fbpx Сүлжээний бизнесээс болж 36 мянган хүн хохирчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 4 секунд

Сүлжээний бизнесээс болж 36 мянган хүн хохирчээ

Манай улсад гарч байгаа нийт гэмт хэргийн талаас илүү хувь нь өмчлөх эрхийн эсрэг үйлдэгдэж байгаа судалгаа гарчээ.

. Тодруулбал, хулгайлах 37, дээрэмдэх 11, залилах гэмт хэрэг найман хувийг эзэлж байна. Энэхүү гурван төрлийн гэмт хэрэг Монгол Улсын Эрүүгийн хуулиар тодорхойлсон 600 гаруй үйлдэл бүхий 200 гаруй гэмт хэргийн 56 хувийг дангаараа эзэлж байгаа нь бодлогын төвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм.

Монгол Улсын гавьяат хуульч, профессор Суурийн Жанцан агсны нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвийн дор өчигдөр Хууль сахиулахын их сургууль, Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгууллаа.

Тооны хувьд бага юм шиг боловч хохирлын хэмжээ, хор уршгийн хувьд маш өндөр дүнтэй байдаг залилах гэмт хэргийн талаар олон талаас нь ярилцлаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь шинэ хэлбэрт шилжиж, улам оюунлаг болж байгааг ХСИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч Ч.Нямсүрэн хэллээ.

Ялангуяа цахим хэлбэрийн залилах гэмт хэрэг буюу олон нийтийн сүлжээнд хэн нэгний нэрийн өмнөөс найз нөхдөөс нь мөнгө авах, настай хүмүүсийн итгэлийг олж мөнгө шилжүүлүүлж авах, цахим сугалаанд азтан болсон гэж хуураад урьдчилгаа авах, гадаадаас мөнгө шилжүүлэх үйлчилгээг ашиглан луйвардах, мөнгөний машинаас мэдээллийг нь хуулж авах зэрэг олон арга ашиглаж байгааг тэрээр анхааруулав. Олон шатлалт маркетинг буюу сүлжээний бизнес манай улсад хуулиар хориотой. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд огцом өссөн бөгөөд итгэж ордог 100 хүн тутмын 90 нь хохирогч болдог байна.

“Сүлжээний бизнест итгэж байгаа 100 хүний 75 нь эмэгтэйчүүд байна. Мөн 25-35 насны залуучууд татагдаж орж байна. Өөрөөр хэлбэл, амар хялбар аргаар богино хугацаанд мөнгө олон сонирхол улам залуужиж байгаа нь харамсалтай. 2016 оноос хойш сүлжээний бизнес ашигласан залилах гэмт хэрэг долоо дахь удаагаа гарлаа. 90 гаруй сүлжээний компани илчлэгдсэн. 36 мянган хохирогч байна. Уг нь хуулиар энэ төрлийн гэмт хэрэг хориотой. Харин хориотой үйл ажиллагааг ил тод сурталчлаад байгаа нь улам дэвэргэж байна” гэж судлаач Д.Чимэддамба ярив.

Хоёр хүн харилцан тохиролцоод тодорхой нөхцөлтэйгөөр мөнгө зээлүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах зэргээс үүдэлтэй маш олон маргаан, гомдол хуулийн байгууллагад очдог. Ингэхдээ ихэвчлэн нотариатаар батлуулсан гэрээг үндэслэн гомдол гаргадаг. Гэвч энэхүү гэрээ нь зөвхөн хүчин төгөлдөр гэдгийг л нотариат баталж байгаагаас биш өнөөдрийн хууль эрхзүйн хүрээнд нотлох баримт болж чаддаггүйг онцолж байлаа.

“Гэрээ байгуулна гэдэг нь анхнаасаа тэгш эрхтэйгээр, харилцан тохиролцсоныг баталж байгаагаас биш мөнгө зээлсэн хүн нь буцааж өгнө гэсэн баталгаа биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ бизнест хамтран ажиллая гэж мөнгө авчхаад нэг ч тоосго өрөхгүйгээр үнэтэй машин, байр аваад уначихсан хүн бол анхнаасаа эд хөрөнгийг нь залилж мэхлээд завших санаатай байна. Энэ бол гэмт хэрэг. Үнэхээр бизнес нь бүтэлгүйтээд өгье гэвч чадахгүй яваа бол өөр асуудал.

Үүнийг мөрдөн байцаагчид ялгаж, салгах ёстой. Бид энэ асуудлыг том зургаар нь харж, санхүү эдийн засгийн тогтолцооны төвшинд шийдэх ёстой. Банкны хүү өндөр байгаа өнөөдрийн нөхцөлд иргэдэд мөнгөний хэрэгцээ байсаар байна. Энэ төрлийн маргаан гарсаар л байна” гэж ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн дэд профессор, доктор С.Гантулга ярилаа.

Мөн нотариаттай холбоотой гардаг бас нэг маргаан нь гарын үсэг. Тиймээс гарын үсэг зуруулахаас гадна хурууны хээгээр баталгаажуулдаг болох саналыг ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хууль сахиулахын инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбат гаргаж байв.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд гаднаас хуулбарласан хуулийн хуурай заалтаар тэмцээд ямар ч нэмэргүй гэж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл мөн хэллээ. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурал гэдэгтэй маргахгүй ч хэрээс хэтэрсэн шунал, хэзээ ч хангаж чадахгүй тансаг хэрэглээ рүү зүтгэхээ больж, нийгмээрээ хандлагаа өөрчлөхийг тэрээр уриалав.

Эрдэм шинжилгээний хурлаас саналаа нэгтгэн зөвлөмж гарган, шийдвэр гаргах байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Өмчлөх эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлах, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хохирлын сан байгуулах, хохирол барагдуулах тогтолцоотой болох, цагдаагийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх гэх мэт олон санал бүхий зөвлөмжийг гаргасан юм.

Б.ТӨГС

 

Эверестийн оргилд дахин нэг монгол уулчин эх орныхоо тугийг мандууллаа
Эверестийн оргилд дахин нэг монгол уулчин эх орныхоо тугийг мандууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​