fbpx Сонгуулийн дараах Туркийн гадаад бодлого
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
14 минут 27 секунд

Сонгуулийн дараах Туркийн гадаад бодлого

Геополитикийн эгзэгтэй энэ цаг үед Туркийн улс төрийн систем, гадаад бодлогын ойрын 5 жилийн өнгийг тодорхойлох хамгийн онцгой үйл явдал 2023 оны 5 дугаар сарын 14-нд болж өнгөрсөн ерөнхийлөгч болон парламентын сонгууль байв. Тус сонгууль ердийн нэг сонгууль биш байсан. Учир сонгуулийн үр дүнд Турк улс ерөнхийлөгчийн засаглалтай байх уу эсвэл буцаж парламентын ардчилалд шилжих үү гэдэг чухал асуудал шийдвэрлэгдэхээр байв. Мөн гадаад бодлого талаасаа геополитикийн эгзэгтэй өнөө үед барууны орнуудтай хэрхэн харилцах өнгийг шийдэх байлаа.

Тус сонгуульд Туркийн 20 жилийн гадаад болон дотоод бодлогын архитектор, 2019 онд Туркийн үндсэн хуулийг өөрчлөн тус улсыг парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх ажлыг удирдан чиглүүлж, парламентаас бус ард түмнээс сонгогдсон анхны ерөнхийлөгч болсон Эрдоган маргаангүйгээр ялах хамгийн өндөр рейтингтэй улс төрч байв.

Гэсэн хэдий ч сонгуулийн өмнөх тандалтын санал асуулгуудаар уг сонгуульд Туркийн Бүгд найрамдах ардын намын дарга, олон жил нягтлан бодогч хийж төрийн албанд ажилласан Кемал Кылычдароглу ялимгүй илүүрхэж байсан нь Туркийн улс төрийн систем, гадаад бодлого 180 градус эргэх үү гэх асуулт дагуулж байлаа. Эрдоган болон түүний Шударга ёс, хөгжлийн нам (AKP)-ын 20 жил үргэлжилсэн ноёрхлыг дуусгах магадлалыг өсгөх бишгүй их нөлөө байснаас дараах 3 нөхцөл байдал хамгийн их нөлөөтэй байв.

Эдгээр нь:

-Парламентын засаглалын хэлбэрийг дахин сэргээх хүсэлтэй Туркийн сөрөг хүчний 6 нам нэгдсэн байдлаар Кылычдароглуг нэр дэвшүүлсэн;

-Удаан үргэлжилж буй эдийн засгийн хямрал, 85% хүртэл өссөн инфляц, Турк лирагийн ханшийн сулрал;

-50 гаруй мянган хүний амь насыг авч одсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа барилга байгууламжийн угсралтад төрийн хяналт сул байсан гэх иргэдийн бухимдал зэрэг хүчин зүйлс байв.

Сонгууль Эрдоганы ялалтаар өндөрлөв

Ийнхүү эдийн засгийн хямрал, геополитикийн эрсдэлтэй орчин, байгалийн гамшгийн дараах нийгмийн хүнд сэтгэлзүйтэй үед болсон сонгуулийн эхний шат 5 дугаар сарын 14-ний өдөр өндөрлөж, эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй тул хоёр дахь шатны сонгууль 28-нд болов.

Сонгуулийн үр дүн зарлагдах үед ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 52.18 хувийн санал авсан бол сөрөг хүчнээс нэр дэвшсэн Кемал Кылычдароглу 47.82 хувийн санал авсан нь тодорхой болж Эрдоган ялалт байгуулсан.

Харин парламентын сонгуулийн хувьд Шударга ёс, хөгжлийн нам (AKP) 268 суудалтайгаар 35.61%-аар тэргүүлж, Бүгд найрамдах ардын нам (СHP) 169 суудалтайгаар 25.33%-аар удаалав. Ийнхүү Эрдоган ялалт байгуулснаар 2003 оноос хойш 20 жил (ес жил ерөнхийлөгч, 11 жил ерөнхий сайд) тасралтгүй барьсан засгийн эрхээ үргэлжлүүлэхээр боллоо. Энэ удаагийн сонгуулийн үр дүн өмнөх сонгуулиудаас ялгаатай нь туркийн ард түмний 2 тэнцүү хуваагдсаныг батлан харлуулав. Учир нь ердөө 5 хувийн зөрүүтэй ялалт байгуулж байсан сонгууль Эрдоганы хувьд анхных боллоо.

Сонгуулийн ерөнхий дүр зургийг ажиглахад ардчилсан үнэт зүйлсийг ямагт онцгойлон хөхүүлэн дэмжихээ амласан БНАН-ын дарга Кылычдароглуг харьцангуй залуу үеийнхэн дэмжсэн бол тус улсын хөдөө орон нутагт Эрдоганы нэр хүнд маш өндөр хэвээр байгааг харуулав.

Энэ нь зарим талаараа Туркийн үе хоорондын ялгарал сонгуулийн санал хураалтад нөлөөлсөн ч гэж дүгнэж болохоор байв. Сонгуулийн дараа Туркийн нийгмийн бүлэг улам хуваагдмал байр суурьтай байна. Сөрөг хүчний талыг баримтлагчид Эрдоганыг улам авторитар болж, Туркийн ардчилалд аюул учрах эрсдэлтэй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа бол Эрдоганы талынхан геополитикийн хурцадмал үед улс төрийн туршлагатай манлайлагч ерөнхийлөгчтэй байх нь зөв хэмээн сайшааж байна. Ямартай ч Эрдоганы хувьд гурав дахь бүрэн эрхийн хугацаандаа эдийн засгийн өсөлт, Туркийн нөлөөг бүс нутагт дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж терроризмтой тэмцэх, Туркийн эрх ашгийг ямагт хамгаалах болно гэдгээ амласан юм.

Туркийн ард түмний эрс тэс гадаад бодлогын сонголт

Тус сонгууль нэр дэвшигч нарын мөрийн хөтөлбөрөөс харахад Туркийн гадаад бодлогыг тэр чигт нь өөрчлөх сонгууль мэт байсан. Сонгуулийн амлалтуудаас харахад Туркийн ард түмэн хоёр өөр гадаад бодлогын нэгийг сонгохоор саналын ширээнд очсон. Эрдоган өөрийн “Идэвхтэй гадаад бодлого” болох НАТО болон барууны орнуудтай илүү ашиг сонирхол дээр тулгуурласан хүйтэн харилцаатай, олон талд хөрвөсөн реалист бодлогоо үргэлжлүүлэх нь тодорхой байсан бол сөрөг хүчин ардчилсан үнэт зүйлийг уриа үгээ болгон барууны орнуудтай харилцаагаа сайжруулах, Европын холбоо (ЕХ)-нд элсэх үйл явцад эргэн нэгдэх, ингэхдээ Туркийн ард түмний эрх ашгийг нэгт тавих зэрэг илүү либерал амлалтуудыг өгч байв.

Мэдээж хэрэв сөрөг хүчин сонгуульд ялалт байгуулбал Туркийн гадаад бодлогод огцом өөрчлөлт гарч Турк улс сая л нэг жинхэнэ утгаараа НАТО-гийн эсэргүү гишүүн биш дэмжигч гишүүн болж цаашлаад ЕХ-нд гишүүнчлэлийн явц идэвхтэй урагшлах байлаа.

Нео-Османизм гэх гадаад бодлого сонгогдлоо

Гэсэн хэдий ч Туркийн ард түмэн сонголтоо хийж, Эрдоганы “Идэвхтэй гадаад бодлого” гэх илүү бие даасан бүс нутгийн аюулгүй байдлын бүхий л асуудалд өөрийн ашиг сонирхлын дагуу чөлөөтэй тоглолт хийдэг нөлөө бүхий улс байхыг сонгов. 2007 оноос хойш үргэлжилж байгаа тус гадаад бодлогыг “Нео-Османизм” бодлого ч гэж нэрлэх нь бий.

Уг гадаад бодлогын онцлог нь 1923 оноос хойш Бүгд Найрамдах Турк Улсын барууны орнуудтай илүү дотно, энхтайванч гадаад бодлогыг өөрчилж, сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд Турк улсыг “Хуучин Османы газар нутгийн хууль ёсны хамгаалагч”, “Исламын шашныг хамгаалагч”, “Түрэг угсаат улсуудын том ах” гэх имижтэй болгосон.

Энэхүү идэвхтэй гадаад бодлого нь товчхондоо дараах үйл явдлуудаар тодорхойлогдоно. НАТО-гийн нэгдсэн бодлогын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах; ШХАБ-ын түнш болох; ОХУ-тай илүү дотно харилцах; Арабын хавар дахь оролцоо, эсэргүүцэгч нарт шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх; Иракийн Курдуудын эсрэг ажиллагаа явуулах; Кипр, Израил, Армен зэрэг хөрш болон бүс нутгийн гол орнуудтай дайсагнасан мэдэгдлүүд хийх; шашин болон угсаа, түүх нэгт ах дүүсээ хамгаалах гэх мэдэгдлүүдийг тогтмол хийх гэх мэт. Ямартай ч Туркийн ард түмэн ирэх жилүүдэд дээрх бодлогыг үргэлжлүүлж, Османы эзэнт гүрний нутаг байсан Исламын ертөнц болон Түрэгийн ертөнцөд Туркийн эдийн засаг, улс төр, цэргийн нөлөө их байхыг дэмжлээ.

Сонгуулийн дараах Туркийн гадаад бодлогын чухал асуудлууд

2023 оны сонгуулийн дараах Туркийн гадаад бодлогод хэд хэдэн том сорилтууд байгаа ба эдгээр нь дэлхий нийтийн анхаарал хандуулах асуудлууд юм. Эдгээрийг дараах байдлаар тоймлох боломжтой.

Барууны орнуудтай харилцах харилцаа – Үл итгэлцсэн, найрсаг харилцаа

Сүүлийн жилүүдэд Туркийн хүний эрх, ардчилал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө буурсан, Ойрх Дорнод дахь исламист бүлэглэлүүдийг дэмжсэн, Ливи, Сирид барууны хөндлөнгийн оролцоог эсэргүүцсэн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж Турк барууны харилцаа хурцадсан. Мөн ОХУ-ын S-300 пуужингийн системийг нэвтрүүлсэн, Шведийн гишүүнчлэлд эсэргүүцсэн санал өгөх гэх мэт асуудлуудаас үүдэн НАТО-той харилцах харилцаа сайнгүй байна. Мэдээж үүнд Киприйн асуудал хэрүүлийн алим мэт асуудал байгаа нь лавтай. Чухам эл асуудал дээр Эрдоган илүү акцент өгч Турк, ЕХ-ны харилцааг тодорхойлохдоо ашигладаг. 2023 сонгуулийн санал хураалтад гадаад харилцааны мөрийн хөтөлбөрүүд чухал нөлөөтэй байсан гэж үзвэл нийт сонгогчдын 50 гаруй хувь нь ЕХ-той илүү дотно хамтран ажиллахыг хүсэж байгаа нь ил болсон. Эрдоганы засгийн газар энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрнө гэвэл баруунтай харилцах харилцаа өмнөх шигээ хурцадмал биш ч илүү болгоомжилсон өнгөтэй байх болно.

Орос, Хятадтай харилцах харилцаа – Хязгаарлагдмал нээлттэй харилцаа

Турк улс бусад НАТО-гийн гишүүн орнуудаас ялгаатай нь сүүлийн жилүүдэд Орос, Хятадтай харилцаагаа бэхжүүлж байна. Үүний хамгийн том илрэл бол Турк улс 2012 оноос хойш Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ)-ын Яриа хэлэлцээний түнш болсон ба 2013 оноос ажиглагчийн статус авах, тэр байтугай тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэх сонирхолтой байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн.

Үүнийг Турк улс БНХАУ-тай “Бүс, Зам” санаачилгын хүрээнд эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх, ОХУ-тай Сири, Ливид эрчим хүч, аюулгүй байдал зэрэг асуудлаар Оростой нэгдмэл сонирхолтой байгаа, Төв Азид ШХАБ-аар дамжуулан нөлөөллөө хадгалах зэрэг олон хүчин зүйлээр тайлбарлах боломжтой юм.

Мэдээж Эрдоган Орос болон Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэх нь тодорхой боловч Турк-ШХАБ-ын хамтын ажиллагаа НАТО-гийн Атлантын далай дамнасан аюулгүй байдлын хамтын ажиллагаанд сорилт болно гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Турк улс НАТО болон ШХАБ-ын хооронд сонголттой тулгарна гэж үзвэл эцсийн сонголт НАТО байх нь лавтай. Иймд ирэх 5 жилд Туркийн ОХУ болон БНХАУ-тай харилцах харилцаа Хязгаарлагдмал нээлттэй харилцаа байх болно.

Сирийн иргэний дайн – Шууд бус нөлөө

Сирийн иргэний дайн Туркийн хувьд гадаад бодлогын томоохон сорилт болж байгаа цаашид хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Турк улс Сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлж, 3 сая Сирийн дүрвэгсдийг хүлээн авсан нь энэ удаагийн сонгуульд сөрөг хүчний гол ашиглах сонгуулийн зэвсэг болсон. Сирийн дүрвэгсдийг нутаг буцаах сөрөг хүчний амлалт ихээхэн дэмжлэг авсан. Иймд Туркийн шинэ засгийн газар Сириэс авсан сая сая дүрвэгчийн тоог цөөлж, өмнөхөөсөө оролцоогоо илүү далд, шууд бус болгох магадлал өндөр байна.

Дүгнэлт

Сонгуулийн дүн нь Эрдоганы хувьд чухал ялалт болсон боловч Туркийн иргэд хооронд улс төр, эдийн засаг, гадаад бодлогын талаар гүн талцал бий болсныг харууллаа. Эрдоганы шинэ засгийн газар ирэх 5 жилд эдийн засгийн олон асуудал, геополитикийн тогтворгүй байдал, терроризм зэрэг олон сорилттой нүүр тулгарах болно.

Энэ дундаас 2023 оны Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Туркийн гадаад бодлогод хэрхэн нөлөө үзүүлэх нь ихээхэн сонирхолтой асуудал юм. Дахин сонгогдсон Режеп Тайип Эрдоган “Идэвхтэй гадаад бодлого” гэх өөрийн өвөрмөц, нэг талын баримтлалгүй, олон талд тоглолт хийсэн гадаад бодлогоо үргэлжлүүлэх дүр зураг илүү бодит байна.

Гэсэн хэдий ч нийт сонгогчдын тал гаруй хувийн саналыг авч Эрдоганыг унагаах дөхсөн сөрөг хүчний сонгуулийн амлалт бол Европын холбоотой илүү ойр дотно байх явдал байсан. Иймд хэрэв Эрдоган сонгуулийн үеэр өөрийгөө иргэдийн хүсэл сонирхлыг нэгт тавьдаг ардчилсан ерөнхийлөгч байна гэх амлалтдаа үнэнч байх аваас барууны орнуудтай хурцадмал харилцаа биш “Үл итгэлцсэн, найрсаг харилцаа”-тай байх бодлого явуулах болно. Чингэхдээ ОХУ болон БНХАУ-тай “Хязгаарлагдмал нээлттэй харилцаа”-гаа хадгална гэж үзэж байна.

Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн бэлтгэв

Энэтхэгчүүд юуны төлөө Австралийг сонгож байна вэ?
Энэтхэгчүүд юуны төлөө Австралийг сонгож байна вэ?
 
“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ
“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​