fbpx Хар тугалгын аюул хүүхдүүдийг онилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 9 секунд

Хар тугалгын аюул хүүхдүүдийг онилжээ

Р.Саруул

Хар тугалга (plumbum) үелэх системд Рb гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 828 рөөлөн, хувийн жин ихтэй, хортой хүнд металл болно. Байгаль дээр исэл, сульфид байдлаар тохиолдоно. Энэ нь уран, тори зэрэг цацраг идэвхт элементүүдийн задралын эцсийн бүтээгдэхүүн юм.

Амархан хайлдаг, боловсруулахад хялбар дөхөм учраас өргөн хэрэглэдэг. Хар тугалгаар аккумляторын тугалган дугтуй, химийн үйлдвэрийн хүчилд тэсвэртэй тугалган аппарат хэрэгсэлд хэрэглэнэ.

Ерөөс энэ металл тэр чигээрээ хор юм. Тиймээс өндөр хөгжсөн орнуудад хар тугалгыг хэрэглээнээс аажмаар хасаж байгаа. Гэхдээ чухам яагаад энэ металлаас ингэтэл айх шаардлагатай юм бол.

ХАР ТУГАЛГА БИДНИЙ ИРЭЭДҮЙГ ХӨНӨӨЖ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлалын лабораториос хамгийн энгийнээр дараах тайлбарыг өгч байна. Хар тугалга нэн түрүүнд мэдрэлийн, зүрх судасны, бөөрний, хоол боловсруулах, цусны эргэлтийн, нөхөн үржихүйн зэрэг олон эрхтэн системийг хордуулах нөлөө үзүүлдэг.

Хамгийн ноцтой нь, зургаа хүртэлх насны хүүхдүүд хордох магадлал насанд хүрэгсдийнхээс хэд дахин өндөр ажээ. Учир нь хүүхдийн амьдралын өвөрмөц зан үйл нь (гадаа тоглох, гараа амандаа хийх, орчны эд зүйлсийг амаараа мэдрэх гэх мэт) хар тугалгын өртөлтийг нэмэгдүүлдэг. Мөн хоол боловсруулах замаар хар тугалгыг шингээхдээ насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд илүү байдаг (насанд хүрэгчид хоол боловсруулах замаар нэвтэрсэн хар тугалгын 10 хувийг шингээдэг бол хүүхэд 50 хувийг шингээдэг).

Дээр нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэн (төмөр, витамин Д гэх мэт) хар тугалгын шимэгдэлт дутмаг. Тэгээд ер нь цус, тархины хориг хараахан бүрэн хөгжөөгүй нь энэ хордлогын гол шалтгаан болдог ажээ.

Тэгвэл Улаанбаатарын хүүхдүүд энэ аюулд хамгийн ихээр нэрвэгдэж байна. Сүүлд явуулсан судалгаагаар Улаанбаатар хотод 7-14 насны эрэгтэй 62, эмэгтэй 58 хүүхдийн цусанд хар тугалгын агууламжийг судалжээ.

Энэ судалгаагаар хүүхдүүдийн цусан дахь хар тугалга 10 mg/dl байх ёстой атал 15.7-17.4 орчим байгаа нь тогтоогдсон байна.

Цусан дахь хар тугалга дээрх нормоос дээш гарсан байх юм бол хүүхдүүд амархан уурлах, цочромтгой болох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах нь ихэсдэг байна. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжид хөрсний хар тугалга 17.4, агаар дахь хар тугалга 34.2 хувь нөлөөлдөг аж.

Улаанбаатар хотод бөөгнөрсөн 1,300 гаруй үйлдвэр, аж ахуйн газарт жилд 3,800 тонн химийн бодис хэрэглэж 700 тонныг нь усанд, 70 гаруй тонныг нь агаарт, 600 тонныг нь хөрсөнд хаяж байна гэсэн судалгаа гараад байгаа юм.

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр “Хар тугалга биед ормогц хамгийн эхэнд цусанд эргэлддэг. Цусанд байх хагас задралын хугацаа ойролцоогоор 30-40 хоног. Түүнээс хойш зарим хэсэг нь биеэс гадагшилж, үлдсэн нь яс, шүдэнд хуримтлагдана. Ихэвчлэн хоол тэжээлийн хомсдолтой, кальци, фосфор авч чадахгүй байгаа хүмүүс  өртөмхий байна. Манайхан сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Дийлэнх нь кальцийн дутагдалтай. Ясанд суусан хар тугалга 23-25 жил ясанд оршдог. Кальци хүний бодисын солилцоонд байнга оролцдог. Шаардлагатай бол яснаасаа дайчлагдаад гарчихна. Хэрэгцээ багасвал ясандаа суучихна.

Нэгэнтээ ясанд хуримтлагдвал хүний биеэс гадагшлах боломж нь багасна. Цусанд орсон хар тугалга биед орсноор тэнцвэрт байдал алдагдуулдаг. Эс үхнэ, завсрын бүтээгдэхүүнүүд үүснэ. Тэрнээс болж хордоно. Нэг ёсондоо хүн архаг хордлогод өртсөнөө ч мэдэхгүй явж байдаг. Харин биед 40 микро грамм дицлитерээс дээшээс хар тугалга агуулагдаж байвал өндөр түвшний хордлогод орсон гэсэн үг. Архаг цочмог хордлого нь зүрх судасны систем, мэдрэлийн системд шууд нөлөөлнө.

Цусны эргэлтийн системд төмөр хүчилтөрөгчийг тээвэрлээд явж байдаг атал үүний оронд хар тугалга болчихоор цус багадалт, толгой тархи өвдөх, бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулна. Хамгийн гол нь, муу, дунд сурдаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ их байв. Харин онц сурдаг хүүхдүүдийнх мэдэгдэхүйц бага байгаа ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл хар тугалгын хордлогоос хамаарч хүүхдүүдийн хооронд ялгаа байгаа нь батлагдсан. Ууртай, мэдрэмтгий, цочромтгой хүүхдийн цусанд хар тугалга их байдаг" гэж ярьсан.

БИДЭНД АВРАЛ БИЙ ЮҮ

Хар тугалга үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч нь Хятад улс юм. 1970 оноос хойш дэлхий даяар будганд хар тугалга хийж болохгүй хэмээн хорьсон ч Хятадууд энэ дүрмийг дагалгүй өнөөг хүрчээ. Үр дүнд нь олон мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан удаатай. Өмнөд хөршийнхөн хар тугалгыг үйлдвэрлэлдээ түлхүү хэрэглэх болсон гол шалтгаан нь энэ химийн хүнд металл нь будгийг хурдан хатаах, удаан хугацаанд өнгөө барих, чийгэнд автуулдаггүй учраас бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хүний эрүүл мэндэд хортой аргыг хэрэглэж байгаа.

Хятадууд хүүхдийн тоглоомыг хар тугалгатай будгаар буддаг нь дэлхийн хүн амын эсрэг террорист үйл ажиллагаа гэж нэрлэхэд буруудахгүй хэмээн олон орон үзэж, урд хөршид үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг үр хүүхдэдээ авч өгөхгүй байхыг эцэг эхчүүддээ зөвлөж байна.

 Дэлхийн хүүхэд багачуудын тоглодог нийт бүтээгдэхүүний 70 хувийг урд хөрш үйлдвэрлэдэг.Ихийг үйлдвэрлэж, дэлхийн улс орон руу экспортолдог ч бусад улс үүнтэй дүйцэхүйцийг буцаадаг байна. Хятадын хувьд 2017 онд түүхэндээ байгаагүй их тоглоом экспортолсон ч мөн хамгийн олон буцаан таталт хийсэн жил байжээ.

Иймээс АНУ, ОХУ, Европын холбоо болон бусад улс Хятад улсад үйлдвэрлэсэн тоглоомоос болгоомжилж, хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна. ОХУ урд хөршид үйлдвэрлэсэн тоглоом оруулахыг хориглосон ч зах зээлийн нийт тоглоомын 15 хувийг тус орны бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь ард иргэдийн худалдан авах чадвартай холбоотой. Хямд, баталгаагүй тоглоомыг хууль бус, ганзгын наймаачид оруулж ирж байгаа аж.

Хэн нэгэн хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөгөө хэсгийгээ хордуулж байж таарахгүй.Стандарт хангахгүй бол үйлдвэрлэлээ зогсоох хэрэгтэй” гэсэн юм. Вашингтон хотод худалдаалж Хятадаас орж ирсэн 675 мянган ширхэг барбиг зах зээлээс эргэж татав. 2017 онд вагон хөдөлгүүрт тоглоом, "Бонго" нэртэй ачааны машины тоглоом хар тугалга ихтэй байснаас буцаан таталт хийжээ. 2017 онд Хятад улс хамгийн их тоглоом нийлүүлж, хамгийн их татсанаас "Хятадын синдром" нэртэй сөрөг кино хүртэл гарсан байна.

 
ГУРВАН АВАРГЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД О.ХАНГАЙ ХАРЦАГА ТҮРҮҮЛЭВ
ГУРВАН АВАРГЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД О.ХАНГАЙ ХАРЦАГА ТҮРҮҮЛЭВ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​