fbpx С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 33 секунд

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Т.БАТСАЙХАН

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын хаврын ээлжит чуулганы үр дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Түүний мэдээллээс тоймлон хүргэе.

“Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй, төр мэдээллийг нэг л удаа авдаг болно”

-УИХ-ын чуулганы статистикаас баталсан хуулиудыг ангилж, ялгаж хэлэх юм бол Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг хуулиудыг баталсан. Эдгээрээс хамгийн онцлох нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль. Ардчилсан, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш 36 жилийн хугацаанд мөрдөж ирсэн тогтолцоог өөрчилж, өмнө нь зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориотой байсан бол одоо хориглоогүйгээс бусад нь чөлөөтэй болж байна.Энэ хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчныг урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлсэн. Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй. Бизнест нөлөөлөх хууль батлагдвал зургаан сараас доошгүй хугацааны дараа хүчин төгөлдөр үйлчилдэг болж, бизнес эрхлэгчид бэлтгэлээ хангах боломжтой болсон. Төр нэг мэдээллийг нэг л удаа авдаг болно. Өмнө нь төрийн байгууллага, яам бүр иргэдээс дур мэдэн мэдээлэл шаарддаг байсан бол одоо дотоод мэдээллийн сан, датагаа ашиглан солилцдог болох боломжийг бүрдүүлсэн. Төрийн хүнд суртлыг 2-3 дахин бууруулах зорилгоор, ялангуяа эрчим хүч, барилга, боловсрол, санхүү зэрэг салбарт шаарддаг олон зөвшөөрлийн тоог цөөрүүлж, 41 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Барилгын салбарт нэг үйл ажиллагаа эрхлэхэд 3-дөрвөн төрлийн зөвшөөрөл шаарддаг байсныг халсан. Мөн тусгай зөвшөөрлийг 10 жилээр, энгийн зөвшөөрлийг таван жилээр олгож, ямар нэгэн зөрчил гаргаагүй бол хугацааг нь шууд сунгадаг болсон. Ингэснээр зөвшөөрөл авахтай холбоотой хүнд суртлыг 2-3 дахин бууруулсан.

“1.3 сая иргэн жилд хоёр сая төгрөг хүртэлх татвараа өөртөө үлдээнэ”

-Дараагийн чухал хууль нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм. Олон жил ажиллаж, илүү шимтгэл төлсөн хүн илүү тэтгэвэр авдаг байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Мөн нийгмийн даатгал төлөгчдийн тэтгэвэр авах тогтолцооны суурь өөрчлөлтийг бий болгож, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэвэр нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн. Хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийг дэмжих тухай хуулиар бага, дунд орлоготой иргэдийг дэмжиж, 792 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас чөлөөлсөн. Харин 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулахаар зохицуулсан. Ингэснээр 1.3 сая иргэн жилд хоёр сая төгрөг хүртэлх татвараа өөртөө үлдээх боломж бүрдэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа шинэчиллээ

-Мөн Эрүүл мэндийн тухай хуулиудыг баталсан. Эдгээр хууль нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлсэн. Өмнө нь донорын эд, эрхтэнтэй холбоотой асуудлууд үүсдэг байсан бол энэ хуулиар тэдгээрийг зохицуулсан. Дараагийн чухал хууль бол Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. 1999 онд батлагдсан хуулийг 27 жилийн дараа шинэчилж, өмнө нь дөрвөн удаа батлагдаж чадаагүй байсан энэ хуулийг баталсан. Ингэснээр эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хамтран амьдрагчийн эрх зүйн байдал, донор, үр шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, гэр бүлийн маргааныг шийдвэрлэх тогтолцоог зохицуулсан.

“Парламентын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, олон нийтийн хяналт, оролцоо нэмэгдсэн”

-Мөн Уур амьсгалын тухай анхдагч хуулийг баталж, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол зэрэг Монгол Улсад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Түүнчлэн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой олон чухал хуулийг баталсан. Гадаад зээлийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийг баталснаар Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. УИХ бол хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийг оруулдаг. Энэ чиглэлээр хоёр удаагийн сонсгол зохион байгуулж, Ерөнхий сайдын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулсан. Парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү хүртээмжтэй болгох үүднээс e-Mongolia аппликэйшнд "Парламент" цэсийг байршуулсан. Өмнө нь иргэд зөвхөн өргөдөл, гомдол гаргадаг байсан бол одоо хууль, тогтоомжийн төсөлд цахимаар санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой болсон. Мөн "Хуулийн хэрэгжилт иргэдийн амьдралд" гэсэн цэсээр хууль бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэх боломжтой."Хяналттай парламент" цэсийг parliament.mn цахим сайтад байршуулснаар парламентын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, олон нийтийн хяналт, оролцоо нэмэгдсэн. Иргэд чуулганы тов, хэлэлцэх асуудлын дарааллыг харах, дэмжих, дэмжихгүй саналаа өгөх, УИХ-ын чуулган болон Байнгын хороодын ирцийг бодит цаг хугацаанд харах, санал хураалтын дүн болон гишүүн бүрийн саналыг нээлттэй үзэх боломжтой болсон.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 128 (7870)

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​