fbpx С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 43 секунд

С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ

-"Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр хэлэлцүүлэг зохион байгуулна-

Олон жил дуншиж байгаа Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр салбарын яамнаас  төсөл боловсруулан ажиллаж байгаа юм.   Энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэгтэй  ярилцлаа.

-Сайн байна уу. Дэлхийн гэр бүлийн өдрийг  угтаж  салбарын яамнаас олон чиглэлийн ажил  зохион байгуулахаар төлөвлөсөн байх.Гэхдээ бодлогын түвшинд ямар асуудалд  анхаарал хандуулж байгаа вэ?

- НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоолыг  баталсан.  Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 24  жил болж байгаа.  Энэхүү өдрийг тохиолдуулан  манай яамнаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран 5-р сарын 15-нд   “Гэр бүлийн  талаархи бодлого, эрхзүйн шинэтгэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт  холбогдох яамдын мэргэжилтнүүд,  мэргэжлийн судлаач,  эрдэмтэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл  оролцоно.Ер нь хуулийн төслийн  шинэчилсэн найруулгын хүрээнд   Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдлын талаар үндэсний  хэмжээний түүвэр  суурь судалгаа  хийнэ.   Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулалтын шатанд онлайн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгүүд,  нийслэл болон орон нутагт уулзалт,ярилцлага зохион байгуулах  зэргээр шат дараатай арга  хэмжээ явуулна. Аль  болох амьдрал дээр  хэрэгжих, хөрсөндөө буусан чамбай хууль боловсруулахын  төлөө л ажиллаж байна.

-Энэ хуульд шинэчилсэн найруулга хийх гэж олон жил ярьжхэд хэдэн удаа  хойшлогдсон.   Өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үү.  Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэгхариуцлага үүрч улс эх орны үндэсхөгжил дэвшлийн суурь гэдэгтэй санал нийлэх үү?

- Гэр бүл дэх хүмүүсийн харилцаа нь хүүхдийн төлөвшилд нөлөөлж,  хүний хөгжлийн түлхүүр болоод зогсохгүй цаашлаад улс үндэстний аюулгүй байдал, сэргэн мандалт, тухайн овог удмынхны үнэт зүйлийн суурь  болдог  гэдэгтэй санал нийлэхгүй байхын аргагүй ээ. Хүнийг зөв  хүмүүжүүлэх,   нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд   гэр бүлийн үүргийг үнэлээд ч баршгүй юм. Тиймээс л гэр бүл амгалан, гэр бүл аюулгүй, гэр бүл эвтэй найртай, гэр бүл орлоготой,  гэр бүл бат бэх байлгахын төлөө Монгол төрийн бодлого чиглэгдэж байх учиртай гэж боддог. Хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа гээд цогцоор нь харж, гэр бүлд нь уясан бодлого хэрэгжүүлэх нь чухал юм.

Зөвхөн төрийн үүрэг гэлтгүй гэр бүл бүхэн өөрсдийн үнэт зүйлсээ  хөгжүүлж, үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, зөв хандлагатай, ажилсаг, бүтээлч болгож өсгөхөд хичээнгүйлэн анхаарч,  үр хойчдоо уламжлан үлдээхийн төлөө зүтгэх ч үүрэгтэй.

Хэдийгээр хуулиар бүхнийг зохицуулж болохгүй ч гэлээ эрх зүйн орчныг сайжруулах, зайлшгүй хамгаалалтыг тусгах, эрх, үүргийг тодотгох, гэр бүлийн боловсролыг дэмжихэд зохицуулалт оруулах гээд Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлага бий болсон. 1999 онд батлагдсан энэ хуульд   таван удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ  бусад хуулиудыг дагалдаж өөрчлөлт оруулсан гэсэн үг. Өмнө нь шинэчилсэн найруулга хийхээр төсөл боловсруулсан ч хэлэлцүүлгийн явцад буцаагдаж батлагдаагүй юм.  Энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх   төслийг боловсруулан ажиллаж байна.

Хэдийгээр хууль тогтоох дээд байгууллагад өргөн барих вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх хуулийн төслийг ирэх намрын  чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөж байгаа. 

Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа гол зохицуулалтыг нь тодруулахгүй юу?

- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өнгөцхөн  “косметик” гоёл хийхэд чиглээгүй. Төр засгаас  тогтвортой гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд  гэр бүлийн хөгжил, боловсролыг  илүү дэмжихийг чухалчилж байгаа юм.  Цаашид төрөөс гэр бүл, хүн амын хөгжлийн талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, нийгэм, хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан “Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого” боловсруулах шаардлага байна. Яам, агентлагаас эхлээд  хувийн хэвшлийнхэн,  олон улсын болон төрийн бус байгууллагууд,аж ахуйн нэгжүүд “Гэр бүл төвтэй хүний хөгжил”-ийн асуудлыг бүх түвшинд өөр өөрийн шугамаар дэмжин ажиллах зайлшгүй нөхцөл байдал бий болсон байна.

 Шинэчилсэн хуулийн төсөлд гэр бүлийн гишүүн бүрийг үүрэг хариуцлагатай болгоход чиглэсэн зохицуулалтууд орж байгаа.  Мөн гэр  бүлийн мэдээллийн нэгдсэн сантай болно. Гэр бүлийн дагнасан шүүгч ажиллуулах  гэсэн заалтыг оруулахаар төлөвлөж байна. Гэхдээ салбарын яам нь дэмжих эсэхийг  мэдэхгүй байна. Одоогоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна.  Тухайн асуудлаар мэргэшсэн,  гэр бүлийн нандин харилцааг ойлгодог, туршлагатай  хүн энэхүү харилцааны талаар шийдвэр гаргахдаа уян хатан хандаж, хүндээ ээлтэй байхад илүү ажиллана гэж найдаж байгаа.

Энэ хуулийн төслийн  амин сүнс нь бол гэр бүлийн боловсролыг олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэж байгаа гэж ойлгож болно.  Одоогийн байдлаар хувийн хэвшлийнхэн болон төрийн бус байгууллагууд л гэр бүлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэчилсэн найруулгын төсөлд гэр  бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг  улс орон даяар бий болгож, тодруулбал, сум, хорооны түвшинд, аль болох  гэр бүлд  ойр ажиллуулах зохицуулалттай болгохыг зорьж байна.  Гэр бүлийн боловсролыг балчир багаас нь олгоход чиглүүлж, эрүүл мэндийн  боловсрол, гэр бүл төлөвлөлтийн талаар сургалтын хөтөлбөрт  оруулах, сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах  талаар судалж байгаа. Дэлхийн  хөгжилтэй орнуудад  хүүхдийг цэцэрлэгт байхад гэр бүлийн гишүүдтэйгээ  хэрхэн харилцах вэ  зэргээр гэр бүлийн боловсрол  олгож эхэлдэг. Цаашлаад хүүхдийг сургуульд орохоор ирээдүйн аав, ээж болохын тулд яах ёстой, эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлог, үүнээс үүдээд сэтгэлзүйд хэрхэн өөрчлөлт ордог гээд маш энгийн юм шиг атлаа хэрэгтэй зүйлийг шат дараатайгаар  заадаг. Харин техник, мэргэжлийн коллеж, их дээд сургуульд ороход нь  гэрлэлтэд бэлтгэх хөтөлбөрийг оруулах  жишээний.  Олон улсад туршигдаад үр дүнгээ өгч байгаа зүйлийг ч гэсэн бид нэвтрүүлж, гэр бүлийн боловсролыг багаас нь олгоход зөв зохицуулалтыг бий болгох нь зүйтэй болов уу.

-Монгол гэр бүлийн үнэт зүйл  алдагдаж байна гэдэгТа үүнтэй санал нийлэх үү?

-  Эцэг эх, үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв уламжлалаа нандигнах, ажил хөдөлмөрийг эрхэмлэх  соёл, зан заншил нь нүүдэлчин удмын  монгол гэр бүлийн өвөрмөц үнэт зүйл юм. Цаг үеийн нөхцөл байдлыг дагаад хүний амьдралын хэв маяг, хандлага өөрчлөгдөж байгаа ч хүн хүнээ хайрлах, гэр бүлээ хамгаалах, сайн сайхнаа бусаддаа түгээх, гэр бүлийнхээ гишүүнийг дэмжин туслах гээд нандин харилцаа байхгүй болчихгүй шүү дээ. Тийм болохоор  гэр бүл гэдэг хэсэг хугацаанд наадаад өнгөрөх тоглоом биш, хүүхдийн хувь заяан дээр аргамжлагдсан, насан туршдаа холбогддог харилцаа  учраас залуус маань сонголтоо ухаалаг хийж, нэгэнт  шийдсэн бол үүрэг, хариуцлагаа ч үүрч, гэр бүлийн аз жаргалаа ч хамгаалж амьдрахад суралцах нь чухал байна. Гэр бүлийн боловсролд суралцаж, үнэт зүйлээ нандигнах тусам  түр зуурын саад бартаа, ялих шалихгүй хэрүүл, бие биенээ давах гэсэн үл ойлголцол  зэрэгт бүдрэхгүй, бөхийхгүй өндийгээд гэр бүлээ тогтвортой аваад явчихад дэм болно гэж боддог.  Тэр хэрээр монгол гэр бүлийн үнэт зүйл улам батжиж, дархлаа бий болсноор   өөрсдийн амьдралаа хоёр “баганаараа” тэгш тулж хамтдаа алаг үрсээ аз жаргалтай өсгөнө шүү дээ. Энэ нь эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм шүү дээ.

 -Гэр бүлийн талаар  судалгаа, шинжилгээ хэр хийв. Гэр бүл салалтын тоо нэмэгдээд байна гэх юм. Бодиттой юу эсвэл...?

- Хуулийн шинэчлэлийн хүрээнд судалгаа, шинжилгээ заавал хийх учиртай. Сүүлийн үед гэр бүлийн салалт, хүчирхийлэл ихэсч байгааг  судалгааны дүн харуулж байна. Салалтад ядуу байдал, архидалт, ажилгүйдэл гээд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Жилд 16-20 мянган гэр бүл шинээр бүртгүүлж байгаа. Харин жилд  3500-4000  гэр бүл салж байна гэсэн тоон мэдээ байдаг. Статистик мэдээллээс харахад дундажаар гэрлэлт 13 хувиар, гэр  бүл  цуцлалт 5.1 хувиар нэмэгдсэн байна. 

-Гэр бүл салалтын шалтгаан харилцан адилгүй нь мэдээжГэхдээ залуу гэр бүлүүд үү эсвэл олон жил  амьдарсан хосууд салаад байна уу гэдэг нь  судалгаагаар тодорхой гарсан байх?

-Салж буй хосуудын талаас илүү хувь нь 10-аас дээш жил ханилсан гэр бүл  байна. Олон жил ханилсан хосууд  илүү бат бэх гэр бүл болдог гэсэн судалгаа байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эсрэгээрээ илүү олон жил амьдарсан гэр бүл хэврэг байна гэсэн сонин дүр зураг гарч байгаа юм.    Тухайлбал, 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан хосын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил, 14.7 хувь нь 4-6 жил,  үлдсэн 7.1 хувь нь 3 хүртэл жил хамт амьдарсан байна. Гэр бүл салалтын шалтгааны голлох хувийг үл   ойлголцол, үзэл бодлын зөрчил,хардалт зэргээс  үүдэлтэй гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. Гэр  бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаа ийм  өндөр хувийг эзэлж байгаа нь иргэдийн дунд гэр бүлийн боловсрол хангалтгүй байгаатай холбоотой. Судалгаанд оролцогчдын 72.3 хувь нь гэр бүлд боловсрол олгох газар,зөвлөгөө өгөх төв шаардлагатай гэж үзсэн нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ нэн хэрэгцээтэй байгааг харуулж байна.Үүнээс  харахад гэр бүлийн боловсролыг шинэ шатанд гаргах, шинээр  гэр бүл болж буй хүмүүсийг дэмжих,  эхнэр, нөхөр болох бэлтгэлийг  бий болгоход төр засгийн зүгээс тодорхой бодлого гаргаж ажиллах  шаардлагатай юм.

 

-Гэр бүл салахад хамгийн хохирч байгаа нь хүүхэдШинэчилсэн найруулгад хүүхдийн эрхийг хамгаалахад ямар зохицуулалт оруулж байгаа вэ?

- Хүн амьдралд анхлан хөл тавихад хамгийн түрүүнд хүлээж авдаг нь гэр бүлийн орчин юм. Хүүхэд энэ дэлхий дээр төрөөд эцэг эхтэйгээ хамт сайхан амьдрах шиг  аз жаргал гэж үгүй. Харин эцэг, эхийн хоорондох зөрчил маргалдаан нь эцэстээ салалтаар дуусах нь хүүхдэд хүндээр тусдаг. Зарим нь  өөрийгөө энэ салалтын  буруутан  мэтээр хүлээн авч,  ирээдүйд амьдрах, сурч боловсрох хүсэл тэмүүлэлгүй болж буруу зуршилд автах, тэнэх, гэр орноосоо дайжих,  гудамжинд гарах магадлал өндөр байдаг. Учир нь хүүхэд нас маш эмзэг үе юм. Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хэд хэдэн зохицуулалтууд оруулж  байгаа.  Эцэг, эх хүүхдийнхээ өмнө хариуцлагатай, үүрэгтэй байх талаас нь нэлээд тодотгож өгч байна. Мөн гэр бүл салахад хүүхэд өөрийн гэсэн өмчтэй байхыг тодосгож байгаа. 

 -Одоогийн хуулиар гэр бүл салахад хосууд  эд хөрөнгөө хуваан авч байгааТэгэхээр хүүхдэд хувь олгох болбол  эцгийн хувиас багасгах уу эсвэл эхэд оногдох  хувь хэмжээ буурах уу ?

-Гэр бүлийн гишүүн бүрт оногдох хувь нь тогтоогдоно. Түүнээс эцэгт эсвэл эхэд  оногдох хувиас  хасч хүүхдэд олгоно гэсэн зохицуулалт байж болохгүй. Тухайн хүүхдийнх нь нэр дээр данс нээж, эд хөрөнгийг нь хадгалуулна. Мөн улсаас өгч буй тэтгэмж нь хүүхдийн дансанд орох, тэр данс, эд хөрөнгийг нь асран хамгаалагч нь захиран зарцуулахгүй байх зэрэг зохицуулалт хийж өгнө.

Эцэгэх нь салахад хэн нэг нь  хүүхдэдээ 18 нас хүртэл нь тэтгэмж өгдөгҮүнийгээ төлдөггүй тохиолдол маш их бийҮүнийг  яаж зохицуулж байгаа вэ?

-Тэтгэмжийн сан  байгуулах  зэрэг зохицуулалт оруулж байгаа. Тухайн санд эцэг эхийнх нь хүүхдэдээ өгч буй мөнгөн тэтгэмжийг татан төвлөрүүлж, сар бүр хүүхдэд  тухайн сангаас нь мөнгө олгох  зохицуулалт хийхээр тусгасан  байгаа. Одоогийн хуулиар   хүүхдэдээ тэтгэмж өгнө гэж заасан ч хугацаандаа төлдөггүй, нэг бол хэдэн сар болгож  бөөнд нь төлдөг, эсвэл огт төлдөггүй алга болдог тохиолдол их бий. 

-Хүүхэд үрчлэлийн асуудал  байнаГадаадын иргэд монгол хүүхэд  үрчилж  авч байна. Гэвч эргээд тэр хүүхдүүд хэрхэн амьдарч байгааг бараг мэддэггүй шүү дээХүний нутагт очоод хүчирхийлэлийн золиос болохыг байг гэхгүйЭнэ талаарх хяналтыг  хэрхэн тусгах бол?

-Хүүхдийн үрчлэлтийн асуудлыг өмнө нь журмаар зохицуулдаг байсан. Харин одоо хуулийн төсөлд  нэг бүлэг болгож оруулаад байна. Тэр дундаа хүүхдийн үрчлэлтийн дараах асуудлыг маш нарийн тусгаж  өгч байгаа. Тухайлбал, гадаад улсад үрчлэгдсэн хүүхдийг тухайн оронд байгаа манай улсын консулын газар харж, хянадаг тогтолцоог хөгжүүлнэ. Өмнө нь тухайн өргөж авсан эцэг, эх нь Гадаадын иргэн харьяатын газар, салбарын яаманд тайлан илгээгээд орхидог байсныг өөрчилж байгаа.

Х.Тамир

"ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ" ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​