fbpx Д.Арвины "замхруулсан" IV төрөхөд хэзээ очих вэ, Ерөнхийлөгч өө !
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 24 секунд

Д.Арвины “замхруулсан“ IV төрөхөд хэзээ очих вэ, Ерөнхийлөгч өө !

Монгол Улсын Ерөнхийлөгч ба түүний багийнхан сошиал мэдрэмж маш өндөртэй. Тиймдээ ч фэйсбүүк, твиттер зэрэгт ямар л сэдэв олны анхаарлыг татаж байна, тэр бүрт давхиад очдог уламжлалтай болсон. Хэдийгээр анхаарал хандуулж буйгаа илэрхийлээд өөрийн биеэр очиж байгаа нь нэмэх оноо авах алхам мөн ч үр дүн үүнээс хувь илүү чухал. Жишээлбэл, Богд хааны ордон музейн газраас хуудуутай замаар хумсалсан АПУ компанийнхан даварсаар Дагвын орон дээр гэгчээр тус музейн газарт цэнгээний асар барихаар зэхэж байна хэмээн сошиалаар шуугиад эхлэнгүүт Төрийн тэргүүн явж очсон. Ингэхдээ тэрбээр "Богд хааны ордон музейн газартай холбоотой асуудлаар иргэдээс маш их өргөдөл, гомдол ирсэн. Би тэдгээртэй танилцаж, өнгөрсөн баасан гарагт хотын захиргаанд энэ асуудлаар хандсан. Газрын маргаантай холбоотой асуудлаар хариу ирэх байх, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах, хөгжүүлэх талд тууштай ажиллана" гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр амралтын өдрөөр ийнхүү Богдын музейд очсон бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус музейд олгосон газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан. Түүний хувьд уг шийдвэрийг аль хэдийнэ гаргасан бөгөөд ажлын долоо хоногийн эхний өдөр ийнхүү албажуулсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг энэ асуудалд анхаарал хандуулахаас өмнө холбогдох хүмүүс хотын захиргаанд хандсаны дагуу ийнхүү С.Батболд дарга шийдвэр гаргасан юм. Харин үүний дараагаар эмч, эмнэлгийн ажилтнууд суулт зарласан. Маргааш өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнтэй очиж уулзсан. Тухайн үед тэрбээр цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн "Багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа"-гаа хэлсэн. Ард иргэдийн тодорхой хэсэг нь суулт зарлан эсэргүүцэл илэрхийлж байхад Төрийн тэргүүн очиж байгаа нь сайшаалтай ч тэдний нийгмийн халамжийг баталгаажуулах, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх тухайд тэрбээр чухам юу хийх вэ, юу хийж чадах вэ гэдэг чухал. Үүссэн асуудал бүрт гүйж очихыг хэн ч чадна. Харин үр дүн гаргах тухайд ямар алхам хийж, ажил хэрэг болгохыг нь асуумаар байна. Цаашилбал, эмч, багш нарын суултыг сошиалаас харж очсон Төрийн тэргүүн уг суултын цаана ямар бохир улс төр өрнөж байгааг анзаарсан л баймаар юм. Учир мэдэх хүмүүсийн тайлбарлаж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ынхан "хөгжмөө" захиалчихаад гол дүрд нь Төрийн тэргүүнээ "тоглуулаад" зогсохгүй асуудлыг улам дэвэргэж байна гэх. 

"АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн эмчийн нөмрөг өмсөөд талбай дээр сүр дуулиантайгаар үсээ хусуулсан", "МоАХ-ны гишүүн хүн ч байна, "ТҮЦ-ээ ачуулчихлаа" хэмээн гомдол гаргаад суулт хийж явсан жирийн иргэн цагаан нөмрөг өмсеөд эмч нарын суултад оролцож байна" хэмээн таньж мэдэх хүмүүс нь ярьж, бичиж байгаагаас харахад Ерөнхийлөгчийн дэмжлэг, АН-ынхны найруулгаар явж буй тавилттай жүжиг байхыг үгүйсгэхгүй. Тэр бүү хэл, төв талбай дээрх эмч, багш нарын суултад оролцож буй зарим хүн цагийн цалинтай ажиллаж буйгаа ярьсан нь чих дэлсээд авсан. Энэ мэтээр хөдөлмөрөө үнэлүүлж, цалингаа нэмүүлэх чин хүсэлтэй, олон жил энэ салбарт зүтгэсэн хүмүүсийн итгэл үнэмшилд дөрөөлөн ашиг хонжоо хайгсад, улстөрчдийн гар, хөл бологсод олширсон цагт чин зүрхнийхээ дуудлагаар жагсаал зохион байгуулж байгаа эсэхэд итгэхэд бэрх. Ийм л эгзэгтэй асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж буй нь ямар нэг ашиг сонирхол байж магадгүй гэсэн хардлага төрүүлээд байгаа юм. Ямартай ч, Төрийн тэргүүн цаг үеийн, анхааралд өртсөн асуудал бүрт явж очдог жижиг тогтоож байгаа учраас олон хүний эрх ашиг, улс орны хүн амын бодлоготой шууд холбоотой асуудлыг олны анхаарлын тевд оруулмаар байгааг дуулгая.

Энэ бол тэртээх 2010 онд сүр дуулиантайгаар шавыг нь тавьж байсан Яармагийн дэнж дэх IV төрөх эмнэлэг. Монгол Улсын Ерөнхийлөгч лоббидоод, газар дээр нь, очиж танилцаад анхаарал хандуулчихвал ажил урагшлахыг үгүйсгэхгүй. Манай улсын эрүүл мэндийн салбар "элгээрээ мөлхөөд" олон жил болж буй. Улсын хэмжээний гуравхан төрөх эмнэлэг нь ачааллаа дийлэхгүйгээс нярайлахаар очсон эх эмнэлгийн шалан дээр хэвтэж буй дүр зургийг та бид олонтаа харсан. Хорвоод мэндэлж буй бяцхан иргэнээ бид шалан дээр угтаж авах нь холгүй байгаа нь бодит үнэн. Зөвхөн төрөх эмнэлэг ч гэлтгүй хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрснөөс үүдэлтэйгээр бусад эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрсэн. Хүн амын эрүүл мэндийн асуудал хол хаягдсан энэ үед Төрийн тэргүүний дэмжлэг юу юунаас чухал байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та Яармагийн дэнж дэх IV төрөх эмнэлгийн газартай биечлэн очиж танилцаад бүхэл бүтэн найман жил өнгөрч байхад барилгын явц яагаад "араг яс" төдийхөн байгаагийн учрыг олж өгөөч. Холбогдох хүмүүст нь үүрэг чиглэл өгч, эхлүүлсэн ажпынх нь үр дүнг гаргахад нөлөөлөөч. 80 хувийн төпбөрийг компанийнхаа данс руу шилжүүлж авсан гэсэн үг. Тухайн үеийн тооцооллоор, барилгын ажлын нийт зардлыг 17 тэрбум төгрөгөөр үнэлж байж. Ийнхүү төлбөрийнхөө 80 хувийг авсан "Нийслэл өргөө"-гийнхөн өнөөдөр үнсэнд хаясан шалз шиг алга болсон. Товчхондоо, Д.Арвины "замхруулсан" IV төрөх эмнэлгийн барилгын ажлыг гүйцээхэд анхаарал хандуулахыг танаас хүсье. Цаашилбал, улстөрчдийн нелөөллөөр тендерт ялалт байгуулж, төсвийн хөрөнгөнөөс хувь хүртчихээд алга болчихдог аж ахуйн нэгжүүдийг,

...  Ямартай ч, Төрийн тэргүүн цаг үеийн, анхааралд өртсөн асуудал бүрт явж очдог жишиг тогтоож байгаа учраас олон хүний эрх ашиг, улс орны хүн амын бодлготой шууд холбоотой асуудлыг олны анхаарлын төвд оруулмаар байгааг дуулгая...

хувь хүнийг нэр устай нь зарлахыг, тэдэнд хариуцлага тооцохыг танаас хүсье. Хүсвэл танд ийм хэмжээний бүрэн эрх бий. Эрх мэдэлтнүүд улсын төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр "гараа угаадаг" ил хэрнээ далд бизнесийг таслан зогсоох боломжоо та ашиглана уу. Ингэж чадаж гэмээнэ том, бага гэлтгүй үүссэн асуудал бүрт явж очсоноор цахим сүлжээнд оноо авахаас хувь илүү ажил болно.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​