fbpx Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 58 секунд

Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын саналын эрх бүхий 69 квотыг дарга нарт олгосон гэх асуудал шүүмжлэл дагуулж буй. Бид уг асуудлаар Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. 

-С.БАТБОЛДЫН ТУСЛАХ, ЖОЛООЧ, ХАМГААЛАГЧ НАР БАГА ХУРАЛД ОРОЛЦОНО-

-Нийслэлийн МАН-ын хорооны Бага хуралд 69 төлөөлөгчийг квотоор оролцуулах шийдвэр нь танай намын үндсэн дүрэмтэй нийцэж байгаа юу?

-Би маш товчхон тайлбарлая. Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчид энэ сарын 7-ны өдөр хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурлыг хуралдуулах шийдвэрт хүрсэн. Ингэхдээ 34-р Бага хуралд 369 саналын эрх бүхий төлөөлөгч оролцоно. Үүний 300 нь дүүргийн намын үүрүүдээс буюу хороодоос сонгогдоно. Үлдсэн 69 нь квотоор сонгогдоно гэсэн шийдвэр гаргасан. Тэргүүлэгчдийн хурлаас гарсан энэ шийдвэртэй Нийслэлийн намын хорооны хэсэг, бүлэг хүмүүс санал нийлэхгүй байгаа юм.

Яагаад санал нийлэхгүй байгаа юм бол?

-Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн МАН-ын дүрмийн 11.2-т “Намын Бага хурал зөвхөн хороод, үүрүүдээс сонгогдсон гишүүдээс бүрдэнэ”  гээд заагаад өгчихсөн байдаг. Яг үүнтэй холбогдуулж, МАН-ын Хяналтын хороо 11.2-р заалтыг тайлбарлаж, дүгнэлт гаргасан. Энэ тайлбарт, квот гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн намын гишүүд тэгш шударгаар, үүр дээрээ өрсөлдөж байж, Бага хурлын төлөөлөгчөөр сонгогдох ёстой гэж дурдсан байгаа. Харамсалтай нь, энэ дүгнэлтийг өнөөгийн Нийслэлийн удирдлагууд, С.Батболд тэргүүтэй Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид хэрэгжүүлэхгүй байгаа юм.

-69 квотод яг хэн хэн багтаж байгаа вэ?

-МАН-ын дарга, ЕНБД, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, дүүргүүдийн намын хорооны дарга, дэд дарга нар багтаж байгаа. Үүн дээр Нийслэлийн намын хорооны улс төрийн ажилтнууд, өмнө нь даргаар ажиллаж байсан хүмүүс, хурал зохион байгуулахад туслалцаа үзүүлж буй ажилтнууд, Нийслэлийн намын дэргэдэх ТББ-ын дарга, дэд дарга, ажилтан, ажилчид орно гэсэн томьёолол гаргачихсан байгаа.

-Нэр нь яг жагсаалтаар гарчихсан уу?

-МАН-ын дүрмээр намын үйл ажиллагаа ил тод нээлттэй байх ёстой. Бүх гишүүн мэдээллээр  хангагдах ёстой. Гэтэл өнөөг хүртэл 69 хүнийхээ нэрийг нууцлаж байна. Зөвхөн томьёолол байдлаар бидэнд танилцуулсан. Томьёоллоос нь харахад, С.Батболд, С.Мөнхчулуун нарын үйлчилгээний албан хаагчид хүртэл квотоор орохоор байна. Ажилчид гээд томьёолчихсон байгаа юм. Нэг ёсондоо С.Батболдын туслах, жолооч, хамгаалагч нар Бага хуралд оролцоно гэсэн үг. Уг нь улс төрийн ажилтнууд хурал зохион байгуулахад үүрэг хүлээж оролцох ёстой. Түүнээс биш саналын эрхтэй Бага хуралд оролцох ёсгүй. Бас зохицуулагч нар оролцоно гээд томьёолчихсон байгаа юм. Манай намын дүрэмд зохицуулагч гэсэн нэг ч албан тушаал байхгүй.

-Дүүргүүдээс парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд хороон дээрээ өрсөлдөж байж Бага хурлын төлөөлөгчийн эрх авах уу?

-Бид бол яах вэ. УИХ-ын гишүүд хороод дээрээ очоод, өрсөлдөөд гараад ирж болно. Намын бодлогыг тодорхойлолцож яваа УИХ-ын гишүүд, төлөөлөгчид бүгд тойрог дээрээ л өрсөлдөх ёстой. Ийм журам батлаад өгчихсөн. Бид ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа, болж байна. С.Батболд, С.Мөнхчулуун нар ч гэсэн өөрсдийн хамгаалагч, жолооч нартайгаа хамт хороодоос өрсөлдөж, гарч ирэх учиртай. Юунаас нь айгаад байгаа юм бэ. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч хүн нэг ч гэсэн хороон дээр ажиллаад үз л дээ. Хорооны хөгжилд ч нэмэртэй. Гэтэл С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна. Энэ чинь  намын дүрэмтэй харшилж байгаа үйлдэл. С.Батболд энэ үйлдлээрээ хэний эрх ашгийг хамгаалах гээд байгаа юм бэ. Ямар ч байсан жирийн гишүүдийнх биш гэж хэлмээр байна.

-НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙДЛААР 
УДИРДАХ БОЛОМЖГҮЙ-

-69 төлөөлөгчийг квотоор оруулах шийдвэр гаргасан Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурал хууль ёсны байсан уу?

-Яг хууль ёсны гэхэд хэцүү. Тухайлбал, С.Батболд дарга Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч гээд явж байна. Гэтэл манай намын дүрэмд Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байж л тэргүүлэгч болдог. Энэ мэтээр 5-6 хүн өөрсдийгөө тэргүүлэгч гээд нэрлэчихсэн яваа.

-Та энэ удаагийн Бага хурлын өнгө төрхийг хэрхэн харж байна?

-Нөхцөл байдал ийм байгаа болохоор Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал тэгш, шударга болно гэсэн ямар ч найдлагагүй болчихлоо. Бид нам дээрээ шинэчлэл ярьж, албан тушаалын наймаа гээч зүйлийг байхгүй болгоно гэж дуугараад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Нийслэлийн МАН-ын хорооны хурал яг энэ байдлаар зохион байгуулагдвал нөгөө л 60 тэрбумын дүр зураг хэвээр хадгалагдаад үлдэхээр байна.

-Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлаар хэлэлцэх гол асуудал нь юу байх вэ?

-Ирэх 2020 оны улс төрийн сонгуульд намын байгууллага ямар зорилт дэвшүүлэх юм бэ. Ямар жанжин шугам барьж, дотооддоо болж бүтэхгүй байгаа асуудлаа хэрхэн цэгцлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Дөрвөн жилд ердөө нэг удаа болдог. Ийм чухал асуудал хэлэлцэх Бага хурлыг тодорхой хүмүүс өөрсдийнхөө төлөөний хүмүүсийг дагуулж ороод шийдэх гэж байгаа бол бид үүнийг хийлгэхгүй.

-Бага чуулганы товд нөлөөлөх нь хэцүү биш үү?

-Бид шударга, тэгш явуулахын төлөө тэмцэнэ.

-Та МАН-ын гишүүний хувиар нэг зүйл тайлбарлаад өгөөч.  Нийслэлийн намын хороог  үүрэг гүйцэтгэгч байдлаар удирдах нь боломжтой юм уу?

-Нийслэлийн МАН-ын хороог С.Батболд үүрэг гүйцэтгэгч байдлаар удирдах боломжгүй. Манай намын дүрэмд маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, намын дүрэмд нэг ч даргыг үүрэг гүйцэтгэгчээр удирдана гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйг өргөдлөө өгсний дараа намын хороо дахин хуралдаж, шинэ даргаа томилох ёстой байсан. Харамсалтай нь  ийм процесс өрнөөгүй.

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид хуралдаад, С.Батболд үүрэг гүйцэтгэгч болчихсон. Тэгсэн мөртлөө С.Батболд өөрийгөө Тэргүүлэгч гээд давхар зарлачихсан байх жишээтэй. Энэ нь тэргүүлэгч тэргүүлэгчээ томилчихсон л хэлбэр. Уг нь намын дүрэм аливаа улс төрийн намын дотооддоо дагаж мөрдөх учиртай Үндсэн хууль нь юм. Үүнийг улс төрийн  намын тухай хуулиар маш тодорхой зааж өгсөн байдаг. Манай намын дүрэм дээд шүүхэд бүртгэгдсэнээр намын Үндсэн хууль болсон гэсэн санаа юм.

-БИ НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГАД ӨРСӨЛДӨХГҮЙ-

-Та Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөө өрсөлдөх үү?

-Өрсөлдөхгүй. Одоо хэрүүл уруул хиймээргүй байна. Намайг нэр дэвших гээд, Нийслэлийн намын хорооны дарга нарын эсрэг явлаа гэж тайлбарлаад байх юм. Ийм зүйл ерөөсөө болохгүй. Надад анхнаасаа ийм амбиц байгаагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Би УИХ-ын гишүүн хүн. Хийж, хэрэгжүүлэх олон хуулийн төсөл, тойргийн ажил байна. Эхний хоёр жилдээ идэвхтэй ажиллалаа. Одоо дуусгах ёстой олон ажил хүлээгдэж байна. Үүнийхээ төлөө ажиллана.

-МАН сонгуульт хурал бүр дээрээ дотооддоо муудалцдаг байдал хэвшил боллоо. Та юу хэлэх  вэ?

-Манай иргэд намын асуудал сөхөөд ярихаар сөргөөр хүлээж авдаг. “Төрийг удирдах, зохион байгуулах дээд хэлбэр бол нам мөн” гэсэн үг хүртэл бий. Намаар дамжуулж, ардчилсан байдлаар төрийг удирдахаас өөр төгс хэлбэрийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл олоогүй байна. МАН 100 жилийнхээ ойг удахгүй тэмдэглэх гэж байгаа байгууллага. Үүний хамгийн том эд эс болсон Нийслэлийн намын байгууллага дотоод ардчилалтай, гишүүдийн нам байх ёстой. Түүнээс биш дарга нь 69 хүн дагуулж орж ирээд, өөрсдийнхөө талд асуудлыг шийдэж болохгүй.

-Дүүргийн намын хорооны удирдлагууд МАН-ын ЕНБД-тайгаа энэ асуудлаар уулзсан. Тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм уу?

-Бид генсект тодорхой байдлаар шаардлага тавьсан.  Удахгүй МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлыг өргөтгөсөн хуралдаанаараа авч хэлэлцэнэ.

-Нийслэлийн МАН-ын хорооны Бага чуулганд 300 төлөөлөгч үүр, хороодоос оролцох юм байна. Энэ нь хэр хүртээмжтэй тоо вэ?

-Үнэхээр хүртээмжтэй биш тоо. Нийслэлийн МАН нийтдээ 152 үүртэй. Үндсэндээ нэг үүрээс хоёр  төлөөлөгч ч оролцож чадахгүй гэсэн үг. УИХ-ын 24 гишүүн, Нийслэлийн 34 төлөөлөгч хороод дээрээ очиж өрсөлдөнө. Ингэхээр жирийн гишүүдийн дуу хоолой улам хумигдаж байгаа юм. Ерөөсөө Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал дарга нарын хурал болох гээд байна. Тийм учраас  жирийн гишүүдийн оролцоог хангах тал дээр анхааръя. Тэр 69 квотдоо дарга нараа ядаж оруул гэж байгаа юм. Намын залуу, ахмад, дунд үеийн төлөөллүүд Бага хуралдаа оролцож,  дуу хоолойгоо хүргэх ёстой биз дээ.

Ж.МЯДАГБАДАМ

 

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүлье
У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүлье
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​