fbpx Ж.Цэгмид: Олимпийн медальтан болох хүсэл зорилготой байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
7 минут 37 секунд

Ж.Цэгмид: Олимпийн медальтан болох хүсэл зорилготой байгаа

Ж.Цэгмид: Олимпийн медальтан болох хүсэл зорилготой байгаа

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Абу Даби хотноо Жюү жицүгийн ДАШТ болсон юм. Энэхүү тэмцээнд 1000 гаруй хүүхдүүд оролцсоноос “MONDE BJJ” клубийн тамирчин Ж.Цэгмид хүрэл медаль хүртсэн билээ. Ж.Цэгмид нь Булган аймгийн Дашинчилэн сумын, Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч юм байна. Түүний хувьд хичээллийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцон нэлээд амжилт гаргаад байгаа юм. Ингээд залуу тамирчинтай  хийсэн ярилцлагаа  уншигч та бүхэнд хүргэж байна. 

-Абу Даби хотноо болсон жюү жицүгийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн. Хэзээнээс энэ спортоор хичээллэсэн вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
– Би 2013 оноос эхлэн чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэж эхлэсэн. Хичээллэж эхлээд аймгийнхаа чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн оролцон, тэмцээнийхээ гарааг эхлэж байлаа. Би ер нь спортоор хичээллэх сонирхолтой. Тэр дундаа үндэсний бөхөөр хичээллэх маш их дуртай. Мөн сүүлийн үед жюү жицүд их сонирхолтой болж байгаа. Жюү жицүгээр энэ оны нэгдүгээр сараас эхэлж хичээллэсэн.

-Богино хугацаанд хичээллэж байгаа гэхэд их мундаг амжилт гаргасан байна шүү. Хир удаан бэлтгэл хийж байж тэмцээн уралдаан оролцдог вэ?
-Ер нь бол Улсын аваргад түрүүлж байж гадаад дотоодын тэмцээнд оролцох эрхийг авдаг. Жюү жицүгээр улсынхаа аваргад оролцож байсан. Жюү жицү бүснийхээ ангиллаар явдаг. Тухайлбал, цагаан, шар, улбар шар, ногоон хөх бүс гэж явдаг. Өсвөр үеийн залуучууд хөх бүсийн ангилалд орж явдаг. Би хөх бүсэд барилдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ДАШТ дээр Араб, Бразилын хүүхдүүд олон жил хичээллэсэн байсан. Харин миний хувьд гуравхан сар хичээллэсэн байсан болохоор туршлага бага зэрэг дутсан. Зоны барилдаан дээр Бразилын хүүхдийг хожиж байгаад хожигдсон. Гэхдээ анхны дэлхийн аваргаас хүрэл медаль авсан болохоор сэтгэл их хангалуун байгаа. Жюү жицүгээр дэлхийн аваргаас медаль авсан анхны залуу тамирчин. Манай Булган аймаг бол аливаа зүйлийн анхдагч байдаг. Би хувьдаа анхдагч болсондоо бас их баяртай байгаа. /Инээв/

Багш дасгалжуулагчийн чиглэлээр сурах хүсэлтэй байгаа

-Үндэсний бөхөд нэлээд сонирхолтой гэсэн. Үндэсний бөхөөр барилддаг уу. Ер нь Жюү жицүгийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэнээс өөр ямар ямар амжилт гаргаж байв?

-Үндэсний бөхөөр барилддаг. Аймаг сумынхаа наадамд барилдаг. Өнгөрсөн зун Булган аймгийнхаа наадамд түрүүлсэн. Мөн сумын наадамд үзүүрлэж сумын начин болсон байгаа. Бас Жүдо, Самба хоёроор барилдаад аймгийн аварга болсон.

Мөн 2013 онд Жүдо бөхөөр Булган аймгийн аварга болж байсан, 2014 онд Самба, чөлөөт бөхөөр аймгийн аварга, 2015 онд Самба бөхөөр аймгийнхаа аварга болж байсан байна. 2016 онд Самба бөхөөр хүрэл медаль Үндэсний бөхөөр аймгийн аварга болж байлаа. Мөн 2017 онд Булган аймгийнхаа наадамд түрүүлж, Дашинчилин сумын наадамд үзүүрлэж, сумын начин цол хүртэж байсан байна. Харин энэ онд Абу Даби хотноо болсон жюү жицүгийн хүүхдийн их наадамд мөнгөн медаль, жюү жицүгийн ДАШТ-нээс хүрэл медаль авсан.

– Энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа. Энэ их бэлтгэл сургалтын хажуугаар хичээллээ яаж амжуулж байна. Мэргэжлээ сонгосон уу?
-Энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөнө. Бэлтгэлийн хажуугаар ЭЕШ бэлдэж байгаа. Ерөнхийдөө багш дасгалжуулагчийн чиглэлээр сурах хүсэлтэй байгаа. Байнга тэмцээн уралдаан гээд яваад байхаар бусад хичээлээсээ хоцрох асуудал гарч байна. Гэвч ЭЕШ сайн бэлдэж байгаад орно доо.

-Бөхийг хоёр гурван төлөөр хичээллэдэг юм байна. Гэр бүлийнхэн хэр их дэмждэг вэ?
-Гэрийнхэн маш их дэмждэг. Би хоёр багштай. Суманд нэг багш байгаа. Улаанбаатар хотод нэг багш байгаа. Энэ хоёр багш дээр бэлтгэл сургуулилтаа хийж байна даа. Үндэсний бөх болон Самба бөхийн бэлтгэлээ сумандаа Цогтбаатар багшийнхаа удирдлага доор хийдэг. Харин жюү жицүгийн бэлтгэлээ Улаанбаатар хот Ариунцог багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг.

Би үндэсний бөхөө хаяхгүй, үндэсний бөхөд их дуртай

-Гэрийн бүлийн их дэмждэг гэж байна. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Уг нь айлын том хүүхэд. Багаасаа өвөө эмээ дээр өссөн болохоор одоо өвөө эмээтэйгээ хамт амьдардаг. Ерөнхийдөө өвөө эмээгийн хүүхэд гэж ойлгож болно.

-Спортоор хичээллэдэг хүний хувьд хэнийг хүндэлж, үлгэр дуурайлал авдаг вэ?
-Нутгийнхаа бөх Н.Түвшинбаяр аваргыг хүндэлж явдаг. Энэ хүн шиг болохыг хүсч бэлтгэл сургуулилтаа хийдэг. Манай Түвшөө аварга чинь бол үнэхээр мундаг бөх шүү.

-Ирээдүйн зорилго?
-Спортоор хичээллэж, илүү их амжилт гаргах. Мөн жюу жүчигээр олимпийн медальтан болох хүсэл зорилготой байгаа. Одоо жюу жүчи олимпд ордог болно. Иймээс бэлтгэл сургалтаа хийж байгаад олимпд орж, медаль авахын төлөө зүтгэнэ дээ. Мөн бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ.

-Хэдэн оноос орох бол?

-2024 онд үзүүлэн тоглолтод оролцох юм гэсэн. Тэгээд 2028 оноос оролцдог болчих байх. Одоо энэ чиглэлээр голлож хичээллэнэ. Гэхдээ үндэсний бөхөө хаяхгүй. Би үндэсний бөхөд их дуртай.

 

Миний медалийн ихэнх нь үндэсний бөхөөр барилдаж авсан

-Аймаг сумынхаа наадамд барилддаг гэсэн. Наадмын бэлтгэл гэж хийдэг үү?

Хийдэг. Өнгөрсөн жил Түвшөө аваргатай хамт хэд хоног наадмын бэлтгэлд гарсан.

-Наадмын бэлтгэлд гарах хэр вэ. Энэ жил наадмын бэлтгэлд гарах уу?
-Гоё байдаг. Өөрийнхөө үеийн хүүхэд болон ах нартай хамт гардаг болохоор их сонирхолтой. Энэ жил аймаг сумынхаа наадамд барилдах учраас н.Ариунцог багш дээр наадмын бэлтгэлдээ гарна.

-Нэлээд олон спортоор хичээллэдэг хүний хувьд олон медальтай байх. Хэчнээн медальтай вэ. Тоолж үзсэн үү?
-Саяхан хонхны баяраар тоолж үзсэн 50 гарсан байгаа. Миний медалийн ихэнх нь үндэсний бөхөөр барилдаж авсан байгаа.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Сурлага, спортын өндөр амжилтийг хүсэхийн хамт, зорилгодоо хүрч “Олимпийн аварга” болоорой хэмээн ерөөе.  

П.Эрдэнэбилэг: “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” сэдэвт нэгдсэн арга хэмжээ ирэх сарын тавны өдөр хүртэл үргэлжилнэ
П.Эрдэнэбилэг: “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” сэдэвт нэгдсэн арга хэмжээ ирэх сарын тавны өдөр хүртэл үргэлжилнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​