fbpx Р.Содхүүгийн өрсөлдөгч нөхөрт захих үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 21 секунд

Р.Содхүүгийн өрсөлдөгч нөхөрт захих үг

                Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү юу хийсэн нь хамаа алга, гагцхүү энэ суудалд хэн санаархав гэдэг нь чухал байна. УИХ-ын гишүүний суудлаас буусан цагаас хойш агентлаг газрын даргын суудлаас буугаагүй энэ эрхэм гэнэт яагаад хэвлэлээр “нүдүүлэх” болов. Бидний тод санаж байгаагаар Үндэсний статистикийн ерөнхий хорооны дэд дарга, Хөрөнгийн биржийн захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга гээд байнга даргын суудалд заларч байсан энэ нөхөр өнгөрөгч олон жилийн хугацаанд өнөөдрийнх шиг ийнхүү хэвлэлээр “нүдүүлж” байсангүй. Тэгэхээр Р.Содхүүг зохион байгуулалтайгаар нүдэж байгаа тэр эрхэм хэн бэ гэдэг нь яагаад ч сонирхол татна.

                МАН-ын угшилтай ахмад гишүүдийн нэг, төрд олон жил тогтвортой удирдах алба залгуулсан нөхрийг захын нэг хүүхэд хөөгөөд явуулчихгүй л дээ. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол түүнийг ажлаа өг хэмээн МАН-аас шахахаар “Битгий солиор” гээд салаавч өгдөг тийм л хүн гэнэ. Тэгэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг сонирхож байгаа МАН-ын нэг залуу халаа байж таарна. Сонгуульд хүчин зүтгэсэн, магадгүй агентлаг газрын дарга болчих хэмжээний хандив өгсөн нэг нөхөр байж таарна. Нөгөө талаар саяхан хоёр талцаад үзэж байсан МАН-ын 33-ын бүлэгт хүчин зүтгэсэн ч нөхөр байж болно шүү дээ. Бүр эсвэл МАН-ын Их хуралд хоёр аймгийн гишүүд удирдаад У.Хүрэлсүхийн талд санал өгүүлсэн ч байж болох. Ийм хэмжээний хичээл зүтгэл гаргаж хөрөнгө хаясан хүнд агентлаг өгдөг нь бичигдээгүй хууль. Харин энэ нөхрийн ачийг хариулж Эрүүл мэндийн газар өгөх гэхээр мэргэжил харшилна, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өгөх гэхээр томдоно. Энэ мэт шалтгааны үүднээс эрх мэдэлтэн “өөрөө агентлагаа сонгоод ороод ир” гэсэн байхыг үгүйсгэх арга алга. Мань нөхөрт тохирох агентлаг газар нь Р.Содхүүгийн эзлэн сууж байгаа газар байхаар нь эрх мэдэлтэн маань өөрөө зохицуулаад унагаах баримт дэлгэ, тэгэхээр нь болно гэсэн байхыг үгүйсгэх арга алга. 

                Гэтэл суудлаа тийм ч амар тавьж өгөхгүй егзөр өвгөн байгаа нь ийнхүү хэвлэлээр дамжуулан нүдэж байгаа хэрэг болов уу. Сэлэнгэ аймгаас ажлынхаа гарааг эхлүүлж байсан Р.Содхүүгийн хувьд ихэнхдээ удирдах алба залгуулсан учраас түүнээс баримт олж дэлгэнэ гэдэг амаргүй. Муу санаа нь арьсандаа багтахаа больсон тэр амьтныг холдуулна гэдэг амаргүй. Тэгэхээр юу хамаагүй зүйлээр нүдээ аниад шүршиж байгааг бид бэлээхэн харж байна. Уг нь Хөрөнгийн биржийг элгээр нь хэвтүүлсэн хүн бол яах аргагүй Р.Содхүү, Мэргэжлйин хяналтын газарт байхдаа бас л хэл ам дагуулж байсан нь хүн нь яах аргагүй Р.Содхүү. Газар тариалангийн бүс нутагт будилаан хутгаж байсан нь аанай л Р.Содхүү. Гэхдээ л түүнээс баримт олж дэлгэж чадаагүй байна. “Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй, хэрээ мянган жил болсон ч бууралтдаггүй” гэж үг байдаг сан. Хөрөнгийн биржээр дамжуулсан олон ажиллагааг нь шалгуулаач ээ. Цагдаад нөлөөл, АТГ-т нөлөөл, тэгэж байж наад өвгөнөө буулгана шүү. Түүнээс бус хэвлэл мэдээллээр чиг зүггүй “шүршээд” амжилт олохгүй гэж суудал горилогчид захих байна даа.  

Х.Баатар 

Шуурхай.мн

 

Солонгосын казиногоос монгол эмэгтэй 863 сая воны жэкпот хожжээ
Солонгосын казиногоос монгол эмэгтэй 863 сая воны жэкпот хожжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​