажиллахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, хуучин төрийн нууцад хамаарч байгаад ил болсон мэдээлэлтэй танилцахыг зорьсон гэсэн үг. Материалуудтай танилцсаны дараа Монголын болон Олон улсын парламентын холбооноос ямар зөвлөмж өгөх талаараа харилцан ярилцахаар болсон юм.

-Прокурорууд “Олон Улсын парламентын холбоо нь улс орон хоорондын парламентыг холбох чиг үүрэг бүхий ТББ юм. Тиймээс Монголын шүүхийн дээр гарсан дүгнэлт  танилцуулж, шүүхэд нөлөөлөх эрхгүй” гэх өнцгөөс тайлбарладаг. Монголын парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны даргын хувьд та энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?

-Олон улсын парламентын холбоо, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудлаарх шүүх хуралд нөлөөлөх, шууд байдлаар оролцох эрх байхгүй. Монгол Улс өөрөө тусгаар тогтносон улс. Бие даасан, тусгаар тогтносон улсын шүүх, хууль тогтоох байгууллага болох УИХ, Засгийн газрын гаргаж буй шийдвэр лүү гадаадын байгууллага ямар нэгэн байдлаар оролцох эрх байхгүй.

-Олон Улсын парламентын холбооны дүгнэлтийг мэргэжлийн хүрээнийхэн хэт улс төржсөн гэж дүгнэж байна. Энэ зөвлөмжийг гаргахад манай талаас ямар хүмүүс мэдээллээр хангаж ажилласан юм бэ?

-Ер нь Олон улсын парламентын холбоо гэдэг чинь өөрөө бүх улсын парламентын холбооны төлөөлөл багтдаг улс төрийн байгууллага. Парламент улс төрчдөөс бүрддэг. Үндсэндээ ажлын хэсэгт орсон, Монгол Улсад ирж байсан, 50 удаагийн зөвлөмж  гаргасан бүх хүн өөрсдөө улс төрч. Эдгээр улс төрчид өөрсдийн өнцгөөс л асуудалд хандаж байна. Тиймээс ч С.Зоригийг хөнөөсөн аллагын талаарх ОУПХ-ны зөвлөмжид улс төржилт орсон байхыг үгүйсгэхгүй. Үндсэн хуулиараа парламентын засаглал, шүүх засаглал тусдаа асуудал. Хэн хэнийхээ асуудал руу гүнзгий оролцож болохгүй. Ийм л зарчмаар явах учиртай юм.

-ШҮҮХ С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН АЛЛАГЫН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙГ 
ОЛЖ ТОГТООХ ЁСТОЙ-

-Зөвлөмжөөс үл хамаарч, хэргийн захиалагчийг олох чиглэлд тодорхой ахиц дэвшил гарах болов уу?

-Гол асуудал бол энэ хэргийн захиалагч нь олдохгүй байна. Захиалагчийг нь зайлшгүй олох ёстой гэж би хувьдаа боддог. Тодорхой хэмжээнд шүүхээс хохирогч, хэрэг үйлдэгчдийг тогтоочихлоо. Үнэхээр өнөөдөр ял авсан нэр бүхий гурван иргэн аллагын гүйцэтгэгч мөн үү гэдэг их чухал асуудал. Дараачийн асуудал нь, эдгээр хүмүүс нь гүйцэтгэгч мөн юм бол хэн тэдэнд захиалга өгч, аллага үйлдүүлэв гээд, эзнийг нь олох ёстой. Би ингэж л ойлгож байна.

-Ер нь УИХ, шүүх засаглалууд бие биеэ үгүйсгэсэн байдлаар ажиллах тохиолдол нэлээд анзаарагдах боллоо. Тэнцвэрийг нь хэрхэн барих ёстой вэ?

-УИХ Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх нь хууль тогтоох дээд байгууллага. Хууль батлах ёстой. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага юм. Монгол Улсад эрх мэдлийн хуваарилалт зөв бус байгаагаас асуудлууд үүсч байна. Ийм учраас шүүх нь УИХ-ынхаа дээр гарчихсан ч юм шиг, эсвэл УИХ нь шүүхийнхээ  дээр байдаг ч юм шиг зүйлүүд анзаарагдаж байна. Зарим тохиолдолд Үндсэн хуулийн цэц нь шүүхтэйгээ эрх мэдэл булаацалдах замаар гаргасан шийдвэрүүдийг нь үгүйсгээд байгаа ч юм шиг харагддаг нь үнэн. Энэ бол тогтолцооны гажуудал юм.

-Хэрхэн засах вэ?

-Ерөөсөө л Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Энэ асуудлыг удаан ярилаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүх, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн цар хүрээг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ингэхдээ эрх мэдлийн тэнцвэрийг маш сайн хадгалах учиртай. Сүүлийн 27 жилийн турш Монгол Улс яагаад хөгжихгүй байгаа юм бэ. Энэ чинь эргээд л эрх мэдлийн тэгш бус хуваарилалттай холбоотой. Ийм байдлаар бид цаашаа явах тусам нэгнээ үгүйсгэсээр л байх болно.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны асуудлаар байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж, та ахлан ажиллахаар болсон. Ажлын хэсэг тухайлсан байдлаар ямар асуудлуудад анхаарал хандуулах вэ?

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр энэ асуудлаар ажлын хэсэг гарсан. Иргэд энэ 1072 ширхэг хувьцаа цаас юм уу? Амь орох юм уу, амь орлоо гэхэд хэзээ, хэрхэн ард иргэдэд үр өгөөж нь мэдрэгдэх юм бэ? гэсэн асуулт ихээр тавьдаг. Энэ хүлээлтийг бид ажил хэрэг болгох учиртай. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан томоохон зорилтуудын нэг нь 1072 ширхэг хувьцааг амилуулах асуудал байсан. Энэ чиглэлд ажлын хэсэг гол анхаарлаа хандуулна гэсэн үг. Ажлын хэсэг 1072 ширхэг хувьцааг амилуулах боломж, нөхцөл хэр байгааг судалж, холбогдох дүгнэлтээ УИХ-д танилцуулна.

Ж.МЯДАГБАДАМ

Эх сурвалж: Мэдээ.мн 

Д.БЯМБАСҮРЭН: “ОЮУТОЛГОЙ” АШИГ ӨГӨХ БАЙТУГАЙ ДЭД БҮТЭЦГҮЙ ЯВЖ ИРСЭН, ҮҮНИЙГ ОЙЛГОХ УХААН МОНГОЛЫН ТӨРД ДУТСАН
Д.БЯМБАСҮРЭН: “ОЮУТОЛГОЙ” АШИГ ӨГӨХ БАЙТУГАЙ ДЭД БҮТЭЦГҮЙ ЯВЖ ИРСЭН, ҮҮНИЙГ ОЙЛГОХ УХААН МОНГОЛЫН ТӨРД ДУТСАН
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​